2019 оны 9-р сарын 16
13 цаг 50 минут

Б.Отгонсүх: Явган хүний замыг гүүрэн доогуур хийхээр төлөвлөсөн

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа /2019.09.16/ боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.  Тус гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп, зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллаж байгаа юм. Гүүрэн гарц нь дөрвөн эгнээ, 477 метр урт, 16.5 метр өргөн зорчих хэсэгтэй бөгөөд гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай юм.

Замын нээлтийн үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс цөөн зүйл тодрууллаа.

-Замын ажлыг хэзээ 100 хувь дуусгах вэ?

-Нийслэл хотод 500 мянган машин явж байгаа шүү дээ. Хотын замын инженерийн шугам сүлжээ 1100 км хатуу хучилттай замтай. Манай 477 м урт гүүр өнөөдөр ашиглалтад орж хөдөлгөөнийг нь нээж байна. Гэхдээ бид 100 хувь дуусгаагүй. Энэ оны сүүл гэхэд бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Та бүхэн тооцоо судалгаа хийж үзсэн байх. Гүүр ашиглалтад ороод түгжрэл хэр буурах бол?

-А,В,С гэсэн гурван рамнаас бүрдсэн зам. Сошиалаар ямар зураг яваад байсныг мэдэхгүй. Анхны зураг төсөлдөө гурван рамтай зам л хийгдэхээр байсан. Энэ зам ашиглалтад орсноор замын түгжрэл тухайн хэсэгтээ 20-30 орчим хувиар хангалттай буурна. Гэхдээ иргэддээ анхааруулж хэлэхэд 477 метр урт гүүрэн дээгүүр явган зорчигчид зорчихгүй шүү гэдгийг анхааруулж хэлэх хэрэгтэй.

-Явган зорчигчдод зориулсан гарц шийдэх үү?

-Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа. Явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж гэх мэтчилэн бүрэн комплексоор нь энэ бүтээн байгуулалтыг шийдээд явж байна. Технологийн горим болон чанар стандартын талд ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв42 секундын өмнөБНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна5 минут 42 секундын өмнөЦ.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна10 минут 42 секундын өмнөАНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ15 минут 42 секундын өмнөЯллагдагч Б.Махбалыг өнөөдөр шүүнэ20 минут 42 секундын өмнөТрампын экс өмгөөлөгч хоригдох хугацаагаа багасгахыг хүсчээ25 минут 42 секундын өмнөБорис Жонсон тэргүүтэй консервативчууд сонгуульд ялж байна30 минут 42 секундын өмнөКанадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ35 минут 42 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм40 минут 42 секундын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ45 минут 42 секундын өмнөНИТХ өнөөдөр хуралдана50 минут 42 секундын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв55 минут 42 секундын өмнөЗ.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ1 цаг 1 минутын өмнөКубын Ерөнхийлөгч: Бид WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хоригийг эсэргүүцэж байна1 цаг 6 минутын өмнөХар тамхи худалдсан Нигерийн иргэдэд ял оноолоо1 цаг 11 минутын өмнөАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн хаалттай мэдээлэл хойшилжээ1 цаг 21 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 26 минутын өмнөWorld Masters 2019: Өнөөдөр Саид Моллаеи тэргүүтэй 6 бөх барилдана1 цаг 46 минутын өмнөМЕТРО ХОТ:Бусдаас суралцаж амьдаръя2 цаг 6 минутын өмнөТ.Ням-Очир: "Үдийн цай" хөтөлбөрийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, 1200 төгрөг болгоно2 цаг 16 минутын өмнөАвлигын гэмт хэрэг үйлдэгчдийг 2-10 саяар торгодог АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ2 цаг 16 минутын өмнөМонголчууд Итгэлт хамба, Утай, Гүмбэнд очиж,  жилд 400 сая ам.доллар "цацаж" байна2 цаг 26 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 46 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 56 минутын өмнөWorld Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ12 сар 12. 18:49Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 12. 18:00Бразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ12 сар 12. 17:55Сидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа12 сар 12. 17:50Эрүүл байх 5 зарчим12 сар 12. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.