2019 оны 9-р сарын 12
11 цаг 15 минут

“Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сургалт боллоо

НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын  танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-тэй хамтран “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөл оролцжээ. Тус сургалтаар иргэдийн оролцоот төсөвлөлтийн олон улсын туршлагаас танилцуулж, Улаанбаатар хотод иргэдийн оролцоог бүрэн хангахад тулгамдаж буй асуудал хийгээд түүнийг шийдэх боломжуудыг хэлэлцэж, иргэдийн оролцоот төсөвлөлтийн загвар цахим платформыг ашиглан дасгал ажил хийлээ. Сургалтыг удирдан явуулсан БНОУХ-гийн Засаглал, авлигын эсрэг олон улсын хөтөлбөрийг хариуцсан ахлах менежер Эггиар Лизундиа “Өнөөдрийн энэ сургалт бол авлигын эсрэг НЗДТГ-ын санаа санаачилгыг дэмжиж, ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэхээр 2014 онд эхэлсэн БНОУХ-гийн хөтөлбөрийн үйл ажиллагаа юм. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн оролцоог үр дүнтэй явуулахыг зорьж буй бөгөөд уг сургалт маань ашиглагдахуйц хэрэгтэй мэдээ мэдээлэл, арга хэрэгслийг танилцуулсан гэж итгэж байна” гэж хэллээ.

БНОУХ нь Монгол Улсад авлигатай тэмцэж, сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Авлигад өртөх эрсдэлийн үнэлгээг 2014, 2018 онд хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд үндэслэн, нийслэлийн авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилттой уг сургалтыг зохион байгуулсан аж.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Малайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа2 минут 23 секундын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов7 минут 23 секундын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй12 минут 23 секундын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ17 минут 23 секундын өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ22 минут 23 секундын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ27 минут 23 секундын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ32 минут 23 секундын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №137 минут 23 секундын өмнөАНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ42 минут 23 секундын өмнөРианна тэрбумтан амрагаасаа салжээ47 минут 23 секундын өмнөЭнэ өдөр түүхэнд: Кристиан Диор эмэгтэй хүнийг бүтээсэн52 минут 23 секундын өмнө"Реал" Бейлийг зээлээр явуулахгүй57 минут 23 секундын өмнөБагдадын “ногоон бүс” пуужингийн халдлагад өртжээ1 цаг 3 минутын өмнөЖүдо бөхийн УАШТ Эрдэнэтэд болно1 цаг 8 минутын өмнөШинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ1 цаг 13 минутын өмнөМонгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа1 цаг 18 минутын өмнөЛивийн газрын тосны олборлолт 16 дахин буурч магадгүй байна1 цаг 23 минутын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 28 минутын өмнөБНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа1 цаг 33 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 38 минутын өмнөЗохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ1 цаг 43 минутын өмнөБайгаль Орчны улсын байцаагч Асан Д.Лхагвацогтын Хөвсгөл нуурын мөсний баярыг санаачлан зохион байгуулсан тухай1 цаг 48 минутын өмнөРожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов1 цаг 53 минутын өмнөН.Номтойбаяр: Гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна1 цаг 58 минутын өмнө“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ2 цаг 3 минутын өмнөҮйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ2 цаг 8 минутын өмнөПутин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн Думд танилцуулав2 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талд "үйлчилсэн" ШШҮХ-ийн эмч нарт ял оноолоо2 цаг 18 минутын өмнөХ.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ2 цаг 23 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.