2019 оны 9-р сарын 17
11 цаг 15 минут

Чөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлж байна. Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах хуваарьтай байгаа бөгөөд  дээрх жингүүдэд барилдах манай бүсгүйчүүд хэрхэн сугалаа таарсныг хүргэе.

50 КГ: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг  ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарлаа. Түүнийг ялбал Болгарын Миглена Селишка, Шведийн Фредрика Петерссон нарын ялсантай хүч үзнэ. Энэ жинд 30 бөх барилдах бөгөөд түүний зоонд Олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл медальт, ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай Азербайжаны Мария Стадник, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сун Янань, Японыг төлөөлж очсон, Азийн хошой аварга Японы Юки Ириэ, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын Ким Сон Хан нарын шилдгүүд багтжээ.

53 КГ: “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа эхний барилдаанаа Камеруны Эмилиенне Эссомбетэй хийх хуваарьтай байна.  Түүнийг ялбал 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгөн медальт Грекийн Мариа Преволараки, Нидерландын Жессика Бласка нарын ялсан нь хүлээж байна. Э.Сумъяагийн зоонд дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаида, “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Шведийн София Маттссон, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хильдбрандт, Европын хошой аварга ОХУ-ын Стальвира Оршуш нар багтжээ.

55 КГ: 23 хүртэлх насны Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ДАШТ-д анх удаа зодоглох гэж буй “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитатай оноолт таарлаа. Түүнийг ялбал АНУ-ын Жакарра Винчестертэй шөвгийн наймд барилдах магадлалтай.

72 КГ: “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, найман жилийн дараа дэлхийн дэвжээнд дахин зодоглохоор болсон “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палиха Палихатай учраа таарав. Түүнийг ялбал шөвгийн наймд БНСУ-ын Ким Сёо Йонтой хүч үзнэ.

                                                                                                                            И.Шинэбат

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.202Зочин   • 9 сарын 17. 14 цаг 36 минут

Sumya mult

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ4 цаг 18 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ4 цаг 23 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга4 цаг 28 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ4 цаг 33 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд4 цаг 38 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ4 цаг 43 минутын өмнөНисдэг цахилгаан такси4 цаг 48 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм4 цаг 53 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ4 цаг 58 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 3 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл5 цаг 8 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна5 цаг 13 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа5 цаг 18 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ5 цаг 23 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай5 цаг 28 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 33 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”5 цаг 38 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ5 цаг 43 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ5 цаг 48 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу5 цаг 53 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс5 цаг 58 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо6 цаг 3 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна6 цаг 8 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна6 цаг 11 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан6 цаг 13 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна6 цаг 18 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ6 цаг 23 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ6 цаг 25 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ6 цаг 28 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо6 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.