2019 оны 9-р сарын 12
11 цаг 30 минут

“Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг баталлаа

Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл дэд хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргад Тэргүүлэгчдийн тогтоолоор өглөө.

Хөтөлбөрийн зорилгыг бүх нийтээр хүүхдийг эрхийг ойлгон хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, иргэд олон нийт хамтран ажиллаж, өнөөдрийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 15 зорилт дэвшүүлжээ. Үүнд, 2021 он гэхэд нийслэлийн сургуулийн өмнө боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, бүх сургууль 1-2 ээлжид шилжиж, хүүхэд бүр чанартай, стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлнэ хэмээжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сургууль цэцэрлэгт хамрагдалтыг 20 хувиар нэмэгдүүлэхээр эл хөтөлбөрт тусгасан байна. Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, өсвөр насны хүүхдийн халдварт бус өвчний тархалтыг бууруулах, аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, чанар, стандартад нийцсэн тоглоомын талбайн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ. Уг дэд хөтөлбөр нь 2019-2022 оны хооронд хэрэгжих юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс эцэг эхийн хариуцлагын талаар тодорхой заалтууд тусгах, хүүхдэд таатай орчн нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарахыг хэллээ. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.254.50Болор   • 2019, 9 сарын 12. 11 цаг 50 минут

Цаасан дээр л үлдэх байхдаа...

Шинэ мэдээ

Энэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ2 минут 39 секундын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа7 минут 39 секундын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов12 минут 39 секундын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй17 минут 39 секундын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ22 минут 39 секундын өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ27 минут 39 секундын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ32 минут 39 секундын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ37 минут 39 секундын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №142 минут 39 секундын өмнөАНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ47 минут 39 секундын өмнөРианна тэрбумтан амрагаасаа салжээ52 минут 39 секундын өмнөЭнэ өдөр түүхэнд: Кристиан Диор эмэгтэй хүнийг бүтээсэн57 минут 39 секундын өмнө"Реал" Бейлийг зээлээр явуулахгүй1 цаг 3 минутын өмнөБагдадын “ногоон бүс” пуужингийн халдлагад өртжээ1 цаг 8 минутын өмнөЖүдо бөхийн УАШТ Эрдэнэтэд болно1 цаг 13 минутын өмнөШинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ1 цаг 18 минутын өмнөМонгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа1 цаг 23 минутын өмнөЛивийн газрын тосны олборлолт 16 дахин буурч магадгүй байна1 цаг 28 минутын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 33 минутын өмнөБНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа1 цаг 38 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 43 минутын өмнөЗохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ1 цаг 48 минутын өмнөБайгаль Орчны улсын байцаагч Асан Д.Лхагвацогтын Хөвсгөл нуурын мөсний баярыг санаачлан зохион байгуулсан тухай1 цаг 53 минутын өмнөРожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов1 цаг 58 минутын өмнөН.Номтойбаяр: Гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна2 цаг 3 минутын өмнө“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ2 цаг 8 минутын өмнөҮйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ2 цаг 13 минутын өмнөПутин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн Думд танилцуулав2 цаг 18 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талд "үйлчилсэн" ШШҮХ-ийн эмч нарт ял оноолоо2 цаг 23 минутын өмнөХ.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ2 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.