2019 оны 9-р сарын 16
14 цаг 16 минут

Засгийн газрын нээлттэй өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд,  Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк оролцож олон нийтэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,  төсөл хөтөлбөр, зээл  санхүүжилт, эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  

Өдөрлөгийн үеэр Хөгжлийн банкны мэдээллийн асарт 150 гаруй иргэн хандаж зээл, санхүүжилтэд хэрхэн хамрагдах тухай,  зээлийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсон асуудлыг мэдээллийн ажилтнуудаас  сонирхож  байна.  

Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн боломжит шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой бодлогын банк бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх ач холбогдол бүхий дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийн эх үүсвэрээр хангаж ирсэн юм. Цаашид  шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөр тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллахаар зорьж байна. 

МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шинэчилсэн журмыг мөрдөн ажиллаж байгаа юм.

2018-2019 онд Засгийн Газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэн ажиллаж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ3 цаг 36 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ3 цаг 41 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга3 цаг 46 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ3 цаг 51 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд3 цаг 56 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ4 цаг 1 минутын өмнөНисдэг цахилгаан такси4 цаг 6 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм4 цаг 11 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ4 цаг 16 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 21 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл4 цаг 26 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна4 цаг 31 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа4 цаг 36 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ4 цаг 41 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай4 цаг 46 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав4 цаг 51 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”4 цаг 56 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ5 цаг 1 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ5 цаг 6 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу5 цаг 11 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс5 цаг 16 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо5 цаг 21 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна5 цаг 26 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна5 цаг 29 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан5 цаг 31 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна5 цаг 36 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ5 цаг 41 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ5 цаг 44 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ5 цаг 46 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо5 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.