2019 оны 9-р сарын 17
14 цаг 10 минут

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Беларусь, Тайвань зэрэг улсуудаас 40 гаруй аж ахуйн нэгжүүд, дотоодын 60-н аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлан танилцууллаа.

Үзэсгэлэнд барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инноваци, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсоноос үзэсгэлэнг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан дараах шилдэг номинациудын эздийг шалгаруулж, 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр шагнал гардууллаа.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮДЭЭР ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД:

  1. “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “ХАТАН СҮЙХ ИМПЕКС” ХХК-ийн  “Хонины ясны шөл” нэрийн бүтээгдэхүүн;
  2. “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “СҮҮ” ХК-ийн “АМТЛАГ” нэрийн хад жимстэй, гүзээлзгэнэ жимстэй мөхлөгтэй тараг бүтээгдэхүүн;
  3. “ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “ДэНД” ХХК-ий “Хүүхдийн бэлтгэлийн хослол” бүтээгдэхүүн;
  4. “ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН” - “ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК-ийн Монгол орны Хөвсгөл, Завхан аймагт ургасан жимсээр “ЗЭРЛЭГ ЖИМС” 2 нэр төрлийн бүтээгдэхүүн;
  5. “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “НОЁН-УУЛ ЭРДЭНЭ” ХХК-ийн “Сalvet”брэндийн цуврал дарс бүтээгдэхүүн;
  6. “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “УХААСАР” ХХК-ийн Польш Улсын “YАТО”брэндийн цуврал гэр ахуй болон ажлын багаж бүтээгдэхүүн;
  7. “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НОУ ХАУ НЭВТРҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр Анагаах ухааны хүрээлэнгийн “Дерма лаб”ХХК-ийн “ГАНГАН” брэндийн үс хуйхны эмчилгээний бүтээгдэхүүн  шампунь, ангижруулагч, тэжээлийн тос багц бүтээгдэхүүн;
  8. “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД”–ээр “МОНКРЕМ” ХХК-ийн “Шинэчилсэн халгай шампунь” нэрийн  бүтээгдэхүүн;
  9. “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД”-ээр  “МОГОЛ НООС” ХК-ийн 100 хувь хонины ноос, ноолуураар үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн;
  10. “ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ”-оор “АГНИ” ХХК;
  11. “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН” –ээр “МОНОС ХҮНС” ХК-ийн“Энхжин” цуврал эмчилгээний цай нэрийн бүтээгдэхүүн;
  12. “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН” –ээр иргэн Т.БОЛОРЫН “Mademoiselle Бохо” цуврал нэхмэл цүнх бүтээгдэхүүн;
  13. “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “DREAM SHOES” ХХК-ийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн арьсан гуталбүтээгдэхүүн;
  14. “ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “БАЙГАЛЬ КАШМИР” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүн;
  15. “ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”–ээр “ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ” ХХК-ийн “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүн

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Гран при” буюу шилдгийн шилдгээр “МАХ ИМПЕКС” ХК  шалгарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ӨРГӨМЖЛӨЛ”-ийн эздээр “МОНГОЛ ТЕКСТАЙЛ” ХХК, “ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК, гарааны бизнес эрхлэгч иргэн Т.БОЛОР нар тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.50.207.150монгол   • 2019, 9 сарын 17. 14 цаг 43 минут

Шинэ содон зүйл бараг ховор байсан даа Хүнсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд дэлгүүр байдаг үнээрээ зарагдаж байсан шүү

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.