2019 оны 9-р сарын 12
13 цаг 20 минут

ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгджээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930  нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.

ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ ИЛЭРХИЙЛЭХ БОДИТ ЦАЛИН 58.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг  болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна. Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэр 8.9 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 13.3  хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.2 хувь
  • хувцас бөс бараа, гуталны бүлгийн үнэ 9.3 хувь
  • тээврийн үнэ 3.4
  • орон сууц, ус, цахилгаан хийх болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь
  • эм, тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

АГААР БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ

Агаарын тээврийн орлого 319.7 тэрбум төгрөг болж, 4.4 хувиар өслөө. Агаарын тээврээр  хоёр мянган тонн ачаа тээвэрлэн 1.9 хувиар буурсан бол 771 мянган зорчигч үйлчлүүлж, орлого нь 21.6 хувиар өсчээ.

Төмөр замын тээврийн орлого 464.4 тэрбум төгрөг болж, 17.3 хувиар өслөө. Ачаа тээвэр 18 сая тоннд хүрч, 9.2 хувиар өссөн бол 1.9 сая зорчигч төмөр замын тээврээр үйлчүүлж 6.9 хувиар өслөө.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 /15.5 хувь/ тэрбум төгрөгөөр өсчээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, нүүрс олборлолт 1.2 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 60 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлөв.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөө өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.5 их наяд төгрөг буюу 70.4 хувийг гадаад зах зээлд борлуулжээ

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.128Зочин   • 9 сарын 13. 7 цаг 45 минут

Сарангэрэл авгай эрүүл мэндийн салбарыг самарч гүйцлээ. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

111.65.46.49Зочин   • 9 сарын 13. 7 цаг 14 минут

Ene yanhanii asuudlaa shiid. Bie unelsen humuusiig dood tal n 15 jileer horih heregtei

66.181.178.193Зочин   • 9 сарын 12. 17 цаг 57 минут

Mongolchuud doh har tamhi 2r duurch bgan bna da hetsuuhen bolj bgan bna

103.212.117.61ЗОЧИН   • 9 сарын 12. 14 цаг 06 минут

МОНГОЛД АНХ ЯМАР ХҮН ДОХ ОРУУЛЖ ИРВЭЭ ХЭДЭН ОНД ЮМ БОЛОО

202.179.31.122Зочин   • 9 сарын 12. 16 цаг 17 минут

Камерун хүн оруулж ирсэн гээд дээр үед ярьж байсан даг. Сүүлийн үед гомо нууд их тарааж байгаа сонсогдсон. Мэддэг хүмүүс нь хэлэх байх даа

202.131.233.174Эмээ   • 9 сарын 12. 14 цаг 03 минут

Энэ статистикчид яаж энэ тоо баримтыг гаргадаг байнаа.Амьдралаас дэндүү хол зөрүүтэй судалгаа гаргах юм.

124.120.192.12Зочин   • 9 сарын 12. 13 цаг 28 минут

Mungu oloh arga umhii tolgoitongyyd batlaarai batlyylna shuu asar ikh mungu nehuulne

122.201.23.201Зочин   • 9 сарын 12. 13 цаг 27 минут

Солонгосийн статистик байгуулга

124.120.192.12Зочин   • 9 сарын 12. 13 цаг 27 минут

NAADAHIIG CHIN BHGUI GEDEGIIG DELHII HULEECHIHLEE LUIVARCHIDAA

122.201.23.201Зочин   • 9 сарын 12. 13 цаг 26 минут

Татан буулга

122.201.23.201Зочин   • 9 сарын 12. 13 цаг 26 минут

энэ үндэсний статистик гэж ямар байгуулга байна.тоо мэдэдгүй дандаа худалаа тоо гаргадаг ХУДАЛЧ

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа57 минут 17 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 29 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 34 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 39 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 44 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 49 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 54 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 59 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 4 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 9 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 14 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 19 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 24 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 29 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 34 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 39 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 44 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 49 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 54 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 59 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 4 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 9 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 12 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 14 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 19 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 24 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 27 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 29 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 34 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.