УИХ тарахыг дэмжвэл дараагийн сонгуулиас татгалз гишүүдээ

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулгад шилжихээр болсон энэ үед сонгуулийн хэмжээний зардал мөнгө, тодруулбал 30 орчим тэрбум төгрөгийн төсвөөр ард нийтийн санал асуулга явуулах юм байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь ч иргэдээс нэлээд шүүмжлэл хүртээд буй.

Гэтэл үүнтэй зэрэгцэн санал асуулга явуулахад зарцуулах энэ их мөнгөөр нэг сумаар хоёр туулай буудаж болох юм биш үү гэх шуум улс төрийнхний хүрээнд тархаад байна. Тодруулбал УИХ өөрөө тараад ард нийтийн санал асуулгатай хамтатган шинээр сонгуулиа явуулбал яасан юм бэ гэдэг асуудал дээд түвшинд яригдаж эхлээд байна.

Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдийн дунд УИХ өөрөө тарахыг дэмжиж байгаа эсэх гарын үсэг цуглуулаад эхэлсэн бөгөөд нэлээд олон гишүүд дэмжиж гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Харин хашир, туршлагатай улс төрчид үүнийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж буй. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед парламент тараах асуудал их яригдаж байна. Сонгууль хийдэг ганц ажилтай болж хувирах уу. Ил далд парламентыг тараах асуудал яригдсан гэж сүүлийн үед чих дэлсээд байгаа. Тийм юм ярьсан гишүүд ам хэлээ татаж яваарай” хэмээн чуулганы хуралдаан дээр шүүмжилсэн.

Харин УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Муу ч гэсэн төрийн дээд удирдах байгууллага Парламентыг тараахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Хууль журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой.  Түүнээс хэдэн дарга нарын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш л дээ. УИХ тарах үндэслэл нь "60 тэрбумын асуудал", "Жидүүчдийн хулгай" юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой. Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

 Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад ердөө 7-8 сар дутуу байхад ийн “хөөсөрч” байгаа нь амлалтаа хэрэгжүүлээгүй, сонгогчдынхоо өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаагүй, хууль зөрчсөн гишүүддээ хариуцлага тооцож чадаагүй, ард түмэнд энэ төрд зүтгээд юу ч хийж чадсангүй “тэтгэвэртээ” гаръя гэж гараа өргөн бууж өгч байгаатай агаар нэг ойлгож болох биз. Нэг үгээр бол “ЧАДАМЖГҮЙ” гэдгээ зарлаж, УИХ тарахыг дэмжиж гарын үсэг зурж буй гишүүн бүр дараагийн сонгуулиас татгалзаж байна гэж ойлгоход нэг их буруудахгүй биз.

Иймэрхүү яриа гараад байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар ч баталсан. ТэрбээрУИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийх тухай УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдлүүдийг тооцож байж шийдэх асуудал” хэмээсэн билээ. Тэгэхээр цаашид хэрхэхийг харж, хүлээх л үлдлээ.

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.11.230мгл   • 9 сарын 17. 15 цаг 38 минут

Тарах хэрэгтэй, ийм үл бүтэх хүмүүс биднийг төлөөлж төр барина гэдэг огт утгагүй. Санал асуулгаар сонгууль явуулах нь зөв.

64.119.19.20DONa   • 9 сарын 17. 15 цаг 32 минут

ingej ard tumniig turhirch bolohgui yu bicheed yu soliorood bna,boldog yum boldog jamaaraaal bolno

103.229.121.132Зочин   • 9 сарын 17. 15 цаг 22 минут

ерөнхиилөгчииг хамтат нь охцоруулаад дараа нь сонгуул явуулая энэ л зөв шиидэл бүгдииг шинээр эхлэхгүй бол манан арилахгүй

64.119.16.116door   • 9 сарын 17. 15 цаг 20 минут

ene malnaas door amitad huuliig guuli bo;goj idej uugaad duuslaa uuniig zasahad door hayaj 20 jil ene nuhduudees dahij songohgui baihiig ard tumen negiig bodmoor bn.daraagiinh n garch irj ideg arai baga ideh baih ideh ch yum n homsdson baih.

150.129.141.97зочин   • 9 сарын 17. 14 цаг 32 минут

Их хурлын сонгуулийн дараа 1 жил амар тайван ажлаа хийцгээгээд л эдийн засаг нааштай өөрчлөлтүүд гарч эхэлж байтал ерөнхийлөгчийн сонгууль болж Женко гарч ирсэнээс хойш ганц өдөр хэрүүл хараалгүй амар тайван амьдарсангүй Их хурал дан хэрүүл шүүсээр байгаад 3 жил өнгөрлөө. Эв эеийг эрхэмлэдэг биш дунд нь яс хаядаг ерөнхийлөгчтэй болсны гай. ЖДҮ ярьж байгаад л засгийн газар огцруулсан Огцруулангуут л ЖДҮ мартагдсан. Тэр бол зүгээр л засгийн газрыг унагаах сэдэв байсан байна шүү дээ. УИХ-ын гишүүд ямар нэгэн хэмжээгээр судсаа атгуулчихаад яаж ч ча

66.181.178.194Зочин   • 9 сарын 17. 14 цаг 18 минут

тар тар тар

112.72.12.7Зочин   • 9 сарын 17. 14 цаг 10 минут

Парламентийн тогтолцоо манайд тохирохгүй ээ парламент гэдэг юм бий болсноос хойш авилга хээл хахууль хулгай луйвар гаарсан шүү дээ? Хуулиас дээгүүр хулгайч нарын сүрэг бий болгосон газар нь парламент гэмт хэрэгтэнийг хурал хийж эрхийг нь түдгэлзүүлвэл хэрэгт татаж шалгана гэх балай зүйл гаргаж ирсэн түүнийг нь дагаад мөнгтөнгүүд өртөнгүүд хуулиас дээгүүр хүмүүс болоод улсаа зараад л данлзаад байгаа. Тэхээр ПАРЛАМЕНТ СӨНӨТҮГЭЙ

203.91.115.39зочин   • 9 сарын 17. 14 цаг 05 минут

Ерөнхийлөгч Баттулгаас хол бай МАН-ынхаан . Та нар арчигдах нь дээ .

43.250.126.130Зочин   • 9 сарын 17. 13 цаг 50 минут

Монгол улсын төрийг тогтворгүй байлгаж, парламентийн нэр хүндийг аль болох унагаах нь төвд Баттулгын зорилго юм байна гэдгийг хэн ч ойлгохоор болжээ.

43.250.126.130Зочин   • 9 сарын 17. 13 цаг 44 минут

Их хурлыг тараах гээд байгаа нь Женко хулгайчийн л хийж байгаа ажил. Ерөнхийлөгч болсон өдрөөс эхлээ л их хурлыг тараана гэж шүдээ зуугаад улсын бүх аймаг сумдаар явж ард түмнээс дэмжлэг авах уулзалт зохоин байгуулсан. Энэ нь ард түмэнд таалагдаагүй. ҮХ д өөрт ашигтай өөрчлөлтийг хийх гээд бүтээгүй. Одоо Зандан, Хүрлээ мэтийн өөрийн толгойгүй юмнуудыг байгаа дээр их хурлыг бүр самарч ямар ч нэр хүндгүй болгох гээд байна.

66.181.176.75Зочин   • 9 сарын 17. 13 цаг 15 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙС.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВЧ ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

202.179.26.73Иргэн   • 9 сарын 17. 12 цаг 42 минут

Манайд парламентийн засаглал тохирохгүй гэдэг нь өнгөрч байгаа 28 жилд бүр тодорхой боллоо шүү дээ. Шудрага үнэн гэж байхгүй болж хуйвалдаан дээд цэгтээ тулж очоод байна. Харицлага тооцдог механизм байхгүйгээс хэн юу дуртайгаа хийж хөрөнгө мөнгөний хойноос юу ч хийхээс буцахгүй улайрсан тэмцэл хөрөнгөжсөн хүмүүсийн хооронд улам бүр хурцдаж байна. Тэд ашиг сохирхол таарвал эвлэрэлдээд таарахгүй бол хурцдаад тэр хооронд ард түмэн хавчуулагдаад явж байна.

202.126.89.222Зочин   • 9 сарын 17. 11 цаг 34 минут

UIH tarval ter ved zasaglaliin hiidel vvsch, ard tvmnees songogdson gantshan instituts vldene. Terhen zuur ter yu ch hiij bolzoshgvi. Songuuliig budiluulaad, vr dvn gvi bol good... Zarligaar a suudliig shiideed... yamar ch zamruu hutulj medne. Uag tehgeed iim stsenari zohoigood baigaa yum bishvv?! MAN,Hvvk,GDV-child tsum Genkogiin togloomond orood garch chadah gvi bainaa. Ynen gevel iim l bna.

202.9.43.217иргэн   • 9 сарын 17. 11 цаг 27 минут

Төрөөрөө тоглодог өчүүхэн ерөнхийлөгч хөөрхий одоо больж үзээ,нөгөө 30 гэр бүл гээд орилоод байсан одоо тэрийгээ мартчихсануу,оффшорчдыг хашраах яасан бэ,өөрөө асуудалтай болохоор боллдоггүй байхдаа зайлуул.

202.21.108.158Зочин   • 9 сарын 17. 11 цаг 27 минут

Эдний тардаг гэж юу байдаг юм шал худал Харин Үндсэн хуулиндаа нам болон өөрсөдийнхөө эрх ашигт нийцсэн өөрчлөлт хийж гурилдвал ард иргэд тарааж магадгүй

112.72.12.7Зочин   • 9 сарын 17. 11 цаг 09 минут

КЭЦССССС сонгогчдынхоо өмнө хүлээх хариуцлага гэнэ шүү? Хэн гэдэг гишүүн ямар хариуцлага хүлээсийн худлаа баахан хүнд өөрийгөө магтуулахаар мөнгө тарааж магтуулж ард олноо хуурч сонгогдчихоод сонгуульд зарсан мөнгөө эргүүлэн авахаар хулгай луйвараа л хийж гардаг ш дээ тэр 60 тэр тэр ждү тэр их луйвар авилга гэгээд тоочоод барахгүй хулгай луйвар л бодог биз дээ? Юун сонгогчдын өмнө хүлээх хариуцлага ёстой май байлгүй. Энэ сэтгүүлчид нээг их гоё үгээр бичихийн Монголд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг гишүүн байгааг хараагүй сонсоочгүй.

103.26.195.125ZOCHIN   • 9 сарын 17. 10 цаг 57 минут

zob demjij baina tarah heregtei

202.179.24.137Зочин   • 9 сарын 17. 10 цаг 43 минут

Монгол ардын намынхаан та нар яагаад энэ хурэлсухээр ингэж самруулаад байгаа юм бэ

202.126.89.222Зочин   • 9 сарын 17. 10 цаг 42 минут

Занданшатар Хүүк Оюук мэтийн үед төрөөр оролох нь зөв хувилбар.Хүүк нь толгой ажиллахгүй хийрхэгч мал.Энхтүвшин улаан нямка мэтийн сүүлчийн удаа гэсэн урвагч өвгөчүүд Энхбаяр Содбаатармэтийн ЖДҮ.чдийн хүчээр засгаа намаа авсан.Эрдэнэбатийн засгийн үед шадар сайд байсан гар.Эрдэнэбатын засаг муу бол Хүүк цуг зайлах байсан.

202.126.89.222Зочин   • 9 сарын 17. 10 цаг 38 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтийг жонхуу болгосон нэг хүн байгаа.Парламентийн нэр хүндийг алж байгаад тараах яриа гаргасан бн.Энэ санал асуулгаар ерөнхийлөгчий засаглал яригдахгүй.Дараагийн удаа баахан жагсагч Зандан Болд Аюур мэтийн поп гаруудаар дүүрсэн үед хүссэнээ хийнэ.Парламент тарахгүй бол Зи их хуралд дэвшиж гараад подуудтай нийлж самрана.

66.181.179.159Чук   • 9 сарын 17. 10 цаг 25 минут

Улс орон төр тогтворгүй байх нь хэнд хэрэгтэй бэ хийрхсэн ямар ч бодлоггүй тэнэгүүдэд хэрэгтэй юм байх даа Ард түмэн нь хохироод үлдэнэ шүү дээ Энэ олон хийчихсэн улс төржсөн нам хэмээх оронцогуудыг гишүүнчлэлгүй болгомоор бна үүнийг дагаад өөрийн гэсэн толгойгүй ажилгүй хэсэг бүлэг нөхөдүүд дагаад нар ирэх юм

202.179.26.73Иргэн   • 9 сарын 17. 10 цаг 21 минут

Хэдийгээр бид сонгосон ч гэсэн бид нар хуулийнхаа дагуу л сонгосон Гэтэл энэ их хуралд биднийг төлөөлөөд сууж байгаа гишүүд бараг бүгд л хуулиа дээдэлж хүндэтгэдэггүй хууль бус үйлдэл хийчихсэн яс шүүвэл хэрэгт татагдахаар байгааг ард иргэд шүүмжилж байна.

202.179.26.73Иргэн   • 9 сарын 17. 10 цаг 03 минут

Иргэн танд нэг иргэн дараах зүйлийг зөвлөмөөр байна. Шинэ гээд байгаа үндсэн хууль энэ төрийн хямрал иргэн хүний монгол төрөө дээдлэж хүндэтгэдэг хүндэтгэлийг бүр мөсөн үгүй хийж, харин гаргаж байгаа хууль, түүнийг мөрдөж биелүүлэх нь хууль бусаар хөрөнгөжсөн луйварчидад үйлчилдэг болсоныг ард иргэд бүрэн ойлгоод байнаш дээ

202.21.115.126иргэн   • 9 сарын 17. 9 цаг 52 минут

Ерөнхийлөгч энэ их хурлаар харин ч нэг тоглож дууслаа.Сонгууль болдогоороо болно шинэ гишүүд гарч ирнэ тэр үед харин хүссэнээ хийж засаглалыг солих байх даа.Тарах байх нэг их сонин үзэгдэл биш шүү

193.34.232.24Баяр хүргий   • 9 сарын 17. 9 цаг 41 минут

Тарж байгаа нь маш зөв Баяр хүргий

103.229.122.149зочин   • 9 сарын 17. 9 цаг 33 минут

УИХ өөрөө тарах буруу. Харин шүүх, хуулийн байгууллагаа л цэвэрлэж ав. Ерөнхийлөгчийн засаглал тогтвол жинхэнэ, завхрал, хэлмэгдэл тогтоно. Монголд хувийн амбиц, намын эрх ашиг хөөдөг Ерөнхийлөгч нар сонгогдсоор ирсэн өмнөх гашуун туршлагаас сургамж авах ёстой. Шүүх хэний шинэчлэлээр хэнд үйлчилдэг болов. Жирийн ардад үйлчилдэг хууль шүүхтэй, эрх мэдэлтэй хууль шүүхгүй гэж үзэж болно доо. Замхарч алга болсон олон хэргүүд үүнийг нотолж байгаа юм. Баяр, Сайханбилэг, Баярцогт, Гарамгайбаатар, Батбаяр Жастын Батхүү гээд л төрийн засгийнханы хэрэг

103.212.118.58зочин   • 9 сарын 17. 9 цаг 31 минут

30 тэрбум юу ч бишшдээ хүрэлсүх 1тэрбумын хадгаламжтай ждүчид бүр их биздээ ниилүүж байгаад сонгуул явуулаад өөрсдөө нэрээ дэвшүүлээд болоошдээ цаашаа ярихуу яахуу

202.179.31.37Зочин   • 9 сарын 17. 10 цаг 25 минут

БАЛИН ХАМАРТ ,БЭЭЖИН ХАВ НАР 2 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ . Тэд ард түмний мөнгийг салтаадсан учир мөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй .

66.181.183.212зочин   • 9 сарын 17. 9 цаг 09 минут

УИХ тарах буруу улс орноо боддогл юм бол буруушүү

66.181.165.93Зочин   • 9 сарын 17. 9 цаг 01 минут

Eeljit bus songuuli ybuulbal hen ch oroltsohgui irts hurehgui huchingui songuuli bolno, 2020 onii songuuliar MAN suraggui bolno. GUITSEE

202.179.27.6Зочин   • 9 сарын 17. 8 цаг 54 минут

devshih ugui ni ter humuusiin asuudal. harin songohgui baihad l bolno shd

183.81.171.2зөв   • 9 сарын 17. 8 цаг 48 минут

тарах нь зөв өө

59.153.85.115Зочин   • 9 сарын 17. 8 цаг 48 минут

ard niiteere odoo 76-n noxoriin xeniigen ch gargaxgui shuu geed urialaad ywchixmaar bndaa

150.129.143.66Зочин   • 9 сарын 17. 8 цаг 44 минут

энэ их хуралд дахиад гарах гишүүн өдрийн од шиг байгаа шүү дэ мөрийцөхөд алдахгүй шүү :5 хүн л бий

192.82.65.160Зочин   • 9 сарын 17. 8 цаг 42 минут

Одоо байгаа УИХ-ын гишүүд дээр + Ерөнхий сайдыг оруулаад 2020 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх

109.169.23.82Зочин   • 9 сарын 17. 13 цаг 44 минут

одоо чи минь л дэвшиж үз өөр хүн олдохгүй байх

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.