“Эцэг” хуулийн өөрчлөлтийн  төлөө “ЗА” гэж хэлүүлэх боломж нь УИХ-ын ээлжит бус сонгууль уу

УИХ-ыг хугацаанаас нь өмнө  тараах удиртгал

УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өгсөн шинэ мэдээлэл гэвэл  “УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийх тухай УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна” гэжээ. Нэгэнт ийм санаачлага гарч байгаа бол зүтгүүлж л таарна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар парламентыг тарааж ээлжит бус сонгууль явуулах асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн санал нэгдсэн гэжээ. Ээлжит бус сонгууль явуулах хугацааг 11 дүгээр сар гээд товлочихсон нөхөд  цахим орчинд тууж явна билээ.

Сандал ширээ зүүдэлж босож ирээд Засгаа огцруулах “аян дайнд” дөрөө харшуулдаг улс төрчдийн халуурал хууль тогтоох байгууллагадаа халдварлавал бүр ч аюултай.

Урьд өмнө парламенттай холбоотойгоор хугацаанаасаа өмнө тарах  асуудал яригдаж байсан нь үгүй. Ийм санал, сануулгыг хамгийн их сонсож байгаа парламент гэвэл энэ удаагийнх. 2019 оны нэгдүгээр сард УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлах тогтоолын төсөл гаргаж байсан удаа бий. Тогтоолын төслийг дэмжиж 14 хүн гарын үсэг зурсны  дотор олонхийн бүлгийн  Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар байв.

Харин тэр цагаас хойш намдаад байсан парламентыг тараах  яриа Засаглалын хэлбэрээ ард нийтийн санал асуулгаар шийдэх Ерөнхийлөгчийн саналтай зэрэгцэн амилж одоо бүр бодитой болох босгон дээрээ ирчихээд байгааг УИХ-ын даргын дээрх үг нотоллоо.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө  тараах удиртгал хэдийнэ эгшиглээд эхэлчихсэн, цаг хугацааны асуудал болж байх шиг байна.

Михайлд бодол бий буюу далд санаа, давхар тооцоо

УИХ-ыг хугацаанаас  өмнө тараах нь парламентын засаглалаа хамгаалах арга зам гэж гарц гаргалгаа хийсэн улс төрчид энэ үеэс л “тодорч” эхэлсэн. Гэхдээ парламентыг  тараах ганц шалтгаан энэ бас биш ээ. УИХ болон Гүйцэтгэх засаглал,  Ерөнхийлөгчийн институцийн зүгээс өөр өөрийн ашиг сонирхол энд хавчуулагдаж байгаа нь тодорхой.

УИХ-ын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт  нэмэлт өөрчлөлтөө ард түмнээр дэмжүүлэх том боломж нь санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах явдал. Ингэж байж ирцээ хангах далд тооцоо байна.  Ирэх сарын 30,31-нд гэж товлосон өдрүүд нь намрын адаг сар, монголчуудын бэлэгшээдэг Балжинням, Дашнямтай өдөр таарч байгаа гэнэ. Тийм болохоор найр наадам зэрэгцээд ирц хүрэхгүй гэсэн болгоомжлол байна.

Хоёрдугаарт,  МАН-ын үнэмлэхүй олонх болсон парламент өөрсдийн санал санаачлагаар хугацаанаасаа өмнө тарах нь ЖДҮ, 60 тэрбум, хүчин гээд  муу нэр, луу данстай өнөөгийн парламентын хувьд нэр хүндээ өсгөх, улс төрийн жишиг соёл гаргасан явдал болж үлдэнэ гэсэн холын санаа хавчуулагдаж байж таарна. Эндээс дараагийн сонгуулийн оноогоо босгоно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт иргэдийн хүлээлтэд хүрээгүй. Энэ янзаараа бол  иргэд дэмжихгүй. Харин парламентын сонгуультай хамтатгах нь зардал мөнгө хэмнэх төдийгүй, иргэдийн эргэлзээг саармагжуулж, “Эцэг” хуулийн өөрчлөлтийн  төлөө “ЗА” гэж хэлүүлэх нэг тактик байж болох юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд амлаж байсан намд  хийх цэвэрлэгээгээ бодитой бөгөөд  хал бал багатай хэрэгжүүлэх хамгийн боломжит хувилбар нь парламентыг хугацаанаас  нь өмнө тараах явдал.  Тэрбээр улс төрийг шударга хүмүүсээр бүрдүүлэхийг өөрийнхөндөө  төдийгүй өрөөлийн намд ч уриалаад байгаа нь цаг хугацааны хувьд санамсаргүй сонголт биш гэдэг нь харагдаж байна. МАН дараагийн сонгуульд ЖДҮ болон 60 тэрбумынхнаар хамгийн түрүүнд туг тахина. Энэ нь сонгогчдын сэтгэлийг хөвсөлзүүлж, саналын хуудсанд итгэл болж ирнэ гэдгийг  бодолцсон байх. 

Ерөнхий сайд уул уурхайн хэд хэдэн лицензийг цуцалж,  хариуцлага алдсан албан тушаалтнуудаа камерын өмнө хөөж тууж, угсруулаад  Засгийн газар ажлаа тайлагнаж, нээлт дээрээ “Улс орон маань ядуу байж болно. Гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна” хэмээн иргэд олон нийтийн “загатнасан газар нь маажив”.  Энэ бүхэн ээлжит бус сонгуулийн угтал гэж харагдахгүй байна гэж үү.

Гэхдээ “сааль сүүгээ орхиод явдаг хачин хүн” байж болохгүй. Ирэх намрын чуулганаар 2020 оны төсвөө батална. Хууль журмаараа бол 11 дүгээр сарын 15 гэхэд батлагдсан байх учиртай. Үүний дараа л ээлжит бус сонгуулийн тухай яриа илүү үнэмшилтэй, бодитой болох байх.

Засгаа огцруулдаг халуурал парламентад халдварлавал яана...

Юманд учир суманд гичир гэж үг бий. МАН-ын хувьд  парламентаа хугацаанаас нь өмнө тарааснаар бүгдэд “хөөрхөн” харагдахгүй. Яахав, нийгмийн нэг хэсэг нь өнгө будганд нь хууртахыг үгүйсгэхгүй.  Магадгүй, энэ алхмыг хийснээрээ хүсэн хүлээж байгаа “хайртайгаа” ирэх сонгуулиар  дахин учирч мэднэ.  Гэхдээ улс төрд үлдэх жишиг гэж нэг юм бий. МАН-ын энэ санаачилга цаашид хууль тогтоох байгууллагын тогтвортой байдалд ямар ул мөр үлдээх вэ гэдгийг давхар тооцох учиртай. Ний нуугүй хэлэхэд манай улс  төрчид заримдаа хаврын тэнгэр шиг тогтворгүй, хаанаас ч салхилж мэдэхээр болчихдог. Дургүйгээ хүрвэл парламентаа хугацаанаас нь өмнө тараана гэж тогтоолын төсөл барьж гүйдэг жишиг тогтчихвол яана аа гэх болгоомжлол байгаа юм. 

Энэ тухайд УИХ-ын дарга Г.Занданшатар:  “Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” гэж тодотгожээ.

Үүнтэй санал нийлнэ. Сандал ширээ зүүдэлж  босож ирээд  Засгаа огцруулах “аян дайнд” дөрөө харшуулдаг  улс төрчдийн халуурал хууль тогтоох байгууллагадаа халдварлавал бүр ч аюултай.

П.Булган

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.113bp25Sq4z9yY   • 9 сарын 17. 20 цаг 42 минут

202.179.26.113Зочин   • 9 сарын 17. 19 цаг 02 минут

ARDCHILSAN HUJAA

112.72.12.7Зочин   • 9 сарын 17. 17 цаг 22 минут

Ардчилал пяздаг аврахын тулд тарах гэж байгаан бол тараад хэрэггүй ээ.

202.21.115.126иргэн   • 9 сарын 17. 17 цаг 18 минут

Ёстой тэр бумтан төрүүлдэг дамжаа гэдэг яг үнэн шүү олон олон хулгайчид төрөөд байхад хууль хяналтын байгуулга юу ч хийсэнгүй хийх ч сонирхол байсангүй.Шүүгч,прокурор гээд оролцоогүй албан тушаалтан алга хэн нь хэнийгээ шүүх юм билээ.

43.250.126.130Зочин   • 9 сарын 17. 16 цаг 38 минут

Явж явж Баттулга ерөнхийлөгчтэй, Хүрэлсүх сайдтай, Занданшатар их хурлын даргатай, худалч, хулгайч, луйварчин, ёс зүйгүй, гэмт хэрэгт холбогдсон, боловсрол мэдлэг муутай их хурлын гишүүдтэй байгаа энэ цаг үед эцэг хуулиндаа гар дүрээд ч хэрэггүй.

112.72.12.7Зочин   • 9 сарын 17. 15 цаг 48 минут

Эдний хийсэн өөрчлөлтөөр шудрага ёс лав л тогтохгүй дээ.УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болох заалт орлоо л гэсэн эргүүлэн татый тэхдээ нөгөө л гардуулах газаруулах мазардуулахтай бараг адил бараг хуучин заалтаа биччихсэн байхчивлээ. Ийм өөрчлөлт гэж юу байдын? Олигтой өөрчлөлтгүй хуулиа нэг бол ЗА үгүй бол дахин 8 жил гэж тулгадаг балиар юм гэж юу байхав? Тэр журмын тухай хуулийг нь өөрчлүүлэхийн шүү олон түмээн цаасан дээр нэг юм биччихээд энэ бол хууль өөрөөр ярихгүй гээд байж хэн ч чадна ш дээ луйварчдаа

183.81.171.2иргэн   • 9 сарын 17. 15 цаг 45 минут

Монгол Улсаа бодох ухаан байна уу та нарт

150.129.142.89Зочин   • 9 сарын 17. 14 цаг 50 минут

Mangaruud ard olond tulgalt xiij baina

103.229.122.249ЗОЧИН   • 9 сарын 17. 14 цаг 39 минут

УИХ ТАРААД ЯАХ ВЭ 2020 ОНЫ СОНГУУЛЬДАА ОРООД АРД ТҮМНЭЭРЭЭ ДҮНГЭЭ ТАВИУЛ ДАРААГИЙН ИХ ХУРАЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭГ ӨВЛИЙН ХҮЙТЭНД СОНГУУЛЬ ЭНЭ ТЭР УЛСЫН МӨНГӨ ҮРЭЭД ЯАХ ВЭ ТЭР МӨНГӨӨ АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНД, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛБАЛ ДЭЭР ДЭЭ ДАХИАД СОНГОГДОХГҮЙ ЮМ БАЙЖ ЗАНДАНШАТАР ОДОО ХУДЛАА ЯРИАД БАЙХ ЮМ ТА НАР БҮГДЭЭРЭЭ ӨВӨЛ Ч ЗУН Ч ГАРЧ ИРЭХГҮЙ Ш ДЭЭ ИЧЭЭЧ ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛСАН АДИЛХАН ТААР ШУУДАЙНУУД БАЙЖ

66.181.161.77Зочин   • 9 сарын 17. 14 цаг 23 минут

Ногоон нүдэлсэн Лүндэ нов ш үндсэн хууль өөрчлөнө энэ тэр гээд МАНАН гийн гар хөл болж байгаа мэдэхгүй зүтгээд байгаа зөнөг өвгөн та нарт чадамж чалах байхгүй за

112.72.12.5Зочин   • 9 сарын 17. 14 цаг 16 минут

ҮГҮЙ ЭЭ ЭЦЭГ МЭЦЭГ ГЭЭД ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛЫГ АСУУНА ГЭЭД БАЙХЫН ТЭРНИЙ ОРОНД ҮХ-ИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛИЙ Л ДӨӨ. НЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН НЭРИЙН ДОР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛААД ӨӨ АРД ТҮМЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙЭЭ ГЭЭД ДАХИН БҮТЭН 8 ЖИЛ ҮХЛИЙН ХУУЛЬ ТОВЧИЛСНООР ҮХ ХУУЛИЙГ МӨРДӨНӨ ГЭЭД АРД БИДНИЙ НУРУУН ДЭЭР ШУДРАГА БУСЫН ГАЛАА ТҮЛЭХ НЬ Л ДЭЭ **** ГЭЖ

203.91.115.252Зочин   • 9 сарын 17. 13 цаг 55 минут

УИХ хугацаанаасаа өмнө тарах уу. Хэрвээ тарвал олон гишүүн дээлээ нөмрөнө . Тэгэхээр наадуул чинь тарахгүй л гэнэ дээ

103.229.121.132Зочин   • 9 сарын 17. 13 цаг 38 минут

бөөн хулгайч нар төр үймүүлж чоно борооноор гэгчээр эрдэнэбат эрдэнэ мэтиин хулгайчууд ял завших арга хайж байна үүн дээр баттулга дэмжилэг өгч байгааг ард түмэн харж байна шүү дээ

43.250.126.130Зочин   • 9 сарын 17. 13 цаг 35 минут

Женко хулгайч Зика вирус ордны тайган нар төрийг жинхэнэ утгаар нь самарч байна даа. Тэртээ тэргүй жил хүрэхгүй хугацааны дараа ээлжит сонгууль болохыг мэдсээр байж заавал хугацаанаас нь өмнө баахан мөнгө зарлагадаж ажил цалгардуулах нь нээ. Наана чинь намрын өвлийн бэлтгэл ажил гээд зөндөө их ажил байхад юунд нь яараа вэ. Их хурлыг хурдан тарааж ерөнхийлөгчийн засаглалтай болгож дан ганцаараа хаан суух гэсэн төвд Баттулгын санаа бүтэхгүй ээ.

66.181.176.75Зочин   • 9 сарын 17. 13 цаг 13 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙС.БАЯР, С.БАЯРЦОГТ , ГАНСУХ, ЗОРИГТ НАРЫН АВЧ ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА.ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. БУЗАРТАЙ ХАР ЛУЙВАРЧИД.....?!?!

202.179.24.73зочин   • 9 сарын 17. 13 цаг 11 минут

Худлаа наагаад байгаарай, МАНАН бүлэглэл санаагаа ил хэлж чадахаа болиод ийм арга хэрэглэдэг болсонуу, өөрсдөө хэлсэн мэтээр гүтгээд. Танай айтаас мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс уншдаг байсан. Сүүлийн үед МАНАН бүлэглэлд үйлчилээд байгаа чин илт мэдрэгдэх боллоо.

66.181.182.60Зочин   • 9 сарын 17. 10 цаг 55 минут

Монголчууд бидэнд улсаа хугжуулэх Оюун ухаан, сэтглийн тэнхээ байхгуй болжээ. Бид бугдээрээ эрх мэдэл, Албан тушаал , эд хурэнгийн шуналын туламнууд болжээ. Шунал ихдэхээр гулам болдог гэж овог дээдэс Минь яасан унэн хэлж вэ? Шуналын туламнуудаа!

66.181.182.60Зочин   • 9 сарын 17. 10 цаг 50 минут

Монголчууд бид нийтээрээ боловсролтой, хумуужилтэй, яс суртахуунтай дэлхийн хумуусээс барагцаалбал 100-150 жил хоцорчээ. Манай еронхийлэгч, УИХ-ын дарга, Еронхий сайд, УИХ-ын гишууд худал хэлнэ, хулгай хийнэ. Жишээлбэл , Еронхий сайд асан Баяр нар бухэл бурэн орд газрыг (Оюутолгой, Бороо гэх мэтийн) хулгайлна, бас омч хувьчлах нэрээр хулгайлна. Монголчууд бид бугдээрээ солиорчээ. Энэ солиорлоос гарах ганц гарц нь агуу их Орос юм уу Хятадын шууд удирдлагад шууд орох. Монголын хугжлийн туух уунийг нотолдог. Гишуун боловч энэ унэн.

223.39.188.94Зочин   • 9 сарын 18. 6 цаг 13 минут

Чи лав монгол хүн биш!

66.181.182.60Зочин   • 9 сарын 17. 10 цаг 36 минут

УИХ бол салбар хуулиудыг санаачилдаг, хэлэлцдэг, баталдаг субъект болохоор биш, Ундсэн хуулийн нэмэлт, оорчлолтийг санаачилдаг, хэлэлцдэг, баталдаг субъект огтоос биш. Ундсэн хуулийн нэмэлт, оорчлолтийг санаачилдаг, хэлэлцдэг, баталдаг субъект бол одоогийн 76 мангуутай УИХ биш, харин жинхэнэ жирийн ард тумэний толоолол болсон АИХ байх учиртай.

66.181.179.159 Чука   • 9 сарын 17. 10 цаг 15 минут

Яахаар тарах гэж Ер НЬ АН сөрөг нэрээр дандаа төр үймүүлж байх юм улс орон бас ч дандаа муулах биш сайн сайхан зүйл зөндөө бна АН төр барьж байхад ер нь өөдтэй хийсэн зүйл маруухан сандал суудал булаалдаад таарсан одоо тараад хэнийг ямар нам гаргах юм бэ ард түмний санал асуулга ч буруу УИХ өөрөөсдөө шийдэж хэлэлцээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийчихээр юм

109.169.23.82Зочин   • 9 сарын 17. 13 цаг 38 минут

зөв хэллээ

202.179.26.75za   • 9 сарын 17. 9 цаг 40 минут

NAAD TER BUMTAN TURUULDEG DAMJAAGAA ODOO HAAVUUL YAASAN YUM BE......

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.