2019 оны 9-р сарын 12
8 цаг 50 минут

Р.Дагва: Хөрөнгө оруулалтын ажлын явц хангалтгүй байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна.

Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хийсэн. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 249.7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 460 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар баталжээ. Үүнээс одоогийн байдлаар  415 төсөл хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 45 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Худалдан авах ажиллагаа зарлагдсан 415 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 180, гэрээ байгуулах эрх олгосон 92, техникийн үнэлгээ хийгдэж байгаа 80, тендерийн материал хүлээн авч байгаа 63 байгаа гэлээ.

Харин худалдан авах ажиллагаа зарлагдаагүй 45 төсөл арга хэмжээ байгаагаас тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 32, зураг төсөв ажлын даалгавар ирээгүй 11, үнэлгээний хороо байгуулаагүй 2 төсөл арга хэмжээ байгаа гэнэ.

Танилцуулгатай холбоотойгоор Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц удаан, гүйтцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилсэн. Тухайлбал, Г.Төмөрбаатарын зүгээс хөрөнгө оруулалтаар хийгээд, хүлээж аваагүй ажлууд олон байгаа. Хүлээж аваагүй тав, зургаан жил болж байгаа барилгууд ч байгаа гэлээ. Түүнчлэн Тэргүүлэгч Д.Бадарсан “100 хувийн гүйцэтгэлтэй ажил алга байна. Гэрээ байгуулж байгаа, байгуулсан, үнэлгээний хороо байгуулсан гэсэн мэдээллүүд хийж байгаа нь чамлалттай байна”  гэсэн юм. Үүнд  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан “Худалдан авах ажиллагааны удаашрах шалтгаанууд олон байгаа. Ажлын нэр, зориулалт өөрчлөх, худалдан авах ажиллагаа явуулах эрх өөрчлөх гэх мэт олон асуудал байгаа. Бид анхнаасаа зураг нь хийгдээгүй, газрыг нь чөлөөлөөгүй ажлуудыг баталж өгсөн нь гүйцэтгэл хангалтгүй байх шалтгаан болж байгаа. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байхын тулд шийдвэр гаргах шатнаасаа анхааралтай байх ёстой” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Худалдан авах ажиллагааны удаашрах нэг гол шалтгаан зураг төсөв байдаг. Зураг хянан баталгаажуулах явц маш удаан явдаг. Нэг ёсондоо нийслэлийн ажлыг Барилга хөгжлийн төв уяж байгаа шүү” гэсэн шүүмжлэлийг хэлж байв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва асуудалтай холбогдуулан хатуухан шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байгаа шүү. Тамгын газрын дарга чинь хаана байна вэ. Тэргүүлэгчдийн хурлаар ямар асуудал орж байгааг мэдэж байгаа юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байна. Ирэх сард тайланг дахин сонсоно. Тамгын газар ажиллах шаардлагатай байна. Ямар ч зохион байгуулалтгүй байна. Ажлаа эрчимжүүл, шалтгаан нөхцөлүүдээ эргэж хар, дүгнэлт хий” гэлээ. Ийнхүү Тэргүүлэгчдээс гарсан саналуудыг нэгтгэн тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа44 минут 53 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 17 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 22 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 27 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 32 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 37 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 42 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 47 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна4 цаг 52 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент4 цаг 57 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 2 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 7 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 12 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 17 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 22 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 27 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 32 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 37 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 42 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 47 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ5 цаг 52 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна5 цаг 57 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цагийн өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 2 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 7 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 12 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 14 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 17 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 22 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.