2019 оны 9-р сарын 16
16 цаг 02 минут

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ

Монгол улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол  “Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх” зорилготой, өнөөдөр нээлт хийж байгаа ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ юм. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах зорилготой энэхүү автобустай үйлчилгээг Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь хүүхэд, иргэд , олон нийтийг хүүхэд хамгааллын талаар мэдлэгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, зөрчил мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээгчдийг ажлын байранд нь  чадавхжуулах, зөвлөн туслах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хяналт  тавих, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж болзошгүй орчны  аюулгүй байдалд хяналт  тавих зэрэг үйл ажиллагааг газар дээр нь очиж, түргэн шуурхай шийдвэрлэх төрийн үйлчилгээний нэг хэсэг юм.

Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болох юм шүү. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдлийн программ, тоглоомын булан, номын сан гээд байхгүй юм байхгүй. Эцэг эхчүүд, хүүхдүүд гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж байгаа сөрөг үзэгдлүүдийн, сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ үзүүлэх юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!7 минут 40 секундын өмнөМаркетингийн үнэгүй атлаа хамгийн сайн 10 програм12 минут 40 секундын өмнөАНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...17 минут 40 секундын өмнөЗалуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ22 минут 40 секундын өмнөШавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо27 минут 40 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина32 минут 40 секундын өмнөSaudi Aramco компанийн гаргасан IPO 25.6 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоов37 минут 40 секундын өмнөДээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа42 минут 40 секундын өмнөЦагдаагийн бэлтгэл хошууч А.Хүүхэндүү Ази тивээс мөнгөн медаль хүртжээ47 минут 40 секундын өмнөАНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ52 минут 40 секундын өмнөГэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ57 минут 40 секундын өмнөСонгодог хөх өнгийг ирэх жилийн гол өнгөөр тодорхойлсон байна1 цаг 3 минутын өмнөЗимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна1 цаг 8 минутын өмнөБ.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 13 минутын өмнөЛиванд эсэргүүцлийн жагсаал болжээ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ1 цаг 23 минутын өмнөГренландын ойролцоогоос эртний галт уул олджээ1 цаг 28 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 33 минутын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 38 минутын өмнөУлсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ1 цаг 43 минутын өмнөЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 53 минутын өмнө"ОйлГОЁ ХҮНдэлье" аян хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан"2 цаг 13 минутын өмнө“ӨВЛИЙН ИДЭШ”: Хонины мах кг нь  5500-6000, үхрийн мах 6500-7000 төгрөг байна2 цаг 27 минутын өмнөН.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой2 цаг 32 минутын өмнө11 настай хүүхэд: Цанын бааз явах гээд асаалттай машин "хулгайлсан"2 цаг 43 минутын өмнөР.Дарьхүү: Багш хүн бэлэг авахаас татгалзах, тэвчих ёс зүйтэй байх ёстой2 цаг 52 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 23 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа5 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.