2019 оны 9-р сарын 17
13 цаг 15 минут

Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.17/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар Булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо. Харин Беларусь Улсад Элчин сайдын яам байгуулснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх юм. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.

Манжуур хотод Консулын газар нээснээр Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой болох юм.  Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ. Иймээс УИХ-ын тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.238ЭСЯ   • 2019, 9 сарын 19. 12 цаг 16 минут

интернет холбоо харилцаа хөгжсөн, эдийн засгийн хямралын үед заавал тэр оронд нь ЭСЯ байгуулж баахан хүмүүс үнэтэй амьдрах хэрэг байдаг л юм байх даа

103.57.95.155иргэн   • 2019, 9 сарын 17. 15 цаг 47 минут

кувейтэд байгаа ЭСЯам яачаад байгаан? энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй. яамаа цэвэрлээч ээ, өөрөө офшорын асуудлаа шалгуулж нэг талд нь багтаагаад хариуцлагаа хүлээ, ажлаа өг

117.111.15.243Зочин   • 2019, 9 сарын 17. 14 цаг 40 минут

TSOGTBAATART SANALAA UGSUNDUU UNEHEER HARAMSAJ BAIGAA SHUU UNEHEER YS ZUI ALGA DAA UUCHLAARAI

103.57.95.155иргэн   • 2019, 9 сарын 17. 15 цаг 47 минут

санал нэг...

117.111.15.243Зочин   • 2019, 9 сарын 17. 14 цаг 36 минут

ЦОГТБААТАРАА БОЛИО ИНГЭЖ ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ АЖИЛ ХИЙХЭЭ ЗОГСООЛДОО. ТЭГЭЭД БАС ДАХИАД ХУУЛЬ БУСААР ТОМИЛГОО ХИЙЖ ХАР ТАМХИ БОЛОН БИЗНЕССЭЭ ХИЙХҮҮ. ЕР Н ЦОГТБААТАР ТА ОФФШОРОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШИГЭЭ ЁС ЗҮЙ ХҮЛЭЭЖ ОГЦОРНУУ

103.57.95.155иргэн   • 2019, 9 сарын 17. 15 цаг 47 минут

зөв санал нэг байна

49.0.130.134Bold   • 2019, 9 сарын 17. 13 цаг 45 минут

Yamarch hereggyi Tatvar tulugchdiin mungiig zanaltai ureh yumaa

122.201.19.99Зочин   • 2019, 9 сарын 17. 13 цаг 22 минут

ямар ч хэрэггүй

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 цаг 59 минутын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй2 цаг 7 минутын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ3 цаг 29 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно3 цаг 34 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ3 цаг 39 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ3 цаг 44 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ3 цаг 49 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй3 цаг 54 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ3 цаг 59 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа4 цаг 4 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа4 цаг 5 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая4 цаг 9 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ4 цаг 14 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ4 цаг 19 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд4 цаг 24 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ4 цаг 29 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ4 цаг 34 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо4 цаг 39 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ4 цаг 44 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ4 цаг 49 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ4 цаг 54 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна4 цаг 59 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй5 цаг 4 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна5 цаг 9 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно5 цаг 14 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ5 цаг 19 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна5 цаг 24 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор5 цаг 29 минутын өмнөМэргэн Соломон хаан5 цаг 34 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг5 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.