Улаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдрүүдээр газар тариалангийн бүс нутагт ажиллаж, энэ жилийн ургацын байдалтай танилцлаа. Энэ үеэр Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа  улаанбуудайн урамшууллыг нэмэгдүүлж тонн тутамд нь 100 мянган төгрөг болгохоор амлачихлаа. Одоо 50 мянган төгрөг байсан энэ урамшууллыг нэг дахин нэмэгдүүлж байгаа нь энэ.  

Тэрбээр тариаланчдын урамшууллыг ингэж огцом нэмэгдүүлэх болсон  шалтгаанаа  стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс энэ жилийн нөхцөл байдал  болон тариаланчдын хүсэлтийн дагуу нэмж байгаа гэдгээ хэлсэн. 

Ерөнхий сайдын энэ өгөөмөр амлалт энэ жилийн хувьд гурилын үнийг тогтвортой байлгах боломжийг бий болгох нь гарцаагүй. Салбарын сайд Ч.Улааны “хар” толгойгоороо хариуцах ачааны нэг нь энэ гурилын үнэ байсан билээ.  Түүнийг нь Ерөнхий сайд нь шийдээд өгчихлөө.  

Одоо махны үнэ ханш гэж нэг айхтар ороолж жороолоод байгаа “барам” байгаа. Энэ үнэ ханш Улаан сайдын суудалд айхтар халтай ч болж мэднэ.  Өдий үеэр дээд зах нь сайндаа 3500-аас хэтэрдэггүй  хонины гулууз гэхэд 7500 төгрөгөөс буухгүй байна.  Мах хамгийн хямдардаг есдүгээр сард одоо байгаа энэ үнэ 200-300 төгрөгөөр өссөн гэдгийг “Хүчит шонхор”-ынхон хэлнэ билээ.

Энэ намрын тухайд урьдчилсан балансаар 420.0 мянган тонн буудай хурааж авахаар байна. Ингэснээр  дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин үүний урамшуулалд 42.0 тэрбум төгрөг хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл  21.0 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг. Тариаланчдад амласан энэ эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь харин анхаарал татна.

Энэ намрын хувьд монголчуудын мөнгөний хэрэглээ урьд урьдынхаас их байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг хэрэгтэй.  Үүнийг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байгаа. Ямартай ч Засгийн газрын нөөц хөрөнгийн үлдэгдэл хүрэлцэхгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга нь хэлсэн. Мөн Сангийн сайд нь төсвөө хэмнэх замаар зохицуулж болно гэсэн санаа илэрхийлж АН-ынханы  ам хэлний бай болоод байгаа. Үнэхээр ч төсөв бол хөдөлшгүй, батлагдсан хууль гэсэн үг.  Зөвхөн УИХ нь хэлэлцэж  тодотгол хийх дархан эрхтэй.  

Урьдах 30 тэрбумаа шийдээгүй байтал дараагийн 21 тэрбум төгрөг нэмэгдэж байна. Үүнийг тариаланчдадаа зориулж байгаа боохоор татаж цааргалах аргагүй. Өөрөөр хэлбэл зорилго нь зөв гэсэн үг.  Харин төсөвт л тодотгол хийж байж эх үүсвэрийг нь батлах гарц ганц  байгаа байх.

Манай улс ОУВС-тай байгуулсан гэрээндээ нэмэлт зардал гаргахгүй байх үүрэг хүлээсэн. Амьдрал баян юм болохоор  яаж  ч болохгүй зардлууд гарч л таарах юм байна.

 Г.Тулга

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.231Зочин   • 9 сарын 17. 3 цаг 23 минут

Улааныг хөөж явуул наад пиздаа махны үнийг хөөргөсөн **** чи жангаа идэх цаг ирнээ

64.119.24.252Зочин   • 9 сарын 16. 15 цаг 22 минут

ulaan buudaig baychuudl tarij b.aleedee,,uramshuulal gnee

66.181.161.9Зочин   • 9 сарын 16. 15 цаг 04 минут

Орк

202.21.113.238Зочин   • 9 сарын 16. 12 цаг 43 минут

Эдийн засгийн ямарч мэдлэггүй нь ингээд мэдэгдэж байна.

202.131.243.186Зочин   • 9 сарын 16. 11 цаг 14 минут

Улаан биднийгээ махнаас гаргах гээд байна уу.

202.126.89.172Зочин   • 9 сарын 16. 11 цаг 11 минут

Татвар төлөгчдийн хайран мөнгө Хахуульд явсаар байгаад таарлаа. Улаан буудай ургуулж байна гээд бэлэг өгөх нь бизнес биш. Энэ бол Хулгай. Ноолууран цамц нэхэх, эсгий таавчик үйлдвэрлэлээ гээд бэлэн мөнгө тараадаг билүү?

66.181.161.6Болд   • 9 сарын 16. 10 цаг 21 минут

Улааны толгойг авах байсан юм. Яаж байгаа юм бэ.

202.21.96.122Зочин   • 9 сарын 16. 8 цаг 55 минут

Улаан мэтийн улайхаа байчихсан ухнуудыг одоо зайлуулах цаг нь болсоон

139.5.217.132Зочин   • 9 сарын 16. 8 цаг 40 минут

Ulan said ta end tend dans ulailgaad ....nasaara nana blaa k k yu xi i v

Шинэ мэдээ

Курдын дайчид хилийн тосгоныг орхиж, Туркийн хяналтад өгөв5 минут 24 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эрэгтэй одод10 минут 24 секундын өмнөЛууван хамгийн ач тустай хүнсний ногоо15 минут 24 секундын өмнөForbes: Дэлхийн брэнд болсон спортын багууд20 минут 24 секундын өмнөМАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн21 минут 26 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ25 минут 24 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ30 минут 24 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная35 минут 24 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна39 минут 32 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга40 минут 24 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...45 минут 24 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно50 минут 24 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ55 минут 24 секундын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ1 цаг 1 минутын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ1 цаг 6 минутын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг1 цаг 11 минутын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ1 цаг 16 минутын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна1 цаг 21 минутын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 26 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 31 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 31 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 36 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 41 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 46 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 51 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 51 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 56 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ2 цаг 1 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу2 цаг 6 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.