2019 оны 9-р сарын 12
12 цаг 45 минут

ЕБС-ийн сурагчид хордлогод орсон асуудлыг шалгаж байна

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт хандсан бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж тус сургуулийн Үдийн цай, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгч, сургуулийн байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлэв. Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байна. Сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдрэл гарсан тул зөөврийн ус хэрэглэж байгаа аж.

Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цэцээ гүн компанийн байранд байрлах “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Сурагчид Фаунд тайн ресторанаас хүргэлтээр ирсэн шөл, котлет, салат зэргийг идсэн бөгөөд үүнээс хойш хордлогын шинж тэмдэг үзүүлж эмнэлэгт яаралтай ханджээ. НМХГ-аас тус хоолыг нийлүүлсэн ресторан, сургуулийн анги танхимаас арчдас, шүүлтүүртэй усны савнаас дээж аван шинжлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хийж байна.

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.