2019 оны 9-р сарын 12
16 цаг 04 минут

Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашингүй өдөр” айсуй

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.

Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчилэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул, Туул голын сав газрын захиргааны олон нийт, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Наранчимэг, JCI Монгол байгууллагын маркетинг хариуцсан захирал Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг УБЗАА-аас нэмэлт машин гаргаж, цэвэрлэж ачуулах арга хэмжээ авна. Дүүргүүдийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэнэ. Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд ангилсан хог хаягдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах ажиллагаа зохион байгуулна” хэмээлээ.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээлэл өгсөн юм.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөсөн” хэмээв.

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.190Зочин   • 9 сарын 12. 17 цаг 19 минут

Тэгээд нийтийн тээвэр тойруу замаар явах юм бол наад талбайруу чинь яаж очих уу

Шинэ мэдээ

“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ4 цаг 10 минутын өмнөКайл Снайдер, Ихтиор Наврузов, Гено Петриашвили нар “Аланы”-д зодоглоно4 цаг 13 минутын өмнөЭнэтхэгийн оны шилдэг тамирчин тодорлоо4 цаг 18 минутын өмнөАмин дэмийн эх булаг болсон нимбэгний ач тус…4 цаг 23 минутын өмнөУрьд нь огт өөр хэлбэр дүрстэй байсан ч, одоо бидний хувьд ердийн зүйл болсон топ-15 багаж4 цаг 28 минутын өмнөРеппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон…4 цаг 33 минутын өмнөМарвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа4 цаг 38 минутын өмнөВИДЕО: Дэлхийн шилдгүүд Хятад тамирчдад хожигдлоо4 цаг 43 минутын өмнөАбэ Шинзо ирэх сард Саудын Арабад айлчилж магадгүй байна4 цаг 48 минутын өмнөУлсын тусгай хамгаалалттай газар 149 өрхийн мал оторлож байна4 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ4 цаг 54 минутын өмнөИракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна4 цаг 58 минутын өмнө2020 онд 40 нас хүрэх та бидний сайн мэдэх алдартнууд5 цаг 3 минутын өмнөНүүрсний цахилгаан станц барихад 745 тэрбум ам.доллар зарцуулжээ5 цаг 8 минутын өмнөЧИНГЭЛТЭЙ: Шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ5 цаг 10 минутын өмнөГучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ5 цаг 13 минутын өмнөИргэншлийг нь худалдаж авч болох орнууд5 цаг 18 минутын өмнөЦаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ5 цаг 23 минутын өмнөНЦУГ: “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо5 цаг 27 минутын өмнөБага насны хүүхэд биеийн дулааныхаа гуравны хоёрыг толгой хэсгээрээ алддаг5 цаг 28 минутын өмнөНар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ5 цаг 33 минутын өмнөМоллаигийн араас Монгол руу явна5 цаг 38 минутын өмнө“Монита” хаанаас үүссэн бэ5 цаг 43 минутын өмнөПарисчуууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ5 цаг 48 минутын өмнөYouTube: 2019 оны хамгийн шилдэг 10 клип5 цаг 53 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ5 цаг 58 минутын өмнөНимбэгний ач тус6 цаг 3 минутын өмнөШилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна6 цаг 8 минутын өмнөУлаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан боллоо6 цаг 12 минутын өмнөБНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ6 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.