2019 оны 9-р сарын 16
8 цаг 10 минут

Хашаандаа төгөл байгуулж, 400 гаруй мод, бут тарьсан 70 настнууд

Хашаагаар нь оруут л хөдөлмөрийн үр шим нүднээ илхэн харагдах энэ айл бол Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 5-328 тоотод оршин суух хаягтай П.Дэмбэрэл гуайнх. 

Тэрбээр, эхнэр Д.Адъяажавынхаа хамт нисэхийн дэнжид байрлах өөрийн эзэмшлийн хашаандаа 40 төрлийн 400 гаруй тооны нарийн ногоо, жимсний болон гоёлын мод бут тарьж, өөрсдийн гэсэн бяцхан төглийг бий болгожээ

Түүгээр ч зогсохгүй хашаагаа наранцэцэг, сакура, монос, цээнийн ягаан зэрэг олон нэр төрлийн цэцгээр гоёсон нь орсон гарсан бүхний нүдийг булаана

Өдгөө 70 гаруй насыг насалсан хоёр буурайг хэнээс ч илүү хөнгөн, шингэн, хурдан шаламгай хөдөлж, бидний урд хойно гарч гүйгээд өөрсдийн тарьсан ногоо, жимсээ тайлбарлаж, эрч хүчээр дүүрэн байхыг нь хараад 60-аас дээш насныхан гэхээр таяг тулсан, буурал толгойтой өвөө, эмээ нараар төсөөлдөг байсан төсөөлөл маань тэрхэн зуур замхарч, нас бол зүгээр л тоо юм байна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрснийг нуух юун

Тэднийг хэр хөдөлмөрч хүмүүс болохыг хашаан дотор нь ургасан мод, бут, жимс, жимсгэнэ, тав алхаад л тааралдах усан толио, модон сандал, гүүр,  усан оргилуур зэрэг нь тодхон гэрчлэнэ

Энэ бол тэдний 20 гаруй жил мод бут тарьж,  үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл уйгагүй хөдөлмөрлөсний үр шим гэнэ. 

Учир нь ногоо тарина гэдэг борви бохисхийх чөлөөг өгдөггүй ажил. Үүрээр 4.30 цагт босч, өглөөний нарнаас урьтаж ногоогоо усалж, хөрсийг нь сийрүүлэхээс эхлээд өдөржин хөдөлмөрлөнө. Хөрсөнд булсан бүхэн ургадаггүй болохоор ногоочин хүнээс арчилгаа, хөдөлмөрч байдлыг байнга шаардана. Харин хавар, зундаа хөдөлмөрлөсөн их ажлыг нь намартаа арвин их ургацаараа шагнадаг нь байгаль эхийн хууль билээ.

Манай хоёр шинэ ургацынхаа дээжээс хэдийнээ аваад эхэлжээ. Өргөст хэмх, хулуу, алим нь ургаж, Д.Адъяажав эгч эхнээс нь даршлаад завгүй өнжиж байгаа гэнэ. Мөн ногоо тарихаас гадна ач, зээ нарынхаа ходоодыг баярлуулахаар элдэв төрлийн ногооны салат, компот, зутан шөлний жорыг сурч хоол бэлтгэх ажлыг өөртөө давхар нэмжээ

Энэ бүх ажил, хөдөлмөр, өөрсдийн гараар тарьсан эрүүл хүнс нь тэднийг өдий 70 насандаа өвдөх өвчингүй эрүүл саруул байхад нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг аж.

Иймээс хүмүүс идэх дуртай ногоо, жимсээ өөрсдөө тариад эрүүл хүнсээр өрхийн хэрэглээгээ хангах бүрэн боломж буй гэдгийг П.Дэмбэрэл гуайн жишээнээс бэлхнээ харж болох юм. Хамгийн гол нь хийе, бүтээе гэсэн чин сэтгэлтэй байхад орчноо эко болгож, эрүүл таатай амьдрах боломж хувь хүмүүст өөрсдөд бүрэн байгаа гэдгийг энэхүү сурвалжлагаараа хүргэхийг зорилоо.

Т.ГЭРЭЛ

 

 

 

 

 

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.96Зочин   • 10 сарын 17. 22 цаг 27 минут

Зөв шийдвэр бна муусайн оркууд

150.129.141.213Зочин   • 9 сарын 17. 19 цаг 42 минут

хүнээс ярилцлага авч байгаа бол хажуугаар нь явж байгаа аяаа болих хэрэгтэй

203.91.115.44Зочин   • 9 сарын 17. 14 цаг 41 минут

Хайрт найз Адьяажав болон ѳрѳхийн тэргүүн Дэмбэрэл дээ энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хү сэн ерѳѳе та хоёр маань маш сайхан цэцэг жимс мод цэцэг ургамал тарьсанд баяр хүргэе пес үзлээ маш гоё бна сэтгэл сэргэмээр бна

103.229.121.132нямсүрэн   • 9 сарын 17. 10 цаг 02 минут

дэмбэрэл ах адъяажав эгч хоерт амжилт хүсэе сайхан мод цэцэг тарьсан байна

202.131.244.210Зочин   • 9 сарын 17. 9 цаг 50 минут

az jargal hvsey

83.79.222.153Mongol   • 9 сарын 17. 1 цаг 48 минут

End ard ni yavaa hogjim ni yamar changa yum be. Iim saikhan medee humuust hurgesen ni sain ch gesen hiisen yumaa ergej uzdeg hyanadag soyol, haraitslaga uguilegdeh baina. Ajilsag khan buurluud mini eruul saruul baij urt naslaarai, humuust ingej ulger duurialal uzuulj baigaarai.

182.160.37.191зочин   • 9 сарын 16. 13 цаг 56 минут

хөдөлмөрч гэр бүлд амжилт!

74.82.60.176Зочин   • 9 сарын 16. 13 цаг 23 минут

МУНДАГ ШҮҮ, ХОРОО ДҮҮРГЭЭС НЬ САЙН УРАМШУУЛМААР БАЙНА.

64.119.21.117AX   • 9 сарын 16. 12 цаг 54 минут

Баяр хүргэе. Хаанаас яаж усалдаг байна аа

103.111.68.3zochin   • 9 сарын 16. 11 цаг 08 минут

mundag yumaa

103.9.89.18Зочин   • 9 сарын 16. 11 цаг 03 минут

Бүгдээрээ хөдөлмөрлөж бүтээж амьдарцгаая. Ядуу хэмээсэн залхуучуудад өгдөг халамжаа зогсоое. Ажил хийхгүй хүмүүст мөнгө тэтгэмж бүү олго. Өлсөж үхвэл үхэцгээг.

103.80.210.103Зочин   • 9 сарын 16. 9 цаг 45 минут

Манай ах эгч 2 маань мундаг хөдөлмөрч хүмүүс шүү.

174.210.15.191Zochin   • 9 сарын 16. 9 цаг 31 минут

Yariltslagan dunduur hogjim hanginuulaad ene orkuudiig yaaya daa baiz.

202.55.183.178yarian dunduur hugjimuu boli   • 9 сарын 16. 20 цаг 00 минут

harin tiin goe uym sonsii gesen chihend chiirtei sonsoj bolohgui uym bna

202.21.108.157дэвшил   • 9 сарын 16. 9 цаг 02 минут

монголчууд дээш харан тэтгэмж горьдож суухаар бүгд ийм л болчихвол нөгөө хөгжил дэвшил дэргэд бгаа шүү

98.213.151.13zochin   • 9 сарын 16. 8 цаг 48 минут

ta nar texnikiin shaardlaga hangasan hevtruuleg yavuulaldaa hajuugaar hugjim duugaraad yush sonsogdohgui ymaa!!!!!!!

203.91.115.43коммунист хун   • 9 сарын 16. 8 цаг 44 минут

ийм л хумуус коммунизм байгуулна даа

202.70.33.242Чимэг   • 9 сарын 16. 8 цаг 40 минут

эгч сайхан бнаа,Ах эгч 2т сайн сайханыг хүсье.

198.16.66.195Зочин   • 9 сарын 16. 8 цаг 33 минут

Сайхан 2 буурай байна. Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

59.153.87.56Зочин   • 10 сарын 17. 13 цаг 15 минут

БАГШ МААНЬ ХАНЬТАЙГАХ МАШ САЙХАН ОРЧИНГ БУЙ БОЛГООД САЙХАН АМЬДАРЧ БАЙГААД БАЯРТАЙ БНА УРТ НАС УДААН ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо4 цаг 59 минутын өмнөМонгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо6 цаг 15 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цаг 16 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно6 цаг 21 минутын өмнөХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ6 цаг 21 минутын өмнөБагшдаа хандраад хичээлээс хөөгдөв6 цаг 26 минутын өмнөИхэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна6 цаг 31 минутын өмнөО.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг6 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн "харгис" шоронг хаана6 цаг 41 минутын өмнөДэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал6 цаг 46 минутын өмнөМанай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй6 цаг 51 минутын өмнөАрдын эмчилгээний арга ухаанаас6 цаг 56 минутын өмнөРоналду Мессигээс илүү, илүү...7 цаг 1 минутын өмнөҮүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ7 цаг 6 минутын өмнөАнгличууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр7 цаг 11 минутын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо7 цаг 16 минутын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет7 цаг 21 минутын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга7 цаг 26 минутын өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов7 цаг 31 минутын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга7 цаг 36 минутын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо7 цаг 41 минутын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно7 цаг 46 минутын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид7 цаг 51 минутын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг7 цаг 56 минутын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ8 цаг 1 минутын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ8 цаг 6 минутын өмнөДуучин шувуу8 цаг 11 минутын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ8 цаг 12 минутын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно8 цаг 16 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн8 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.