2019 оны 9-р сарын 17
13 цаг 25 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ.

Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.

Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Эндээс шалгарсан шилдэг тамирчдаасаа шигшээ багаа бүрдүүлж, олон улсын 54 тэмцээнд оролцсон. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 937 медалийг хүртээд байна. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа талаар тус академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар хэлж байлаа.

Тамирчдын ур чадвар дэлхийд үнэлэгддэг ч тэмцээн уралдаанд явахад санхүүгийн бэрхшээл хамгийн түгээмэл байдаг. Төрөөс энэ тал дээр дэмжлэг үзүүлбэл тамирчид илүү амжилт гаргах боломж бүрэн байгааг ч УИХ-ын даргад уламжиллаа.

Тус академи нь орон нутгийн хүүхэд, багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Сум, багт байгаа хүүхдүүддээ өөрийг хөгжүүлэхэд нь туслах үүднээс гэрээт салбаруудаа долоо аймагт байгуулсан байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудаас хэдийнээ Ази, дэлхийн аваргууд төржээ. Хөвсгөл аймагт салбараа нээгээд 6 сарын дараа улсын аваргын тэмцээнээс 12 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн зэргээс харвал манай улсын хүүхэд залуусын оюуны чадамж өндөр байгааг илтгэж байгаа юм.

Үүнийг зөвхөн спорт гэдэг талаас нь харах биш, сурах арга барил олгох сургалтын нэг хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварыг оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгодог аж. Зөвхөн тоо бодох, хөзөр тогтоох, тоо цээжилж байгаа нь “мөсөн уулын орой” буюу ил харагдаж байгаа хэсэг нь юм. Үүний цаана хүүхдийн оюуны олон суурь чадварууд хөгжиж байдаг. Тухайлбал, анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, бүтээлчээр сэтгэж суралцах зэргийг дурдаж болно.

Оюуны экспорт хийх урилга саналыг 20 гаруй улсаас ирүүлснээс одоогийн байдлаар гурван улсад амжилттай нэвтрүүлсэн байна. Цаашдаа Монголоос боловсролын экспортыг хийх бололцоо бүрдэж байгааг тус академийнхан хэлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Оюун ухааны чадамжаараа Монгол залуус дэлхийд гайхуулж байна. 13 секундэд 52 хөзрийг дэс дараагаар нь цээжлээд зөв байрлуулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүүхэд байна. Мөн Б.Янжиндулам ой тогтоолтын шинэ амжилтыг тогтоож, 13 хэлээр чөлөөтэй ярьж байна гээд дурдвал олон хүүхдүүд байна. Олон улсын тэмцээнд ой тогтоолтын шинэ арга, технологийг ашиглаад манай хүүхдүүд мундаг сайн оролцож байгаад баяртай байна. Энэ спортыг төрөөс дорвитой дэмжиж байгаа зүйл алга. Гэтэл ОХУ, БНХАУ-аас анхаарал тавиад салбаруудыг нь нээж байна. Дэлхий даяараа үүнийг сургалтын шинэ арга хэлбэр болгон ашиглаж эхэллээ. Энэ бол сургалтын хөтөлбөрт цоо шинэ дэвшил авчирч байна. Ийм учраас газар дээр нь ирж үзэж, судалж, иргэддээ сурталчлах хэрэгтэй байна. Мөн өөрсдийн санаачилгаараа аймаг, орон нутагт салбаруудаа байгуулж байна. Баянхонгор аймагт энэ сарын сүүлээр салбараа нээх юм байна. Хүүхэд, залуус гар утас, компьютерт донтож байгаа энэ цаг үед бид төрөөс дэмжих ёстой. Эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдөө сонирхолтой байх хэрэгтэй байна. Зөвхөн тэмцээнд оролцдог хүүхдүүдийг бэлтгэдэггүй гэдгийг л эцэг эхчүүд, хүүхдүүд ойлгох хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Олон улсын Их мастер Э.Пүрэвжав: Ирэх онд олимпын аварга болох зорилготой байна

- Би оюуны спортоор 2014 оны намраас эхлэн хичээллэсэн. Одоо тав жилдээ хичээллэж байна. Анх аавтайгаа хамт энэ академи дээр ирж байсан. Хичээллэх явцдаа тамирчин болно гэж шийдээд зорилго тавьсан. Энэ хугацаанд улсын аварга, ази, дэлхийн аварга, олимп гээд авч болох бүхий л цол, аваргын шагналыг хүртсэн байна. Ой тогтоолтын арван үндсэн төрөл байдгаас миний хувьд үг цээжлэх төрөлд илүү амжилт гаргасан. Дээд амжилтыг эзэмшиж байсан ч өөрийн улсын тамирчинд алдсан. (инээв) 2020 онд Оюуны олимп болно. Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ олимпоос 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан. Ирэх оны олимпоос алтан медаль авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоо үед манай үе тэнгийнхэн тархиа бага ажиллуулж, технологид хэт автах болсон. Зөвхөн энэ спорт гэлтгүй оюунаа хөгжүүлэх, өөрийгөө нээх спортоор хичээллэвэл амжилт гаргах боломж их байгааг хэлмээр байна.

Олон улсын Их мастер Э.Лхагвадулам: Хэт механикаар хүчээр цээжилбэл эргээд амархан мартдаг

- Дөрвөн жилийн өмнөөс энэ спортоор хичээллэсэн. Одоогоор өсвөр насны дэлхийн 18 дээд амжилтын 14-ийг нь эзэмшиж байна. Ямар ч хүн энэ спортоор хичээллээд ой тогтоолтын тамирчин болж болно. Бүхий л мэдээллийг богино хугацаанд цээжлэх боломжтой байдаг. Бусдаас илүү авьяас шаардахгүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Гол нь тууштай бэлтгэл хамгийн чухал байдаг. Бид ерөнхий боловсролын сургуульдаа цээжлэх ёстой зүйлээ хэт механикаар хүчээр цээжлээд эргээд маш амархан мартдаг. Харин ой тогтоолтын аргыг ашиглаад цээжилбэл богино хугацаанд мартахгүйгээр цээжилж сурдаг давуу талтай. Манай шигшээ багийн тамирчид хоёр долоо хоногийн дараа Азийн аваргын тэмцээнд явах гэж байна. Одоогоор тэмцээний бэлтгэлээ базааж байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

98.113.248.233Tetgelegeer surgaya   • 9 сарын 22. 9 цаг 47 минут

Odoo Oyun uhaanii hogjil hamgiin chuhal zuil bolj baina. Oyun uhaanaaraa mundag huuhduudee tetgelegeer mundag surguulid surgaj ergeed oh orond ni ajliin bairaar hangah chuhal baina aa.

122.201.19.99Зочин   • 9 сарын 19. 13 цаг 14 минут

Зарим улс оронд оюун ухааны хэт ачаалал хэрэггүй байгалаас заяасан насандаа тохирсон оюуны ачаалалтай байх хэрэгтэй гэх юм аль нь зөв вэ

202.131.249.202Оюуны тамирчдыг дэмжигч   • 9 сарын 18. 11 цаг 05 минут

Спортын тамирчдыг дэмждэг хуультай адил оюуны тамирчдыг дэмжих хууль гаргахыг ерөөе

Шинэ мэдээ

Сингапур, БНХАУ цэргийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлжээ9 минут 50 секундын өмнөКурдын дайчид хилийн тосгоныг орхиж, Туркийн хяналтад өгөв14 минут 50 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эрэгтэй одод19 минут 50 секундын өмнөЛууван хамгийн ач тустай хүнсний ногоо24 минут 50 секундын өмнөForbes: Дэлхийн брэнд болсон спортын багууд29 минут 50 секундын өмнөМАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн30 минут 52 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ34 минут 50 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ39 минут 50 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная44 минут 50 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна48 минут 58 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга49 минут 50 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...54 минут 50 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно59 минут 50 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ1 цаг 5 минутын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ1 цаг 10 минутын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ1 цаг 15 минутын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг1 цаг 20 минутын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ1 цаг 25 минутын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна1 цаг 30 минутын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 35 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 40 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 41 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 45 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 50 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 55 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна2 цагийн өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам2 цаг 1 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ2 цаг 5 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ2 цаг 10 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу2 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.