2019 оны 9-р сарын 12
14 цаг 58 минут

Төсвийн байнгын хороогоор хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан. Иймд уг асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж, хариулт авсны дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын  энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж,  үг хэлэв. Тэрбээр, Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал асуудал гэдгийг дурдаад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргүүдийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээхэд онцгой анхаарах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа эмзэг бүлгийн иргэд хүссэн үедээ, хүссэн газраасаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байгаа. Иймд энэ төслийн хүрээнд зургаан жишиг өрхийн эмнэлэг байгуулна хэмээн хариулж байлаа.

Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн асуулт асууж, санал хэлсний дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд орлоцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй     "Өргөтгөсөн санхүүжилт"-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар  харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 80 сая. ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.доларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа. Санхүүжилтйийн нөхцлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил,  эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү LIBOR+0.89  хувь болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь зөвшилцөхийг дэмжсэн. Иймд хэлэлцээр, зээлийн гэрээний төслийн зөвшилцөх холбоотой Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.210.220.21Zochin   • 2019, 9 сарын 16. 17 цаг 25 минут

Ene Sarangerel ymar zabaan zarai zusteu bolood bnaa

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55ДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 сар 24. 17:50Хамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 сар 24. 17:45Си Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй1 сар 24. 17:40Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ1 сар 24. 17:35Япончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа1 сар 24. 17:30Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа1 сар 24. 17:29Стрессээ тайлж сурцгаая1 сар 24. 17:25АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 сар 24. 17:20“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ1 сар 24. 17:15Таны биеийн тухай гайхалтай баримтууд1 сар 24. 17:10Макгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ1 сар 24. 17:05Токиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ1 сар 24. 17:00Шакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо1 сар 24. 16:55Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 16:50Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ1 сар 24. 16:45Монгол бүжигчид дэд байрт шалгарчээ1 сар 24. 16:40Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна1 сар 24. 16:35Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй1 сар 24. 16:30С.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна1 сар 24. 16:25Аюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно1 сар 24. 16:20Австралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ1 сар 24. 16:15Мал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна1 сар 24. 16:10Шүдэнд ээлтэй хоолны жор1 сар 24. 16:05Мэргэн Соломон хаан1 сар 24. 16:00Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг1 сар 24. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.