2019 оны 9-р сарын 16
15 цаг 53 минут

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр /2019.09.16/ тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн сацуу озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл хэргээ үргэлжлүүлье хэмээн “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна” (32 years and Healing) сэдвийн хүрээнд Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд түүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Озоны цоорхойн талаархи 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2000 оноос хойш озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг судалж тогтоосон ба хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихсэж, дэлхийн дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх байсан.

Монреалийн протоколын хүрээнд Дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж байсан озон задлах бодис болон хүлэмжийн хийнүүд хэмээгдэх дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байна хэмээлээ.

Түүнчлэн  Озон-Уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи нэвтрүүлэх нь Озоны давхаргаа хамгаалах хамгийн бодит үр дүн гэдгийг онцолж байв.


Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Озоны давхаргаа хамгаалах Монгол Улсын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Үүнд:
• 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн (ХФН/CFC) төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн зогсоосон.
• 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГФНУ/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна..
• 2018 оны 09 сарын 05-нд Засгийн газрын 277-р тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам батлуулж, 2019 оны 01 сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
• 2019 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.
• 2019 оны 08 сард “Озон задалдаг бодис гидрохлорфторт нүүрстөрөгч бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” сэдэвт олон улсын хурал болоод “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан зэрэг ажлуудыг тогтмол үе шаттай зохион байгуулж байгааг онцлон хэлж байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ4 цаг 39 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ4 цаг 44 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга4 цаг 49 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ4 цаг 54 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд4 цаг 59 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ5 цаг 4 минутын өмнөНисдэг цахилгаан такси5 цаг 9 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм5 цаг 14 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ5 цаг 19 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 24 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл5 цаг 29 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна5 цаг 34 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа5 цаг 39 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ5 цаг 44 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай5 цаг 49 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 54 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”5 цаг 59 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ6 цаг 4 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ6 цаг 9 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу6 цаг 14 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс6 цаг 19 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо6 цаг 24 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна6 цаг 29 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна6 цаг 32 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан6 цаг 34 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна6 цаг 39 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ6 цаг 44 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ6 цаг 47 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ6 цаг 49 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо6 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.