2019 оны 9-р сарын 12
11 цаг 00 минут

“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах асуудлын хэлэлцэж дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар төлөвлөөд байгаа аж.

Багахангай дүүрэг нь 4200 гаруй оршин суугчтай ч эдийн засаг, хөгжлийн хувьд хязгаарлагдмал, ажилгүй иргэн олон учраас тус паркийг байгуулах нь ач холбогдол өндөр хэмээн тооцжээ. Нөгөөтэйгүүр энэхүү паркийг байгуулснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Паркийг ашиглалтад оруулснаар 500 орчим ажлын байр бий болгох боломжтой гэж харж гэнэ. Тэргүүлэгчдийн зүгээс олон санал хэлж, тодруулж байв. Тухайлбал, үйлдвэрүүд байгуулснаар гарах эдийн засгийн үр өгөөжийг нарийн тооцож, ажиллах хүчний хувьд мэргэжлийн хүмүүс ажиллуулах тал дээр анхаарах шаардлагатайг онцлон хэлж байлаа. Ж.Батбаясгалан “Багахангай бол дэд бүтэц, байршил, ложистикийн хувьд парк байгуулахад тохиромжтой газар” хэмээлээ. Тус паркийн жилийн урсгал зардлыг 116 сая төгрөгөөр  тооцжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгууллаа.

Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн 286 айлын түр оршин суух түрээсийн орон сууцыг блансаас блансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Тус барилгыг Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд барьж, ашиглалтад оруулжээ. Орон сууцанд одоогоор дахин төлөвлөлтөөс шалтгаалан хохирсон 264 айл амьдарч байгаа аж. Барилгыг Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн газрын блансаас хасч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн данс бүртгэлд шилжүүлэх асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа.

Мөн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хандиваар барьж ашиглалтад оруулсан 239 855 000 төгрөгийн өртөг бүхий барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авсан юм.

Өнөөдрийн хуралд мөн “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-иас Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зарим төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцүүллээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын такси үйлчилгээний төсөл”, “Зогсоолын менежментийг сайжруулах төсөл”, “Ухаалаг төлбөрийн нэгдэн системийн төсөл”, “Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн төсөл” гэсэн дөрвөн төслийг цогцоор нь хэрэгжүүлэх саналыг танилцуулж, тэргүүлэгчид дэмжлээ. Тус хурлаас мөн төрийн дээд одон медалиар 306 иргэнийг шагнуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар уламжлахаар шийдвэрлэв. Мөн тус хурлаар нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлав.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.205Зочин   • 2019, 9 сарын 12. 12 цаг 55 минут

kkkkk. Baganuuri uildver technologiin park yasan be. Neg ih hudlaa shiidver gargalaa geh yum aa. Ded buttsee barij baiguulaagui hooson tald hen AU-iin park baiguulakh ve. Eliireld hyazgaar ugui yum da

Шинэ мэдээ

Жүдо бөхийн УАШТ Эрдэнэтэд болно7 минут 25 секундын өмнөШинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ12 минут 25 секундын өмнөМонгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа17 минут 25 секундын өмнөЛивийн газрын тосны олборлолт 16 дахин буурч магадгүй байна22 минут 25 секундын өмнөБайнгын хороод хуралдана27 минут 25 секундын өмнөБНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа32 минут 25 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм37 минут 25 секундын өмнөЗохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ42 минут 25 секундын өмнөБайгаль Орчны улсын байцаагч Асан Д.Лхагвацогтын Хөвсгөл нуурын мөсний баярыг санаачлан зохион байгуулсан тухай47 минут 25 секундын өмнөРожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов52 минут 25 секундын өмнөН.Номтойбаяр: Гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна57 минут 25 секундын өмнө“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 цаг 3 минутын өмнөҮйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ1 цаг 8 минутын өмнөПутин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн Думд танилцуулав1 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талд "үйлчилсэн" ШШҮХ-ийн эмч нарт ял оноолоо1 цаг 18 минутын өмнөХ.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ1 цаг 23 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 28 минутын өмнө Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан1 цаг 58 минутын өмнөMETRO хот: Зогсоолоос машинаа ухрааж гаргаж байгаа жолоочид зам тавьж өг2 цаг 7 минутын өмнөБ.Батхүү: К.Номинжин гэх хүний мэдэгдэлд харамсаж байна2 цаг 17 минутын өмнөКноп "зарахаас" өөр шидгүй бие даагчдаас татгалзая2 цаг 27 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 48 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 58 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 20. 18:05Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 18:00Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага1 сар 20. 17:55“Почта России” 170 орос иргэнийг саятан болгожээ1 сар 20. 17:50С-500-гийн тухай Хятадын хэвлэлд1 сар 20. 17:45Аат их аваргын дархан түрүүнүүд1 сар 20. 17:40ФОТО: Энэ сарын шилдэг кпоп хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарчээ1 сар 20. 17:35
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.