Монголын Жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Болдбаатар ажиллана

Монголын жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдох магадлалтай хэд хэдэн хүний нэр яригдаж байсан билээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр,  гавьяат  тамирчин Х.Цагаанбаатар болон Ч.Насатогтох нарын нэр дуулдаж байсан.

Харин Монголын жудо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авна гэсэн эх сурвалжийн мэдээ байна. Тэрбээр шигшээ багийн туслах дасгалжуулагчдаа өөрөө бүрдүүлж 2020 оны олимпийн наадамд оролцох гэнэ.

Монголын Жудо бөхийн холбооны удирдлага болон Монголын жудо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч  О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо энэ  сарын 10-ны өдөр албан ёсоор мэдээлсэн.  

Энэ жилийн хувьд манай жудогийн тамирчид дэлхийн аваргаас ганц хүрэл медаль авснаас өөр амжилт гаргаагүй байгаа нь ийнхүү багийн дасгалжуулагчдын огцрох шалтгаан болсон билээ.

Монголын Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын хувьд манай жудогийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр 1998 онд Өмнөд Солонгосын Пусан хотод болсон Азийн наадмын жудогийн 71 кг-ын жинд түрүүлж байв. Мөн 1997 онд Белград хотноо болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73  кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаж улмаар шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1996, 1997 онд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн дэлхийн аварга цолыг хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин  цол хүртсэн нэгэн юм.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр түүний шавь  юм.

Г.Тулга

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.141зочин   • 9 сарын 18. 9 цаг 39 минут

амжилт хүсье. хичээгээрэй найдаж байгаа шүү. их амжилтын буухайг улам ахиулаарай. та бүхэн монголд шинэ шинэ амжилт ёс зүй жишиг ихийг тогтоож байгаа шүү. бусад нь та бүхнээс суралцаасай гэж бодож байна.

202.9.44.247Иргэн   • 9 сарын 17. 20 цаг 33 минут

Х Болдбаатар танд амжилт хүсье. Манайд олимп, дэлхийн аваргуудтай хамт өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг боловч асөж хөгждөггүй тамирчид бас байна. Ийм хүмүүсээс зоригтой ангижрах хэрэгтэй.

202.9.44.247Иргэн   • 9 сарын 17. 20 цаг 24 минут

Эрхэм Х. Болдбаатар танд баяр хүргье, бас амжилт хүсье. Манай жудочид ноцолдоод байхаас биш жинхэнэ жудо барилдааны сонгомол мэх ашиглаж барилдах талаар дутагдалтай байдаг. Жудо барилдааны гол зэвсэг болох үүрэх, хөмрөх мэхийг эзэмшиж ашиглах байдал нь тун тааруухан байдгийг та анзаарсан буйзаа. Япон, Солонгос, Францын жудочид энэ үүрэх, хөмрөх мэхийг хэрхэн хийж ашигладгийг манайхан мөн адилхан хийж эзэмшихгүйгээр тэр Олимп, дэлхийн аваргын дэвжээнээс медаль авна гэж горьдолтгүй юм. Та гар мухар шахам байгаа тамирчиддаа дээрх зэвсгийг эзэмш.

183.177.101.106Зочин   • 9 сарын 17. 19 цаг 56 минут

Zuwuu zuw zauu hun arai uur bailgui dee.Amjilt.

5.23.255.202Ard   • 9 сарын 16. 19 цаг 55 минут

Hujaa nart hamag yu Tseber hujaa lalar shuu dee yaj bgaa yum boloo Mongolchuudaa

202.9.42.126zochin   • 9 сарын 16. 16 цаг 10 минут

Zuv

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ3 цаг 41 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ3 цаг 46 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга3 цаг 51 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ3 цаг 56 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд4 цаг 1 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ4 цаг 6 минутын өмнөНисдэг цахилгаан такси4 цаг 11 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм4 цаг 16 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ4 цаг 21 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 26 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл4 цаг 31 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна4 цаг 36 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа4 цаг 41 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ4 цаг 46 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай4 цаг 51 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 56 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”5 цаг 1 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ5 цаг 6 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ5 цаг 11 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу5 цаг 16 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс5 цаг 21 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо5 цаг 26 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна5 цаг 31 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна5 цаг 34 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан5 цаг 36 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна5 цаг 41 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ5 цаг 46 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ5 цаг 49 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ5 цаг 51 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо5 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.