“ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ”: Хариуцлагаа өөрөө хүлээнэ. Манай хүүхдийг ганцааранг нь явуулчих”

Энэ удаагийн “Газар дээрээс нь” сурвалжилгын булангаараа бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа зөрчилд Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газрын дэслэгч Г.Бат-Эрдэнэтэй  хамтран арга хэмжээ тооцож сурвалжиллаа.

Арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон хуулийн заалт бий. Ийм насны хүүхдийг хичээл тарсны дараа багш болон сургуулийн захирал заавал асран хамгаалагчид нь гараас гарт дамжуулж хүлээлгэн өгч байх гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Эс тэгвээс Зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгууль төлөх ёстой юм. Гэтэл энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстойгоо мэддэг ч хэрэгжүүлдэггүй, ажилтай гэсэн шалтгаанаар хүүхдээ хичээлээс нь авдаггүй, гэр нь ойрхон юм чинь ганцааранг нь явуулчих гэх хандлага зарим эцэг эхчүүдээс гарсаар байгааг 50-р сургуулийн багш, захирал ярьж байна.

"40-50 хүүхдэд өдөржин хичээл заагаад орой ажил тарах болоход хүүхдээ ирж авдаггүй эцэг эхчүүд байдаг учраас хэзээ ирнэ гэж тэр олон хүүхдийг манаад сууж байх вэ. Бид бас ардаа амьдралтай хүмүүс шүү дээ. Хуулиа биелүүлмээр байдаг ч эцэг эхчүүд маш хойрго ханддаг. Тиймээс аргаа барсан багш нар эцэг эхчүүдээр бичиг  бичүүлж авдаг болсон. Хүүхдээ ирж авах боломжгүй байна гэж шалтгааныг нь бичүүлж авдаг" гэв. Эцэг эхчүүдийн бичсэн “үр хүүхдээ ганцааранг нь явуулчих. Ажилтай болохоор очиж амжихгүй” гэсэн утга бүхий хэд хэдэн бичгийг сэтгүүлч би уншиж үзэв. Түүн дотор “...Ямар нэг асуудал гарах юм бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэж бичсэн байх юм.

Муугаар бодоход тэр хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцоод харьж яваад ямар нэг осол гэмтэлд өртлөө гэж бодоход эцэг эх нь өөрсдөө л хариуцлага хүлээнэ гэж муйхарлан бодсон бололтой. Цагдаагийн алба хаагчийн ярьж буйгаар хэрвээ хариуцсан нутаг дэвсгэрт нь хүүхэд зам тээврийн осолд өртөх юм бол эцэг эх нь биш цагдаагийн алба хаагч, ангийн багш, сургуулийн захирал хариуцлага хүлээж арга хэмжээ авахуулдаг юм билээ. Бичиг хийлгэж авч байгаа нь үнэхээр эцсийн аргаа барсан арга юм шүү гэдгийг ч багш нар нь учирлан бидэнд хэлсэн. 

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2ган   • 9 сарын 20. 16 цаг 15 минут

хүүхдээ авч чадахгүй бол сургуульд бүү явуул. Өөрийн, хувийн хариуцлагаа бусдад тохдог буруу зуршлаа зогсоо эцэг, эхчүүдээ.

202.179.24.80Зочин   • 9 сарын 20. 13 цаг 53 минут

Ihenh ny hudoonoos orj irsen jolooch nar hotod yaj zamiin hudolgoond soyoltoi oroltsoh, haana zogsoh, haana hurd hasah, yaj bie biedee zam tavyj ugch hundetgeltei handah, olon niitiin soyoliig herhen suraltsah, hotiin irgenii uureg, hotiin gudamjind zorchih dadal zurshil geh met olon zuilsiig zaaj taniulah surgalt yavuulahgui bol 300 aad sumiin dadal zurshlaaraa hotod handaad baina.

202.126.88.209Зочин   • 9 сарын 19. 22 цаг 04 минут

цагийн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэйшдээ хэн ч хүүхдээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй яалт ч үгүй ажлын цагт баригдаад л авч чадахгүй байгаа байлгүйдээ амьдралгүй хууль батлуулчаад торгон л гэнүү цагдаа нар торгохоос өөр зүйл мэдэхгүй дураакууд

202.131.244.2Зочин   • 9 сарын 19. 13 цаг 25 минут

Жолооч гэлтгүй эмээ өвөө ээж аавууд хүүхдээ хөтөлчөөд улаан гэрлээр гүйгээд байхаар чинь хүүхдүүд тэгж болно гэж бодоод осолд өртөөд байгааг томчууд анхаарах хэрэгтэй шүү дээ

103.14.38.142зочин   • 9 сарын 19. 11 цаг 32 минут

албан газрууд бага насны сургуулийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийг сургууль тарах үеэр нь ажилаас нь чөлөөлж явуулж болдоггүй юм болов уу,энэ дээр төр засаг арга хэмжээ авах хэрэгтгй ш дээ

66.181.161.21Зочин   • 9 сарын 17. 20 цаг 23 минут

Zamын цагдаа Хүүхэд вол хүүхэдшдээ Машин хэн варьж явна гэдэг гэдэгвол гэдэгвол Асуудалшдээ чадвар муу вол ойгомжтоошдээ

5.173.10.44Зочин   • 9 сарын 17. 1 цаг 41 минут

mongoliin irgen l bol sain hun bolgoj humuujuuleh heregtei sh dee

5.173.10.44Зочин   • 9 сарын 17. 1 цаг 38 минут

gadaadad baga nasnii huuhdiig eceg eh n avtal odor onjuuleh oroo bair surguuli deer baidag huuhed tend eceg ehee huleej hicheelee hiih nom unshih geh met ongoroodog jijuur bagsh nartai baidag yum bna lee

64.119.27.243Зочин   • 9 сарын 16. 17 цаг 25 минут

Ийм тохиолдолд гэрийн ахмад нь ангийн багштай нь ярилцаж зохтцужлж болно шүү дээ багш жоохон сэтгэл гаргаад зам гардаг аав ээж нь ирэх бололцоотой хүүхэдтэй хамт явж байхаар тохируулж болношдээ багш их сэтгэл муутай байна даа

32.97.110.59Zochin   • 9 сарын 16. 21 цаг 58 минут

Iimerhuu etseg ehchuud negeer togtohgui bolood bagsh argaa barj bgaa bh. Uuriin huuheddee cetge gargahgui bj, bagshiig cetgel gargasangui gej yarih ni ontsgui l bna

205.155.65.226Зочин   • 9 сарын 17. 0 цаг 23 минут

багш ч бас ар гэртэй, үр хүүхэдтэй, санаа тавих асуудалтай, амьпралтай шүү дээ. Багш гэхээр л бүхнийг хүүхдийн чинь төлөө хийх ёстой юм шиг бодохоо боль. Тийм л төрүүлсэн үх хүүхдэдээ анхаарал хандуулах боломжгүй бол эхлээд гэр бүл төлөвлөлтөндөө анхаар. Үр хүүхэд чинь хариуцлага шүү. Зүгээр гүйж байгаад өсчихдөг гэж ойлгож байгаа бол эртхэн зас

202.21.120.242зочин   • 9 сарын 16. 17 цаг 23 минут

хариуцлага хүлээх гээд байгаа юм бол хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

64.119.27.243Зочин   • 9 сарын 16. 17 цаг 21 минут

Хүүхдийн нүүрийг яах гэж гаргаж бгаан бэ муу хүмүүс буруугаар ашиглавал хэн хариуцах вэ сэтгүүлчээ

66.181.161.5 цнд   • 9 сарын 16. 15 цаг 34 минут

дөрвөн дугуйтыг хөдөлгөдөг л бол "жолооч" үнэмлэхийг бол худалдаад л эрхтэй болчихно уб хотод ийм "жолооч" тун ч олон болж дээ .!!!! бдл ийм бхд аваари осол буурна гэдэгч юу л болдоо

203.91.117.8Зочин   • 9 сарын 16. 14 цаг 42 минут

хүүхэдээ цэцэрлэгээс цагт нь авах хүмүүсийг ажлаас нь цалинтай чөлөөлөх журам гарга л да.Эцэг эхэд нь үнэхээр хэцүү болоод л тэгэж байгаа ш дээ.Цагт нь авахгүй бол хүүхдийг нь цэцэрлэгээс хасна гэлүү, Тэрний оронд цэцэрлэгийн багш нарийн цагийг сунгах арга хэмжээ бод л до.

202.126.89.108Зочин   • 9 сарын 25. 8 цаг 44 минут

Tsetserlegiin bagsh nar heded ireed heded yavdgiig medeh uu, yagaaf iim huvia hicheesen bdag yum be? Ternii orond ooroo tsalingaa hasuulaad ch hamaagui huuhdee avah heregtei gd baiguullaga udirdlagataigaa tohiroochee, aimar yum be

202.126.88.209Зочин   • 9 сарын 19. 22 цаг 06 минут

Зөв

202.126.89.136Зочин   • 9 сарын 16. 14 цаг 38 минут

Соёлгүй замбараагүй тамхины иш шүлсээ хаядаг зарим жолооч нар хүүхдийг хайрлаж хүндэлж сурцгаая

202.131.227.82иргэн   • 9 сарын 16. 14 цаг 28 минут

жолооч нар хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь хамгийн зөв шийдэл дээ. Түүнийг мөрдүүлэх нь чухал.

180.149.93.14Зочин   • 9 сарын 16. 14 цаг 22 минут

эцэг эхчүүд нь ч бас дээрээ удирдлагатай ажилтай байдаг ажлаа хаяад гарах уу хүүхдээ авах уу хэцүү л байгаа ш дээ эсвэл хүүхдээ зөөхийн тулд 1 нь ажилгүй байж зөөж байна ш дээ.

103.9.90.130Зочин   • 9 сарын 16. 14 цаг 05 минут

Үнэндээ хүүхэд ээ авч өгөх гэдэг маш их ажил байна, гэр бүлийн нэг нь хүүхэд зөөх ажил хийх шаардлагатай болж байна, иргэд орлогогүй ядуурсаар л..., за нэг тэнэг даргатай бол бөөн асуудал

89.85.246.44Зочин   • 9 сарын 16. 13 цаг 49 минут

Tegeed huulindaa uurchlult oruulaach

176.59.15.30Зочин   • 9 сарын 16. 13 цаг 34 минут

Gantsaara yvdag huuhdudig nuur tsaraitain gargachhin ter bairaa hurtel helsenig ni hasaj boldguinmu oorsdo jinhen huuhdig ersdeld orulah ym hiihiin!!!!!

103.80.211.220гэрэл   • 9 сарын 16. 12 цаг 45 минут

эсвэл ажилынхаа цагиийг 4-30 болговол арай нэг дээр байх нэг цаг түгжирээд 5-30-д хамгийн бага түгжирэлтэй өдөр хүүхэд дээрээ тэгж л очих бох

122.201.31.183Зочин   • 9 сарын 16. 12 цаг 24 минут

эцэг эхчүүдэд хүүхдээ авах боломж гаргаж өгөх хэрэгтэй ш дээ. Сургууль, цэцэрлэг 5-6 цагийн хооронд тарна эцэг эхчүүдийн ажил 6 цагт тарна автобус унаанд сууна түгжирнэ. Амьдралаа залгуулах ажил хэрэгтэй аргагүйдээ л хүүхдийнхээ амь насыг дэнчин тавих вэ дээ. Уялдаа холбоогүй зохион байгуулалттай тэгээд иргэдээс ** шидийн юм шиг хариуцлага шаардахдаа ичих хэрэгтэй

202.179.24.55Зочин   • 9 сарын 16. 12 цаг 44 минут

ТИЙМ. АЖИЛ ХИЙХГҮЙ ГЭХЭЭР ЯАЖ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭЖ, ЯАЖ АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ВЭ? ЯДАЖ БАЙХАД МОНГОЛЫН АЖИЛ ЯМАР ЦАГТАА ТАРАХ БИШ. АВДАГ ЦАЛИН НЬ ХЭД БИЛЭЭ? ТЭРНЭЭСЭЭ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙГАА Ш ДЭЭ

66.181.161.120Зочин   • 9 сарын 16. 12 цаг 14 минут

Хороолол дотроо цэцэрлэг сургуультай бол энэ асуудал цэгцэрнэ. Энэ цементэн шугуйгаа л болчих авилгач даа бид боддог юм 1 байр барих газар зөвшөөрөл дээр шаваад л барьчихдаг энэ компаниудынхаа эрхийг цуцлаач яавч хот бөгс эргэх зайгүй овооруул гэж зөвшөөрөл өгдөггүй байлгүй

202.179.24.55Зочин   • 9 сарын 16. 11 цаг 46 минут

хамгийн гол буруутан нь жолооч нар ш дээ. сургуулийн орчинд хээр хөдөө явж байгаа юм шиг хар хурдаараа орж ирдэг малнуудыг хотоос зайлуулж хоттой хонинд нь буцаах юмсан. өчигдөр гэхэд 15 дугаар хороолол, норжингийн зүүн талын 1 урсгалтай зам дээр 1138 Уб дугаартай мал урсгал сөрж орж ирээд мөрөөрөө явж байсан жирийн хүнийг золтой л дайрчихаагүй!

202.126.89.42Zochin   • 9 сарын 16. 11 цаг 45 минут

Ene egchteigee amidardag gej baigaa ohinii nvvr tsaraig nuuhgv yaasiin be heddvgeer angi ali bairand hed hvrtel gantsaaraa baidag gd hamag ymaa yrichlaa daraa ni iimee tiimee asuudal garlaa gehed hen hariutslagiig ni hvleehvv

66.181.161.60Зочин   • 9 сарын 16. 10 цаг 51 минут

Цагаа тулахаар муусайн багш нар луу л дайрна эргүү эцэг эхчүүд байдаг шд

182.160.38.241Зочин   • 9 сарын 16. 10 цаг 24 минут

ХҮүүхэд ганцхан машинд дайруулна өөр эрсдэл байхгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? өөр зөндөө л эрсдэл байгаа. гэхдээ ажилаа хийхгүй бол тэр хүүхэд өөрөө сургуульд явах нь битгий хэл өлбөрч үхэхгүй бол их юм болно. аавын цалин гэр бүлдээ хүрдэг байсан бол ээжүүд хүүхдээ хараад байж болно л доо.

66.181.161.103Зочин   • 9 сарын 16. 10 цаг 19 минут

Хөөрхий эх эцэг нь хэдэн төгрөг олон гээд ажил хийнэ гэр ажил 2 нь хол бол хэцүү ш дээ манай дарга нар чөлөө өгөхгүй тэгээд бид чинь ажил дээрээ жаахан байхүй бол элдэвээр муулна. Хүүхэд чухал ажил ч чухал. Нэг талыг бүү барь 10 аас доош настай хүүхэдтэй бол цалинтай чөлөө өгчих

66.181.177.71Зочин   • 9 сарын 23. 17 цаг 24 минут

Сургууль бүрийг автобустай болго.

66.181.161.6Болд   • 9 сарын 16. 10 цаг 16 минут

Үр хүүхдүүдийг маань бурхан ивээг.

202.9.43.246Зочин   • 9 сарын 16. 9 цаг 36 минут

УЛААН НОГООН ШАР ГУРВАН ӨНГИИН ГЭРЛЭЭ ЯЛГАДАГГҮИ ДҮРМЭЭ МЭДДЭГГҮИ МАШИН УНАСАН МАЛНУУДАД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭИ

66.181.164.222Зочин   • 9 сарын 16. 9 цаг 26 минут

ЭНЭ ТОМ ТОМ ХОРООЛЛУУДАА ДОТРОО СУРГУУЛЬТАЙ БОЛГОЧИХООЧ ДЭЭ. ЗАМЫН ТҮГЖРЭЛ Ч БУУРНА ХҮҮХЭД Ч ГЭРТЭЭ АЮУЛГҮЙ ХҮРНЭ. ОРОН СУУЦ БАРИАД ЗАРААД БАЙГАА КОМПАНИУДАД ШААРДЛАГА ТАВЬЖ ТӨРӨӨС ТОДОРХОЙ ТӨСВИЙГ ЗАРЦУУЛААД Л БОЛОО Ш ДЭЭ.

202.9.43.73Зочин   • 9 сарын 16. 9 цаг 36 минут

Орон сууцнуудынхаа яг хажууд сургууль цэцэрлэг байгуулчихвал амар юм

124.158.113.3Зочин   • 9 сарын 16. 12 цаг 38 минут

Yaaag zuv.

103.111.68.3BiBi   • 9 сарын 16. 9 цаг 26 минут

Жолооч нарт ямар буруу байгаа юм бэ.Манай ард түмний толгой естой л олгой юмаа. Ямар нэгэн юм болохоороо өөрсдөө буруу байдаггүй шүү.

202.21.100.210Газрын наймааны ГАЙ   • 9 сарын 16. 10 цаг 19 минут

"Тогмидыг хэн алсан бэ? Цаад эзнийг нь ол" гэдэг байх аа

64.119.16.70Зочин   • 9 сарын 16. 8 цаг 45 минут

jolooch nart mash ix buruu bga shu!!!!!!!

Шинэ мэдээ

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна5 минут 6 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга5 минут 58 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...10 минут 58 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно15 минут 58 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ20 минут 58 секундын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ25 минут 58 секундын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ30 минут 58 секундын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг35 минут 58 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ40 минут 58 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна45 минут 58 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ50 минут 58 секундын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ55 минут 58 секундын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   56 минут 20 секундын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 1 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 6 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 11 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 16 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 17 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 21 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ1 цаг 26 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 31 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 34 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 36 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 41 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?1 цаг 46 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ1 цаг 51 минутын өмнөНобелийн өдөрт: Дайны нурам дээр төрсөн суутан1 цаг 56 минутын өмнөЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна2 цаг 1 минутын өмнөХөтлөгч Ууганаа эхнэртэйгээ рок хувцасаар ижилсжээ2 цаг 6 минутын өмнө“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.