2019 оны 9-р сарын 17
13 цаг 55 минут

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.09.17/ Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна.  Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.55Зочин   • 2019, 9 сарын 17. 14 цаг 28 минут

монгол улсыг шорон улс болгож болохгүй!!!

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа2 цаг 14 минутын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй2 цаг 22 минутын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ3 цаг 45 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно3 цаг 50 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ3 цаг 55 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ4 цагийн өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ4 цаг 5 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй4 цаг 10 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ4 цаг 15 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа4 цаг 20 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа4 цаг 20 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая4 цаг 25 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ4 цаг 30 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ4 цаг 35 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд4 цаг 40 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ4 цаг 45 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ4 цаг 50 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо4 цаг 55 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ5 цагийн өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ5 цаг 5 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ5 цаг 10 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна5 цаг 15 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй5 цаг 20 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна5 цаг 25 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно5 цаг 30 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ5 цаг 35 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна5 цаг 40 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор5 цаг 45 минутын өмнөМэргэн Соломон хаан5 цаг 50 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг5 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.