2019 оны 9-р сарын 16
15 цаг 50 минут

“ЦЭВЭР АГААР – АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо.

“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийн үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн  тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагдлаа.

Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж 10 хорооны 30 иргэн, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо буухиа тэмцээн зохион байгуулж 17 цэцэрлэгийн 85 багш, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо дээс тоглох тэмцээн зохион байгуулан эрэгтэй 12, эмэгтэй 14 иргэн, гир өргөлтийн тэмцээн зохион байгуулан 13 иргэн, байрнаас уртад хайралтын тэмцээн зохион байгуулан 10 эрэгтэй хүүхэд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулан 8 багийн 24 хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо волейбол, дугуйн спортын үзүүлэх тоглолт зохион байгуулан 40 хүн, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороод бадминтоны тэмцээн зохион байгуулан 16 хүн тус тус оролцлоо. 

Мөн Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.165.5zojin   • 9 сарын 24. 12 цаг 47 минут

mashingyui odrig sard 2 ydaa bolgobol yamar be ....

Шинэ мэдээ

МАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим нэг саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн5 минут 13 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ9 минут 11 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ14 минут 11 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная19 минут 11 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна23 минут 19 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга24 минут 11 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...29 минут 11 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно34 минут 11 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ39 минут 11 секундын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ44 минут 11 секундын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ49 минут 11 секундын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг54 минут 11 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ59 минут 11 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна1 цаг 5 минутын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 10 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 15 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 15 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 20 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 25 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 30 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 35 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 35 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 40 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ1 цаг 45 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 50 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 52 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 55 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо2 цагийн өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?2 цаг 5 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ2 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.