2019 оны 9-р сарын 17
16 цаг 07 минут

МОНГОЛ БАНК: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Тус хороо өнгөрсөн зургаадугаар сард хуралдахдаа бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ удаа мөн 11 хувьд хадгалах шийдвэр гаргасан талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцууллаа.

Монголбанкны Тэргүүн дэд захирал О.Эрдэмбилэг хэлэхдээ, "Инфляц бидний төлөвлөсөн 8 хувиас хэтрэхгүй, тогтвортой байхаар байна.  Гэсэн ч гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг өөрчлөлгүй, 11 хувьд хэвээр хадгалахх шийдвэр гаргалаа" гэлээ.

Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай

Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй  тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа.

Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна.

Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ4 цаг 26 минутын өмнөХүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ4 цаг 31 минутын өмнөХэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга4 цаг 36 минутын өмнө“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ4 цаг 41 минутын өмнөНамар-өвөл 2019 трендүүд4 цаг 46 минутын өмнөХүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ4 цаг 51 минутын өмнөНисдэг цахилгаан такси4 цаг 56 минутын өмнө70 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм5 цаг 1 минутын өмнө“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ5 цаг 6 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 11 минутын өмнөНамар болсныг илтгэх найман зүйл5 цаг 16 минутын өмнөБританийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна5 цаг 21 минутын өмнөПарис 2024 оны Олимпийн логог танилцууллаа5 цаг 26 минутын өмнөЦагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ5 цаг 31 минутын өмнөӨмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай5 цаг 36 минутын өмнөТайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав5 цаг 41 минутын өмнө“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”5 цаг 46 минутын өмнөЗимбабвегийн 55 заан үхжээ5 цаг 51 минутын өмнө“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ5 цаг 56 минутын өмнөТа аугаа хүн болох чадвараа олсон уу6 цаг 1 минутын өмнөМахидевран хатны бодит түүхээс6 цаг 6 минутын өмнө“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо6 цаг 11 минутын өмнөЦукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна6 цаг 16 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна6 цаг 18 минутын өмнөМ.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан6 цаг 21 минутын өмнөИл задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна6 цаг 26 минутын өмнөОрост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ6 цаг 31 минутын өмнөДуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ6 цаг 33 минутын өмнө“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ6 цаг 36 минутын өмнөНью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо6 цаг 41 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.