УИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар УИХ-ын зарим гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ард түмнээс сонгогдсон УИХ-ыг хугацаанаас өмнө тараана гэдгийг би сайн ойлгохгүй байгаа.  Сайн муугаар хэлэгдсэн ч ард түмэн Их Хурлынхаа гишүүдийг сонгосон. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад сонгууль явуулах нь зөв юм уу?  Хууль журамдаа нийцэж байгаа юм уу? 76 гишүүн бүгд шударга бус ажиллаж байгаа гэж хэлж болохгүй. Тиймээс  ямарч байсан хуулийнхаа хугацааг дуусгах нь зөв юм болов уу гэсэн бодолтой байгаа.

Та нар асуудлаа шийдэж чадахгүй байна,  муу ажиллаж байна, нэг өдрийн өмнө ч гэсэн тарцгаа гээд ард түмэн шийдвэр гаргачих юм бол бид заавал сууна гээд байж болохгүй. Хууль дүрэмтэй, төртэй ёстой улсын хувьд хууль дүрмээ л бариад явах ёстой.

Шахалт шаардлагаар би гарын үсэг зурахгүй.  Өөрийнхөө итгэл үнэмшлээр судалгаанд тулгуурлаад үнэхээр зав юм байна аа гэвэл би зурна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: УИХ тарах эсэх асуудлыг анхааралтай авч үзэх хэрэгтэй.  Монгол Улсад бий болсон баялгийн тэгш бус хуваарилалт,  хууль бус  хувьчлал, бонд, мөнгө завшсан гэхчлэн   олон ээдрээтэй асуудлыг харах юм бол энэ УИХ-ыг тараагаад   шинэ Их Хурлаараа энэ асуудлуудыг яаралтай шийдээд  арай өөр нийгэм рүү явах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Би ийм байр суурьтай байгаа. 

Эртхэн шиг тараад  шинэ парламент байгуулаад явах нь зүйтэй байж болзошгүй.  Ард түмэн ч үүнийг хүсч байж магадгүй.  Арай хурдтай явъя гэвэл парламент хугацаанаасаа өмнө тарах хэрэгтэй.

- УИХ-ын гишүүн О.Содбилэг: Тараасай гэж хүсч байгаа хүн байна. Харин тарлаа гээд дараа нь илүү сайн чадамжтай бүрэлдэхүүн бий болж,  Монгол Улсын  хөгжлийн асуудлыг шийддэг, хулгай зэлгий гэхчлэн янз бүрийн асуудалд оролцдоггүй, өндөр ёс зүйтэй бүрэлдэхүүн бий болвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Үүнийг нууж хаагаад байх явдал байхгүй.

Энэ удаагийн парламент янз бүрийн асуудалтай байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгээ хамт Улсын Их Хурал шинээр бүрэлдэх нь зүгээр юм боловуу гэж харж байна.

-УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Иргэд сонгогчид маань  энэ УИХ-ыг тараагаад  дараагийн Их Хурлаа яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл тарахад ямар ч асуудал байхгүй байх. Би хувьдаа ингэж бодож  байна. Эцсийн бүлэгт сонгогчид  бүгдийг шийднэ. Энэ утгаараа  бүрэн эрхийнхээ хугацаанаас  наана сонгууль явуулахад  миний хувьд болохгүй, бүтэхгүй гээд байх зүйл байхгүй. Гэхдээ энэ асуудлаар бүлэг дээр яг албан ёсоор ярьсан зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:  Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек болоод зарим хүмүүс УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү.

- УИХ-ын  гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:  Хэрэв зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж үзээд, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төрийн шийдвэр гарах аваас дэмжинэ.

Г.Хантулга

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.225Зочин   • 2019, 9 сарын 18. 14 цаг 09 минут

Хөлдөө чир !

202.126.88.225Зочин   • 2019, 9 сарын 18. 14 цаг 08 минут

Манайх тийм баян улс бишээ . Санал асуулганд 29 тэрбум дахин сонгууль явуулахад бас 29 тэрбум болно . Ямар мөнгөөрөө ийм тэнэг зүйл хийх гээд байгаа юм бэ ? Өөрсдийнхөө мөнгөөр хийцгээ ! Одоо манайд сургууль их хэрэгтэй байна . 1 - р ангийн 1 ангид 60 хүүхэд сурч байна . Та нар эрх мэдлээ булаацалдаж байхад ирээдүй хойч үе маань хохирч байна . Гуйя та нар мөнх наад суудалдаа байхгүйшдээ . Ард түмнийг бүү хөлдө

202.9.43.158Зочин   • 2019, 9 сарын 18. 12 цаг 33 минут

ЗҮГЭЭР Л ТАРААХГҮЙГЭЭР ЭЭЛЖИТ ХУГАЦААНД НЬ СОНГУУЛИА ХИЙХ.ХАРИН ЭНЭ 76 ИЙН 90% ИЙГ НЬ СОЛИНО ГЭДГЭЭ ОДООНООС ТООЦООЛСОН НЬ ДЭЭР.ХЭДХЭН САРЫН ӨМНӨ ТАРНА ГЭЖ ХУДЛАА ШУДРАГА ДҮР ҮЗҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ ЖДҮ ИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ ОЮУНДАРЬ МЭТИЙН АМЬТАД ДАХИН СОНГОГДОНО ГЭЖ БУРХАНД МӨРГӨӨД Ч НЭМЭРГҮЙ БОЛСНОО ОЙЛГООЧ ЗАЙЛУУЛ ДАА

64.119.17.33L   • 2019, 9 сарын 18. 12 цаг 23 минут

Tarsan deer shuuu

66.181.161.62Ard   • 2019, 9 сарын 18. 12 цаг 02 минут

Chadamjgui hural tarsan deerdee

124.158.76.26зочин   • 2019, 9 сарын 18. 11 цаг 27 минут

үхрийн сүүлэн дээр хутга гэдэгчлэн жил хүрэхгүй хугацаа үлдэж байхад ийм шийдэлд хүрвэл энэ улсын улс төрийн түүхэнд юугаар тэмдэглэгдэж үлдэхийг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ

122.201.22.88bat   • 2019, 9 сарын 18. 11 цаг 06 минут

terbishdavga ih aij bnaaa tarchuul dahij garah amitan bga bolvuu ene 76d

66.181.181.164Зочин   • 2019, 9 сарын 18. 10 цаг 43 минут

УИХ ын ТҮҮХЭНД ГАРААГҮЙ УИХ ын ГИШҮҮН АСАН НЬ ШАТНААС УНАЖ ҮХСЭН ГЭЭД Л БАЙГАА БАЙГАА ТАРАХ НЬ ЗӨВ

202.179.31.75Монгол   • 2019, 9 сарын 18. 10 цаг 33 минут

Энэ УИХ тарах нь зөв. Одоо хэн нь хулгайч урвагч луйварчин бэ гэдгийг ард түмэн бага ч болов ойлгосон байгаа. Эх оронч залуучуудаа дэмжээд тар Лүндээжанцан Хаянхярваа мэтийн албан тушаал горьдогч нарыг тэтгэвэрт нь эртхэн гарга.Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө хийх ажил их байгаа.

66.181.181.164Зочин   • 2019, 9 сарын 18. 10 цаг 26 минут

ЗАСГИЙН ЭРХИЙГ 60 ТЭРБУМААР АВАХ ГЭСЭН, ЖДҮ чин ХУЛГАЙЧТАЙ, ХҮЧИНДЭГЧТЭЙ УИХ ТАРАХ НЬ ЗӨВ

66.181.168.8Зочин   • 2019, 9 сарын 18. 10 цаг 13 минут

Одоо 9 сарын дараа сонгууль болно биз дээ ?

112.72.15.78зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 43 минут

Тулхтай улс төрчид тууштай хэлж байна даа. Наад хэд нь 2 үзүүртэй зүү шиг Ийм л гишүүдтэй болохоор бас ч нэг талдаа хэцүү л байхдаа

112.72.12.7Зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 11 минут

Заааасссссс Хаянхярвас саяхан л УИХ-ыг тараая гээд л гар хөлийн үсэг зураад л бахардаад гүйгээд байсан одоо болохоор төрөө үймүүллээ болчихдог байна ш дээ. Ямар олон зантай хогийн фязда вэ? Өөрийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй болж л дээ. Ер нь энэ муу хогийн гишүүд хар амиа л бодож өөрсдийн жаргалыг бодохоос биш улс орон ард олноо даанч нэг өчүүхэнч шүү бодохгүй ФЯЗДАНУУД ЮМ АА?

203.91.115.37тусгаар монголын телее иргэн   • 2019, 9 сарын 18. 9 цаг 09 минут

монгол улс тусгаар улс байхуу хятадад дагаар орохуу гэж ард тумнээсээ асууя гэж тунхуурч байгаа алуурчин хулгайч луйварчин еренхийлегчее огцруулчихаад хулгайч хучиндэгч их хурал тарж болох л юм хурэлсух нэг харсан еерийнхее толгойг сэлэмдчихсэн байхад гайхаад байх юм алга шуу

150.129.142.101зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 08 минут

УИХ-ыг тарааж эмх замбараагүй хийдэл үүсгэж энэ хугацаанд том гэрээ, уул уурхайн лиценз, гэмт хэргээ нуух хаах хэргээс мултрах дараа нь Засгаа сольж Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгааргүй болж бантан үүсгэх гэсэн далд хүч нуугдаж буй биз дээ. Дампуу улс л иймэрхүү замыг сонгогодог байлгүй. Жилийн дараа сонгууль болох гэж байхад Үндсэн хуулийн хэдэн заалтын төлөө одоо санал асуулга явуулж хэдэн арван тэрбум төгрөг хий цацах ямар шаардлага байгаа юм. Гадаадын өр зээл хүүгээ дийлэхгүй байж улсын мөнгөөр тоглох юмаа.

202.126.89.222Зочин   • 2019, 9 сарын 18. 8 цаг 35 минут

Ih hural tarahaas umnu Erunhiilugchuu ortsruulaach!!!!!

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.