Б.Мөнхцэлмэг: Гурван гишүүний хөрөнгө орлого огцом өссөнийг шалгуулна

 “Бид уучлахгүй”  хөдөлгөөнөөс өнгөрсөн долоо хоногт Авлигын эсрэг заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлж байсан. Харин энэ удаа тэд АТГ-ын сайтад нээлттэй байдаг УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг судалж үзэхэд нэр бүхий гурван гишүүн, тодруулбал Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг гишүүний ХОМ нь эрс өссөн байхыг олж мэдсэн байна. Тиймээс энэ гурван гишүүний ХОМ яагаад ингэж огцом өссөнийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд хандаж, өргөдөл өгчээ. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгтэй цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд яагаад хандах болсон талаараа ярихгүй юу?

-Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын эсрэг хуулийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө талд үйлчилдэг байдлаар баталсан юм байна. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлагыг  төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Гишүүдийн ХОМ нь үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг шалгах эрх АТГ-т байдаггүй юм байна. Олон нийт ч үүнийг төдийлөн мэддэггүй. Тиймээс гишүүдийн ХОМ-ыг АТГ шалгадаг эрхтэй болгох шаардлага тавьсан. Шаардлагын маань хариу авах хугацаа долоо хоноод дуусна.Яагаад УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа вэ гэхээр АТГ-т гишүүдийн ХОМ шалгах эрх байхгүй. УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын гишүүд өөрсдөө, Ёс зүйн хороо нь шалгадаг болж таарч байна. Тиймээс өөрсдийгөө яаж шалгадагийг нь харъя гэж бодсон.

-УИХ-ын гурван гишүүний ХОМ огцом өссөн гэж ярьсан. Та бүхэн баримттай ярихгүй юу?

-Ж.Мөнхбат гэж гишүүний ХОМ-ыг авч үзэхэд УИХ-ын гишүүн болонгуут өөрийнх нь орлого өссөн байна. 2015 онд өөрийнх нь орлого 195 сая байсан бол 2018 онд нэг тэрбум төгрөг буюу тав дахин өссөн байгаа юм. Гэтэл гишүүнээс гадна ямар бизнесийн орлоготой байна гээд харахаар хийдэг бизнес байхгүй. Гэр бүлийн гишүүн нь орлогогүй гэж гарч ирж байна. Үл хөдлөх хөрөнгө нь 2014 онд 900 сая байгаад 2018 онд хоёр тэрбум 250 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болж огцом өссөн байна. Тэгэхээр бидэнд энэ хардлага төрүүлж байна. Хөрөнгө орлого нь улайм цайм өссөн байгааг харж байна уу та бүхэн. Энэ хүн ингэж баяжсан шалтгаанаа зурагтаар ярихдаа тоглолт хийсэн, ном бичсэн гэдэг. Кино хийгээд, тоглолт хийгээд, ном гаргаад ингэж баяждаг бол өнөөдөр Монголын маш олон зохиолчид ийм хөрөнгөтэй явж байх ёстой.

-Л.Болд гишүүний орлого нь яаж нэмэгдсэн байна вэ?

-Л.Болд гишүүний хувьд 2014 онд 240 сая төгрөг байсан орлого нь 2018 онд тэрбум 216 сая болчихож. Ингээд харахаар УИХ-д сонгогдож байгаа хүмүүс ерөөсөө мөнгө хийх гэж ордог юм биш биз гэж хардахаар. Намаасаа хөөгдөөд ирэхээрээ ард түмний хайртай хүү болж жүжиглэдэг. Ингээд ингэж их баяжсанаа тайлбарлаж зурагтаар ярьж байгаа нь хангалтгүй. Шалгая гэхээр эрх нь АТГ-т байхгүй байна. Эд нар өөрөө өөрийгөө шалгах эрх зүйн орчинтой байна гэдгийг л яриад байгаа юм. Зүгээр хувийн хэвшилд бизнес хийж байгаа хүмүүс махийгаад ажилаад зүтгээд байдаг. Гэтэл орлого нь буураад, дампуурал руу яваад байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн болохоороо улам баяжаад л, орлого нь өсдөг. Ийм байгаа учраас хардлага төрүүлж байна. Үүний араас бип тууштай явна.

-М.Оюунчимэг гишүүний орлого огцом өссөн гэсэн мэдээллийг гишүүн маань твиттер хуудастаа үгүйсгэсэн байна?

-Гурав дахь гишүүн болох М.Оюунчимэг гишүүний гэр бүлийн орлого 2015 онд 30 сая байсан. 2018 онд 461 сая болтлоо өссөн. Мөн өөрийнх нь хадгаламж 2014 онд байхгүй байж байгаад 2018 онд 541 сая болж гэнэт гарч ирсэн. Түүнчлэн 2014 онд 382 сая төгрөгийн өртэй байсан бол 2018 онд 220 сая төгрөг болж буурсан. Тиймээс энэ баримтуудад тулгуурлаж шалгаж өгөөч гэж л бид шаардаад байгаа юм. УИХ-ын гишүүн Оюунчимэг энэ мэдээллийг хараад намайг гүтгэж байна гэсэн зүйл твиттер хуудастаа бичсэн байсан. Хэрвээ гүтгэсэн бол та шалгуулдаг газраар нь шалгуулаад явж болно. Бид өөрсдөө зохиосон зүйл огт яриагүй шүү. АТГ-ын сайт дээр байгаа бодит тоон мэдээллийг л барьж, харьцуулж энэ мэдээллийг хийсэн. Бид гүтгэсэн байвал уучлал гуйна гэж хэлмээр байна.

-Гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгахгүй, УИХ-ын Ёс зүйн хороо шалгана гэж ямар хуулийн заалт байна вэ?

-Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.” гэж заасан байна. Энэ заалтыг өөрчлөхгүй бол УИХ-ын гишүүдийн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа асуудал хэзээ ч багасахгүй.

 

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.221Зочин   • 9 сарын 13. 1 цаг 15 минут

Болдыг ч нэг өмөөрөөд байх юмгүй ялгаагүй л луйварчин .АН -ын нэрийг барьж хөрөгөжёөн сүүлдээ ман-хантай сүлбэлдэж байгаад намаасаа хөөгдсөн нөхөр.

43.242.243.1НЯМДОРЖ   • 9 сарын 12. 22 цаг 19 минут

БОЛД БИЗНЕС БИШ ҮРГЭЛЖ ЛУЙВАР ХИЙСЭН ХҮН. БОЛД ГЕРМАНД ҮЙЛДВЭРЧНИЙ СУРГУУЛЬ ГЭЖ ЧАДАЛТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТООДОГГҮЙ ЮМ ТӨГССӨН БОЛООД ГАДААДАД БАЙСАН ОЮУТНЫ МӨНГИЙГ ЭХЛЭЭД ЛУЙВАРДААД ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД СОЛОНГОСООС 300000 АМ.ДОЛ. ЛУЙВАРДАХ МАЯГААР ҮРГЭЛЖТИЛЖ БАЙГАА. ЭДГЭЭРИЙГ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООР ХЭЛЭЛЦВЭЛ ЗОХИНО.

46.193.0.25HAHUULI   • 9 сарын 12. 19 цаг 33 минут

Tiimee, bid odoo uuchlahgui eee!!! hariugaa hatuu avna. Bugdiig ni sain shalga, shorond hiij tamla, helehgui esvel haanaas irsen mongoo medehgui baival bugdiig ni ULSIIN OMCHID HURAAJ AV!!! Mongoliin or bagasag! Ard tumen yduu bhad ta nariig ni tolgoi deeree gargahgui eee!!! Sain bn zaluuchuud, BID UUCHLAH-GUI EEEEEEEEE

203.91.115.45Зочин   • 9 сарын 12. 18 цаг 30 минут

Ж.Мөнхбатын хувьд Таван толгойгоос хэдэн тэрбум төгрөг халааслаж авсан нь тодорхой. Найз Ариунболд нь хэдэн тэрбумыг Мөнхбатад шилжүүлсэн шүү дээ.

112.72.8.243Зочин   • 9 сарын 12. 18 цаг 19 минут

BOLD MUNDAG SHU

192.82.66.152Зочин   • 9 сарын 12. 15 цаг 32 минут

Энэ бол сонгуулийн намнан авах бас 1 улстөрийн тоглолт.энэ залуу хүмүүстэй хөөцөолөх биш жинхэнэ төрийн мөнгийг эрх мэдлээ ашиглаж завхаруулсан ЖДҮ-чтэйгээ л тууштай тэмцэх байсан юм.Таг болчихсон.Одоо яасан шантааж хийх хэрэг гарав уу.Ингэж хайран залуу хүнийхээ ирээдүйг баллаж яах юм бэ.Харин өөрсдөө төрд орж төрийн ажил яаж явдаггийг харвал арай л шударга даа .

103.229.121.51Зочин   • 9 сарын 12. 15 цаг 56 минут

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ 2019 ОНЫ 5 САРЫН 20НД АЖЛАА АВСНААС ХОЙШ МАРГААШ НЬ 21-НД НЬ ПАРЛАМЕНТАА ТАРААЖ ШИНЭ СОНГУУЛЬ ЯВУУЛЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ АВСАН. ОДОО ТЭР АВЛИГАЛТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ БАЙНА. ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ АРД ТҮМЭНДЭЭ ХҮНДЛЭГДДЭГ, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ ШУДАРГА УДИРДАГЧ. ХАРИН МАНАЙ ЗАЛЬЖИН Х.БАТТУЛГА АЖЛАА АВААД БҮТЭН 3 ЖИЛ БОЛООД БАЙХАД ЗӨВХӨН УЛСЫН ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛЖ ИДСЭНТЭЙ ӨӨРӨӨ ХОЛБООТОЙ ТӨМӨР ЗАМЫН ХЭРГИЙГ ХААЛГУУЛСАН БАЙДАГ. СОНГУУЛИАР ӨГСӨН БҮХ АМЛАЛТУУДАА МАРТАЖ, ОДОО МОНГОЛЫН ХААН БОЛНО, ЭБЭ ШИГ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫН ЭЗЭН БОЛНО ГЭЖ ЗҮТГЭ

103.212.116.18ЗОЧИН   • 9 сарын 12. 14 цаг 54 минут

Лу бол хөрөнгөтай хүн. Харин хөрөнгөгүй шалдан банди байсан концесчин Мөнхбат яахаарааа дэлхий даахгүй баян болдог билээ. Харсаар байтал ард түмнийг нүүрэн дээр нь доромжлон басамжилж байгаа хэрэг бусуу. Одоо тэгээд шалгах ч газаргүй болж л дээ. АТГ ГЭДЭГ СҮРЖИН ГАЗАР ЮУ ХИЙЖ БАЙНА . ШАЛГААЧ.

202.131.251.146nyambayar   • 9 сарын 12. 13 цаг 30 минут

neg xeseg MOX MOX geel guilgeel bdag sanagdax yum ter ingesengui ene ingesgui geed yadaj neg nogoo tarichaad olon yum yarij bai

202.179.31.59Зочин   • 9 сарын 12. 13 цаг 27 минут

Лу чинь бизнесменш дээ

124.120.192.12Зочин   • 9 сарын 12. 13 цаг 25 минут

YYCHLAARAI ERUNHIILUGCHIIN 800 SAY $ HURUNGU YAHYY DELHIIN DANSAND BURTGELTEI BOLOMJ BNA YY

122.201.31.224Зочин   • 9 сарын 12. 12 цаг 57 минут

Лу БОЛД бизнэс шудрага хүн гэж ойлгодог шүү

202.126.89.251Зочин   • 9 сарын 12. 11 цаг 53 минут

ossoniig shalguulj baihaar nuugaad baigaag ni shalguulaach. Zarim ni bur unah unaagui, 2hon oroo bairtai, ayagui yaduu humuus yum blee. gesen mortloo heden terbumaar ni tsatsaad songuulidaad baidag. Bi Sumiyabazariig tiim yaduu gej medeegui l bsan HOM-oos ni medsen

203.145.95.228Зочин   • 9 сарын 12. 11 цаг 20 минут

Monkhbatig bugd yariad bdag bsan,uudend n tsunhtei mongo barisan humuus dugaarlaad geed

202.179.31.122Зочин   • 9 сарын 12. 10 цаг 42 минут

аймаар юм. Ийм байхад улс орон нь дампуурч, улс төрчид нь баяжилгүй ч яахав. Энэ сэтгэлгээнээс салгачих аавын хүү ээжийн охин гараад ирээсэй дээ

103.229.121.51Зочин   • 9 сарын 12. 10 цаг 20 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙС.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВЧ ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

202.179.27.65иргэн   • 9 сарын 12. 10 цаг 06 минут

ер нь Нам дагаж яваад УИХ-ын Гишүүн болох гэж Улайрч байдгийн учир нь ердөө л энэ шүү дээ, За тэгээд УИХ-ын Гишүүн болчихвол Тэнгэрийн умдаг атгалаал гэсэн үг, Хов хоосон Этгээд УИХ-ын Гишүүн болоод Намрын тарвага холбилзоод л ЖМөнхбат ч шиг явж ядаад Паазагнаад л эхэлнэ шүү дээ,

202.9.42.169иргэн   • 9 сарын 12. 9 цаг 53 минут

УИХ-ын 76-гишүүний хөрөнгийг бүгдийг төр хураая,яагаад гэвэл эд нар чин дандаа буруу гарын хулгай,луйвар,дээрэм хийж олсон,бас бусдаас булаасан хөрөнгө орж байгаа.энэ 76-д ганц хадаас хадаж үзсэн хөсрий байхгүй шүү дээ.өмхий луйварчид.

103.57.95.245AWILGA   • 9 сарын 12. 9 цаг 49 минут

TURD XYLGAI XIIX L GEJ OPDOG

202.9.42.169иргэн   • 9 сарын 12. 9 цаг 45 минут

УИХ-д орох нь хуулийн хамгаалалтанд ороод хулгай сайн хийж баяжих ганцхан зорилго байдаг юм байна.одоо энэ 3 чин жнь:насаараа идэх бүр илүү гарах хөрөөнгөтэй болсон,76 бүгд ийм шүү,өөрсдөө өөсдийгөө хамгаалах л хууль хийдэг улсууд , ард олныг хэзээч бодож байгаагүй луйварчид.Л.Болд бол архаг хулгайч,луйварчин

202.9.42.141Бигэр   • 9 сарын 12. 9 цаг 37 минут

ийм хууль батлахаар яаж хууль бус хөрөнгийг илрүүлэх вэ дээ. Манай төрийн өндөрлөгүүдийн зөвлөх хуулийн баг юу хийж суудаг юм бэ. Эрхэм хуульч нар батлагдсан хуулийн зүйлт заалт бүрийг хянадаггүй юм уу. Иргэн бүр батлагдсан хуулийг шүүн тунгааж сууна гэж байхгүй. Одоо мөрдөж буй хуулиуд дотор иймэрхүү хуулийн цоорхой маш их байгаа юм байна л даа.

68.54.120.202Kkk   • 9 сарын 12. 9 цаг 19 минут

Yag shalgaj haragdaach elgiin yum sedej baihiin muu luivarchdiin gar hil

183.81.171.2Иргэн   • 9 сарын 12. 9 цаг 17 минут

АТГ -д Шалгах эрхийг нь анхнаасаа л өгөөгүйн учир нь хулгайч хулгайчаа илчилэхгүй гэсэн УИХ - д суугаа этгээдүүдийн бодлоор хийсэн зүйлт заалт юм байна.

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа45 минут 51 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 18 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 28 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 33 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 38 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 43 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 48 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна4 цаг 53 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент4 цаг 58 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 3 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 8 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 13 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 18 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 23 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 28 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 33 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 38 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 43 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 48 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ5 цаг 53 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна5 цаг 58 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 1 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 3 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 8 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 13 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 15 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 18 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 23 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.