2019 оны 9-р сарын 16
13 цаг 30 минут

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд  хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн  уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.             

Гэрэл зургийн уралдаанд нийт 71 бүтээл ирүүлснээс Ж.Ганзоригийн ”Хогон дундах бидний ирээдүй” бүтээл нэгдүгээр байрт, Б.Төрбатын “Хашгираан” бүтээл хоёрдугаар байрт, В.Баттулгын “Чимээгүй хот” бүтээл гуравдугаар байрт, тусгай байрт Д.Даваанямын “Хүний мөр”, Б.Рэнцэндоржийн “Манай хашаа сайхан байвал бусад нь хамаагүй”, Г.Өнөболдын “Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ?”, Н.Түвшинтөгсийн “Байгаль бидний толь” бүтээлүүд тус тус шалгарлаа. Гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа.

Бүтээлийн уралдаанд ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Үнсэн үрэл” бүтээл шалгарч,  удаах байрт “Эрин үе конскракшн” ХХК-ийн ариун цэврийн байгууламжийн шийдэл болох ”Хэрэглээ” бүтээл, гуравдугаар байрт “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ын “Бөсгөсөн шохой” бүтээл шалгарлаа. Мөн тус уралдаанд 14 төсөл ирснээс Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл нэгдүгээр байрт, Газарзүй–Геоэкологийн хүрээлэнгийн “Хог хаягдалгүй орчин” төсөл хоёрдугаар байрт, “Пластик центр” ХХК-ийн зөвлөх инженер Л.Санжаасүрэнгийн “Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төсөл гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. 

Цаашид шалгарсан төсөл, бүтээлийг дэмжих, иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орос улс хуурай газар дахь цөмийн хүчнээрээ АНУ-аас илүү гарчээ12 минут 21 секундын өмнөЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!17 минут 21 секундын өмнөМаркетингийн үнэгүй атлаа хамгийн сайн 10 програм22 минут 21 секундын өмнөАНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...27 минут 21 секундын өмнөЗалуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ32 минут 21 секундын өмнөШавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо37 минут 21 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина42 минут 21 секундын өмнөSaudi Aramco компанийн гаргасан IPO 25.6 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоов47 минут 21 секундын өмнөДээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа52 минут 21 секундын өмнөЦагдаагийн бэлтгэл хошууч А.Хүүхэндүү Ази тивээс мөнгөн медаль хүртжээ57 минут 21 секундын өмнөАНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ1 цаг 3 минутын өмнөГэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ1 цаг 8 минутын өмнөСонгодог хөх өнгийг ирэх жилийн гол өнгөөр тодорхойлсон байна1 цаг 13 минутын өмнөЗимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна1 цаг 18 минутын өмнөБ.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 23 минутын өмнөЛиванд эсэргүүцлийн жагсаал болжээ1 цаг 28 минутын өмнөУИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ1 цаг 33 минутын өмнөГренландын ойролцоогоос эртний галт уул олджээ1 цаг 38 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 43 минутын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 48 минутын өмнөУлсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ1 цаг 53 минутын өмнөЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 3 минутын өмнө"ОйлГОЁ ХҮНдэлье" аян хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан"2 цаг 23 минутын өмнө“ӨВЛИЙН ИДЭШ”: Хонины мах кг нь  5500-6000, үхрийн мах 6500-7000 төгрөг байна2 цаг 37 минутын өмнөН.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой2 цаг 42 минутын өмнө11 настай хүүхэд: Цанын бааз явах гээд асаалттай машин "хулгайлсан"2 цаг 53 минутын өмнөР.Дарьхүү: Багш хүн бэлэг авахаас татгалзах, тэвчих ёс зүйтэй байх ёстой3 цаг 2 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 23 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.