Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн

 “Үүр шөнийн оддоос асуугаарай” ”Цахилах гөрөөс” ”Сайхан чамдаа” ”Баярлалаа””Рондо” ”Гэгээн хүсэл” дуунууд нь хит болж Монголын поп хатагтай нарын нэгэн манлай явсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан. Дууны шүлгийн мастер З.Түмэнжаргал яруу найрагчийн гэргий. Эрхэм найрагч гэргийдээ олон сайхан дуугаа тэр дундаа “Нандин хайр” дуугаа зориулсан гэдэг. Харин өнөөдөр дуучин Б.Мягмарсүрэн эх орондоо том мөрөөдөл, зорилго, сюрпризтэй хүрэлцэн иржээ. Тэрбээр дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж улмаар мэргэжлийн төгөлдөр хуурч, дуурийн дуучин мэргэжилтэй Лирисса Тосканеллиг Парисаас эх орондоо урьж авчирч байгаа бөгөөд хамтдаа дуурийн олон сайхан аринуудаас бүрдсэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо хийхээр бэлтгэлээ хийж байхтай нь таарлаа. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Танай гэр бүл Франц улсад нилээдгүй жил амьдарлаа. Тэнд байхдаа таныг дуурийн урлагт “гүн дурласан” гэж сонслоо?

- Тийм ээ манайх тэнд овоо хэдэн жил болж байна. Долоон жил нь дээд сургуульд франц оюутнуудад монгол хэлний хичээл заасан. Мөн бага сургуулийн хүүхдүүдэд Монгол соёл иргэншлийн дугуйлангийн багшаар ажиллаж байлаа. Сонирхуулахад франц шавь нараас маань Улаанбаатар хотод багшилж байна, МУИС-д мэргэжил дээшлүүлж сурч байна. Мөн Эрдэм шинжилгээний ажил, олон гоё төслүүд дээр ажиллаж байна. Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор төгссөн. Ингээд амьдралын шаардлагаар ч гэдэг юм уу дуурийн урлагаар явж чадаагүй.  2012 онд ханиа алдаад сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Тэр үедээ “Рондо”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Гэгээн хүсэл”, “Сайхан чамдаа” гэх мэт зөндөө гоё дуугаа сонсоод, дуулж чадахгүй л  байлаа. Тэр хүнд хэцүү үедээ  2014 оноос Парисын Олон Улсын Хөгжмийн дээд сургуульд суралцаж, дуучин Лиррисса Тосканеллигийн шавь нь болсон. Тэгээд багштайгаа  маш шаргуу хөдөлмөрлөсөн, хичээлийн программын дагуу улирал болгон академик шалгалт өгнө. Франц хэл дээр дуулж сурна гэдэг амаргүй юм билээ. Шантрах үе байсан л даа. Гэвч дахиад оюутан болоод сураад дуулаад бэлтгэл сургуулилт хийгээд ирэхэд миний уйтгар гуниг арай гайгүй тайлагдаж эхэлсэн дээ. Тэгээд хоолой минь  дуугарах янзтай болоод ирэхээр нь багшдаа санал тавьсан юм. Хоёулаа хамтарч тоглолт хийх үү гэж.  Багш маань маш уриалгахан хүлээж авсан. Ийм том дуучин намайг хүлээгээд авахад би маш их баярлаж байлаа.

-Та хоёрын тоглолтын нэр тун өвөрмөц, гоё юм аа. Тоглолт хэзээ, хаана болох вэ?

-Удахгүй энэ сарын 23-нд Лиррисса Тосканелли багш маань ирэх юм. Уржигдар Монгол улсад зорчих визээ аваад их баяртай холбогдсон. Бид хоёрын хамтарсан “Франц Италийн романтик бүсгүйчүүд” гэдэг тоглолт 9 сарын 30-нд Дуурь бүжгийн Эрдмийн театрт болно. Тоглолтод ДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцоно. Удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү гуай ажиллана.  Франц хэл дээр ихэнх аринууд болон хоршилуудыг дуулах юм. Мөн Итали хэл дээр Дж.Вердийн “Аида” Г.Доницеттийн “Анна Болена” дуурийн хоршил /дуэт/ дуулна. Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирэх гэж байгаа нь энэ тоглолтын онцлог. Ирсэн цагаасаа ганцаараа зүтгэсээр ер нь овоо ажлуудаа амжууллаа. Одоо мөн л тоглолтын бэлтгэлээ хангаад завгүй явна. Энэ тоглолтыг маань БСШУСЯ, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МИАТ ТӨХКомпани, Эм импекс концерн, Хөвсгөл лэйк компаниуд ивээн тэтгэж байна. Мөн хэвлэл мэдээллийнхэн маань дэмжээд, Энэ олон байгууллагуудын буянаар Монголд маань нэгэн сайхан тоглолт болох нь. Тасалбарыг Ticket.mn 19001800-аас авах боломжтой. 

-Б.Мягмарсүрэн эгч та үзэгч сонсогчиддоо сюрприз барьж чадлаа. Та поп дуучин гээд блюз дуулаад явж байснаа гэнэт “Хөөрхөн халиун” гээд уртын дуу дуулсан. Дараа нь 2008 онд хүүхдүүдэд зориулаад “Бөөн баяр”, “Маамуу нааш ир” гээд хоёр CD гаргасан. Одоо ч борлуулалтаараа тэргүүлж байгаа. Тэгээд одоо дуурь дуулна гэж байна. Сюрприз барьж ханахгүй юм аа. Ямар гоё юм бэ?

-Тийм үү. Миний үнэнч сонсогч фэнүүд надад маш их урам зориг өгч байгаа. Тоглолтыг маань үзэх гээд гурав хоногийн өмнө захиалж байж билетээ авчихлаа шүү. Тэсэн ядан хүлээж байна гээд л ярих юм. Маш гоё мэдрэмж шүү.

-Тоглолт дээрээ хуучны дуулж байсан сайхан дуунуудаасаа дуулахгүй юм уу?

- Сонгодог тоглолт, нарийн чанд программын дагуу явдаг учраас попэстрад дуу дуулах боломжгүй юм. Монголынхоо дуурийн ариун сүмд ийм гоё тоглолт хийх гэж байгаа учраас Франц Италийн дуурийн романтик эмэгтэй баатруудын том том аринууд дуулна. Маш нарийн дэг хатуу сахилга бат дор тоглогдоно гэх үү дээ. Дангаараа сонгодог тоглолт. Тиймээс энэ удаа сонгодог урлаг сонирхогч, энэ урлагийг ойлгодог дээдэлдэг эрхэм бишрэгчид ирж үзэх байх. Миний хувьд энэ дуурийн урлагт бүр дурлачихсан. Гарч чадахаа больсон. Уг нь бол мөрөөрөө хүүхдүүдээ өсгөөд, өнөө хэдэн эстрад дуугаа дуулаад явж болох ч тэгээгүй. Парист амьдарч байна шүү дээ, Энэ биширмээр сайхан урлагийн дээжсээс би авчрахгүй бол хэн авчрах билээ дээ гэж хааяа бодох л юм. Миний энэ урлагт оруулж байгаа бага боловч сэтгэл юм даа.

-Таны багш дуулаачаар сурч буй монгол оюутнуудад үнэгүй хичээл заана гэсэн үү?

-Лирисса Тосканелли багш маань Хөгжим бүжгийн консерватори болон СУИС-ийн оюутнуудад мастер класс-ын хичээл үнэ төлбөргүй орох юм. Баруунд маш үнэтэй хичээл шүү дээ.Тэгэхээр  манай оюутнуудад олдож буй том боломж. Дуучин болох гэж байгаа хүнд маш их проблем байдаг. Амьсгаагаа авч чадахгүй, зөв хуваарилж чадахгүй, гоё өнгө гаргаж чадахгүй, өнгөндөө хүрч чаддаггүй гэх мэт олон асуудал гардаг. Энэ бүхнийг багш маань гаргууд олж харж зөвлөгөө өгдөг. Гоё байгаа биз. Олон оюутнууд хамрагдаасай гэж хүсч байна даа. Энэхүү саналыг дээрх сургуулийн удирдлагууд их сайхан хүлээж авсан.

-Та эстрад чиглэлээрээ тоглолт хийх үү?

- Харин хүмүүс асууж байна билээ. Уг нь би шинэ CD хийх ажилтай байлаа л даа. Төсөл маань шалгараад багахан дэмжлэг аваад, за юутай ч энэ тоглолтоо хүргэчихээд дараа нь CD-гээ хэвлүүлэх тал дээр анхаарна гэж бодсон. Мөн эстрад чиглэлээрээ тоглолтоо ч хийнэ. 

-Та ер нь цаашид Францдаа амьдрах уу?

- Монголдоо ирвэл илүү хялбар байлгүй яахав. Хоёр хүүхдээ тэнд боловсрол эзэмшүүлэх л санаатай. Аав нь ч тэгж хүсч байсан болохоор хэцүү байсан ч тэр хүслийг нь гүйцээх гэж зорьж байгаа. Нэгэнт аав нь мэдээд зорьсон замыг би дураараа няцааж болохгүй гэж боддог.

-Монголын урлаг соёл, рок попынхон таныг эргэж ирээд, бүр дуурийн тоглолт хийнэ гэхэд яаж хүлээн авч байна вэ?

-Энд л найз нөхөдтэйгээ уулзаж байж ангаа цангаагаа тайлж, эх нутгийн, элгэн садны тэр сайхан элгэмсэг дотныг мэдэрч байна шүү дээ. Багш маань бүр уран бүтээлийн аз жаргалаа эдлээ Мягаа минь гэсэн. Олон сайхан гавьяатай багш нар маань амжилт хүсч байна. Манай дуучид, продюссерууд, студийн захиралууд бүгд юугаар туслах вэ гээд ярьж байна, чатаар бичиж байна. Поп хатагтай Сараатайгаа уулзаад зуслангаар нь зочилж нэг оройг сайхан өнгөрөөлөө. Найз нөхөд анги хамт олон тоглолтын маань билетийг хүртэл худалдаж аваад үзнэ гэж байгаа нь үнэхээр сайхан санагдах юм. Тийм учраас энэ олон хүнийхээ итгэлийг алдахгүй маш сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байна даа.

 

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.26.240Зочин   • 10 сарын 15. 14 цаг 01 минут

Toglolt ni saihan bolson . Microphone bichleg taviagui chadaltai duuchin baharhaj bailaa. Zarim manai od duuchid bichleg tavij bas boloogui deed unguu gargaj chadahgui uur emegtei duuchid ter ungiig ni gargaj toglolt deer ni oroltsoj baisan gej yaridag um bilee. Tedniig bodohod chadaltai duuchin Myagmarsuren

202.179.24.162Зочин   • 9 сарын 18. 12 цаг 38 минут

yostoi saihan uzne uzne. Amjilt saihan busgui dee

66.181.180.166Уянга   • 9 сарын 18. 9 цаг 41 минут

Маш мундаг гоё эгчдээ урлагийн өндөрөөс өндөр амжилт хүсэе.

202.126.88.129Зочин   • 9 сарын 18. 9 цаг 03 минут

Uznee Manaihan zahialgaa ugch ehelsen. Amjilt shuu Myagii

182.160.34.123мянган сарнай гуай   • 9 сарын 18. 7 цаг 25 минут

xaxaxa yoooo onigoooo

202.9.43.149Зочин   • 9 сарын 18. 0 цаг 27 минут

Amjilt amjilt. Saihan duuchindaa ineej yavahiig huseye . Yostoi iim muuhai humuusiin hel am hursen dee. Mongol hunii ataarhuu hogiin zang haraarai . Tumee ah ch daramtluulah hun bish . Meddeg hun shig l burhiimaa yana daa yalzarmaruudaa

202.126.88.142Зочин   • 9 сарын 18. 0 цаг 12 минут

Za uzdeg heregee. Ene bicheed baigaa surug energitei atsnuudiin sheesiig saviruulnaa gej.

203.91.115.44нэг анги   • 9 сарын 17. 22 цаг 12 минут

55 тай гэхэд гайгүй байна шүү болж л байна амжилт

81.193.131.6unen   • 9 сарын 17. 22 цаг 01 минут

olon nasaar ah nuhriiguu ih daramtalj zovoodog baisan gedeg.Elchin deer ajillaj baihdaa iluu dutuu yum yarisan gar harsan avgai baisan,yarij baigaa shigee sain hun bish.Er ni iim humuus olnii nudnees dald ,ur huuhdinhee chihiig haluutsuulahgui baisan ni deer.

202.9.43.149Зочин   • 9 сарын 18. 0 цаг 32 минут

Ene ch France-iin elchind ajilladag gahaichin l bichej dee

93.24.29.144Зочин   • 9 сарын 17. 18 цаг 48 минут

amjilt husie

103.26.194.145Zochin   • 9 сарын 17. 18 цаг 30 минут

Ene avgai chine nuhruu mahs ih daramtaldag baisan ternees bolj setgeleer unasan tegeed sogtuu guurnees unasan shyy dee Odoo 1 zaluuhan amragtai Psrist amidardag

66.181.180.166Зочин   • 9 сарын 18. 9 цаг 39 минут

Хүн хүний бөгс долоож сайн яваа нэгнийг дарж доошоо хийдэг ийм хүмүүс байдаг болоод Монгол улс маань хэзээч хөгжихгүй. Хийх юмгүй байдаггүй юмуу. Өөрийнхөө проблэм асуудлаа хичээгээд хүнд гай болохгүй явбал болоо бишүү.

202.131.245.210Zochin   • 9 сарын 18. 8 цаг 56 минут

Ene humuus estoi hutshiimaa Ene hunii meddling medcheed hiidgiig hiicheed iluu dutuu um yariach, ataarhaad yahavdee bolio

202.126.88.148Зочин   • 9 сарын 17. 20 цаг 23 минут

Өвчтэй хог ш дээ. Чи л мэддэг гэнэ

193.56.243.119Зочин   • 9 сарын 17. 18 цаг 10 минут

Amjilt

202.131.242.254зочин   • 9 сарын 17. 16 цаг 09 минут

амжилт .гэрэлтэ гэгээлэг сайхан тоглолт болох юм байна.сонгодог урлаг нь нийгэмийг тольдогч урлаг шүү дээ. талх хошин шог биш.жинхэнэ урлаг учираас л аугаа сайхан гэж хэлж болно. амжилт дахин амжилт

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 14 цаг 59 минут

Saihan hos! Amjilt! Demjij bna. Muu buhnee oochooj baidagaa boloiyo ch. amidraliin toloo zutgej bgaa negniigee demjij sir!

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 47 минут

Demjij bn shuu! Amjilt saihan duuchin mini.. Saihan toglolt bolno amjilt! Oodrog shuu, amjilt!

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 14 цаг 55 минут

Tumee ah chi mundag er hun shuu dee, hairtai ehnertei ogii gej bodson buhnee ogson....Myagmarsuren Tumeegees omno duulaj bsan duulsaar baih bolno! Hiij chadahgui bna! Saihan duu bas bur Opera sonsoh erhtree shuu bid chini.

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 44 минут

You can do it! Awesome and Get it done.

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 04 минут

Go ahead! And get it done! We believe in you, singer Myagmarsuren!

98.113.248.233Yooyo   • 9 сарын 17. 14 цаг 48 минут

Nohriinhoobtolgoig zalgigch! Buduun avgai

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 42 минут

Amdral chinii husleer bologgui! Chi shiuhgui! Yadraad muu yavahaar orovdddog archaagui zangaa hayamaar yum.

185.183.107.182Мөнх   • 9 сарын 17. 14 цаг 46 минут

Аялан тоглолт хийвэл их гоё юм байна даа.

167.114.240.112Зочин   • 9 сарын 17. 14 цаг 21 минут

amjilt hvsii, ene togloltiig l hvleej bailaa

195.181.168.80suwd   • 9 сарын 17. 14 цаг 19 минут

gaihaltai toglolt boloh ni ee, ochij vzneee

202.55.188.44Oyunaa   • 9 сарын 17. 14 цаг 16 минут

Mundag uran buteelch bvsgvidee amjilt hvsii

66.181.161.43Зочин   • 9 сарын 17. 14 цаг 15 минут

Воав гоё тоглолт болох байхдаа

193.56.243.119Зочин   • 9 сарын 17. 14 цаг 02 минут

Mundag emegtei shuu

66.181.180.166Саруул   • 9 сарын 17. 13 цаг 54 минут

Уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү.

59.153.87.229Зочин   • 9 сарын 17. 13 цаг 42 минут

woow, vneheer gaihaltai toglolt boloh ni ee mundag bvsgvi yumaa amjilt ^_^

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 32 минут

Amjilt, zoglog shuu!

122.201.22.193tume ax   • 9 сарын 17. 12 цаг 53 минут

tumee ax l parisad bagshilj bgad nas barsan bolhoos ene avgai heze bagshildag boloo ve. muu hun

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 01 минут

Chi yu ch medehgui bna, chi mash muu hun.

202.126.89.103Зочин   • 9 сарын 17. 13 цаг 49 минут

Chi yagaad ner turte hunii ner i barij bichij baigaan. Ataarhaj uhlee yu?

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 35 минут

Ataarhah? Muuhai ug shuu!

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 29 минут

Hun bur hicheegeed zutgehed boldog yum... Bitgii tuulshiraad bai. Amjilt! Saihan toglolt bolno!

202.179.26.42Зочин   • 9 сарын 17. 12 цаг 47 минут

Amjilt

202.131.225.10Пүүжээ   • 9 сарын 17. 12 цаг 05 минут

Сайхан тоглолт болох байхаа.Тоглолтонд нь амжилт хүсье.Цоглог бүсгүй шүү

202.179.24.70Зочин   • 9 сарын 17. 11 цаг 33 минут

Сайхан тоглолт болно доо.

66.181.184.135naku   • 9 сарын 17. 11 цаг 22 минут

reket Enhtubshin, reket Otgondabaa, Onon TIKA barilgiin tender reketelsen. Barilgiin kompani zahiral reketend orood mongo,kompania deremduulsen mun uu

202.21.117.178Ard   • 9 сарын 17. 9 цаг 36 минут

Hen uzhev dee. ***** buduun awgaig odoo .

66.181.189.53Зочин   • 9 сарын 17. 15 цаг 28 минут

vzmeer bgaa hvn olon b.adaa

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 12 минут

Wow, chi toglood bna uu? Saihan duulahad l bolno a shuu dee. Pavarotti buduun bgaad tuuhed baihgui saihan duuldag bsan shuu,😄

202.72.245.122ч   • 9 сарын 17. 9 цаг 16 минут

Нэг сайхан сэтгэл сэргээсэн концерт тоглоосой

50.98.152.184Зочин   • 9 сарын 17. 15 цаг 17 минут

Saihan shuu, gadnii duuchin neg uzeldee, You know be cool ,be happy and carry on, mongolchiuudaa!

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ3 цаг 38 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ3 цаг 43 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга3 цаг 48 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ3 цаг 53 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд3 цаг 58 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ4 цаг 3 минутын өмнөНисдэг цахилгаан такси4 цаг 8 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм4 цаг 13 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ4 цаг 18 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 23 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл4 цаг 28 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна4 цаг 33 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа4 цаг 38 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ4 цаг 43 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай4 цаг 48 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 53 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”4 цаг 58 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ5 цаг 3 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ5 цаг 8 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу5 цаг 13 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс5 цаг 18 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо5 цаг 23 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна5 цаг 28 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна5 цаг 31 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан5 цаг 33 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна5 цаг 38 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ5 цаг 43 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ5 цаг 46 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ5 цаг 48 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо5 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.