2019 оны 9-р сарын 12
13 цаг 45 минут

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.

Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.

Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 33 сая төгрөг.

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • “ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
  • Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
  • 10 минут хүртэлх хугацаатай байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ

Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:

  • “Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Сайтын бүтээлд тавигдах шаардлага:

  • “Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага: 

  • “Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • 3-5 минут хүртэлх хугацаатай байх

Нэвтрүүлгийн төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1 - Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр - 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Цахим контентын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1 - Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)  

Холбоо барих утас: 11325044, 88099260

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа1 цаг 43 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 57 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 2 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 7 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 12 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 17 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 22 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 27 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 32 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 37 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 42 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 47 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 52 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 57 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 2 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 7 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 12 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 17 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 22 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 27 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 32 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 37 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 40 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 42 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 47 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 52 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 55 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 57 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 2 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.