2019 оны 9-р сарын 12
8 цаг 55 минут

Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

Лиценз хураах үйл ажиллагаа амжилттай өрнөж байгаа гэхэд хилсдэхгүй. Хуулийн байгууллагаа цуглуулж очоод сүрийг үзүүлж, хүчийг мэдрүүлсээр удлаа. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжилнэ. Эсэргүүцвэл цэрэг хөдөлгөж чадна гэдгийг ч манайхан хэлж сууна лээ.

Ерөнхий сайдыг бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр лав лицензийн хомроглосон цуцлалтад өртсөн нэг компанийн захирал гомдолтой байгаагаа дуулгана лээ. Ном журам, хууль дүрмээр ажилласан олон компани лицензээ хураалгасандаа гомдолтой яваа юм билээ. Эхнээсээ салбарын яамандаа өргөдөл, гомдол гаргаад эхэлсэн дуулдсан.

Байгаль хамгаалах гэсэн энэ үйдэл нь эсрэгээрээ хариуцлагагүй, хариуцагчгүй нинжа нарт томоохон боломж олгоод эхэллээ. Лицензээ хураалгасан алтны компаниудын олборлолтын талбай руу нинжа нар дайрч орсон мэдээ давтамжтай дуулдах боллоо. Нинжа нар ухсан талбайгаа нөхөн сэргээдэгггүй, ажлын байр бий болгодоггүй, улсад татвар төлдөггүй. Архангайд лав лицензээ хураалгасан компаниудын талбай руу нинжа нар ороод эхэлчихсэн гэж дуулдсан. Саяхан даа, хэвлэлийн хурал дээр уйлж ирээд нутаг усаа хамгаалаад байсан залуу төд удалгүй  “нинжа”-дчихсан тууж явсан.  Нэмэр хачиргүй бодитой үнэн гэвэл энэ. 

Нинжа нар олноороо газар ухаж сэндийчдэг аймгийн нэг нь Сэлэнгэ. Сэлэнгийн бүсэд ажилладаг нинжа нарт тээрэм байдаггүй, Хятадын компани худалдан авч алтыг нь салгадаг гэсэн мэдээлэл бий. Гацууртын алтны хүдэртэй чулууг гэхэд л нинжа нар гар аргаар олборлоод тээрэмтэй хүмүүст тушаадаг гэж нутгийн иргэд хэлж байна.  Ноён уул ч ялгаагүй. Нинжа нарын довтолгоонд өртөж байсан газрын нэг. Энэ уулыг нинжа нарын савраас хамгаалж яваа нь төр засаг биш “Сентерра голд”. Төр лицензийг нь хураагаад авчихвал тэндэхийн газар нинжа нарын хөлд сүйрэх нь тодорхой.

Алив зүйл хоёр талтай байдаг мөнхийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудаас лицензийг нь булаан авсан ч үүнийг овжиноор ашиглах хүсэлтэй нинжа нарын бэлэн хоол болж байх шиг. Хариуцлагагүй уул уурай гэдэг нинжа нарын эрхлэж байгаа энэ үйлдэл мөнөөсөө мөн. Ард түмний дүрд хувилан тоглож засаг төрд элдэв гомдол мэдүүлдэг нинжа нар чоно борооноор гэдгийг үлгэрийг хийхээр зэхэж байна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.96Зочин   • 9 сарын 12. 12 цаг 55 минут

Тэр нэг залуу уйлаад л байсан нинжа байсан биздээ сэжгийн юмнууд

150.129.140.147Зочин   • 9 сарын 12. 11 цаг 14 минут

Нинжаг жаахан хашраах зүйтэй л дээ ? Хэт даварсан татвар юун төлөх чи хэн бэ гэх маягтай том том дуугарсан нөхдүүд байдаг юм билээ ? Ёр их эвгүй шүү ?

202.70.34.70Монгол   • 9 сарын 12. 10 цаг 06 минут

СЕНТЕРРА ГОУЛД НЭГ ИХ ЦЭВЭРХЭН САЙХАН ХАРАГДААД НЭМЭРГҮЙ. ЗААМАРЫГ МОНГОЛЧУУДААС БУЛААЖ АВЧИХААД, ОДОО НОЁН УУЛЫГ ХАМГААЛЖ БАЙНА ГЭНЭ. ЧОНОНД ХОНИО ХАДГАЛУУЛАХ ШИГ ЮМ БОЛОХ НЬ. ТЭД НОЁН УУЛЫН АЛТЫГ ӨӨРСДӨӨ АВАХ ГЭЖ МОНГОЛЧУУДААС ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ. ХАРИЙНХАН АВЧ БАЯЖСАНААС МОНГОЛЫН НИНЖА НАР АВЧ АМЬ ЗУУГ ДЭЭ.

202.126.89.80Zochin   • 9 сарын 12. 10 цаг 05 минут

Bitgii hudal yariad bai

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа43 минут 33 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 16 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 26 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 31 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 36 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 41 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 46 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна4 цаг 51 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент4 цаг 56 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 1 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 6 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 11 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 16 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 21 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 26 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 31 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 36 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 41 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 46 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ5 цаг 51 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна5 цаг 56 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ5 цаг 58 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 1 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 6 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 11 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 13 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 16 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 21 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.