УИХ-ыг тараах тухай сенсаацийг АН ба МАХН эсэргүүцэж байна

УИХ-ыг хугацаанаас  нь өмнө тараах асуудал яригдаж эхлээд байна.  Зарим хэвлэл  мэдээллийн хэрэгслээр  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан ирүүлж  Д.Тогтохсүрэн гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулж байна гэсэн мэдээлэл гарсан.  Харин энэ мэдээлэлд тус намын ЕНБД  Д.Амарбаясгалан тайлбар өгөхдөө “Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв юмаа гэж үзэх юм бол  энэ асуудал нам дээр яригдана. Намын удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд  яригдана.  Гэвч одоогоор энэ асуудал яригдаагүй. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар гишүүд өөрсдөө намынхаа удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа мэр сэр хүмүүс бий.  Тэдний санаа бодлыг сонсох,  хэлж ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Тэгснээс гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй” гэсэн юм. Харин энэ сенсаацийн талаар УИХ-д суудалтай сөрөг хүчин болох АН, болон МАХН ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

О.БААСАНХҮҮ: УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС БОЛЪЁ ГЭДЭГ БОЛ АЖИЛ ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ

УИХ тарах тухай цуурхлыг зориуд зохион байгуулалттай тарааж байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн болон бусад УИХ-ын гишүүд үүнийг өлгөж цаашаа дэвэргэх ёстой байхгүй юу. Ерөнхийлөгч тун удахгүй ШХАБ-ын хуралд очно. Мэдээж ах нартаа загнуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой энэ тэр гэж байгаа шүү дээ. МАН-ыхан та нар хүнд гай болохоор худлаа битгий яриач. Гай болохгүй худлаа ярьж байгаа бол асуудал алга. Тэгвэл тэр УИХ-ыг тараах тогтоолоо барид ороод ир л дээ. Ямар үндэслэлээр тараах гээд байгаа юм. МАН үнэхээр ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгасан дээр л дээ. УИХ-ын гишүүнээсээ болъё гэдэг үг бол би ажил хиймээргүй байна гэсэн үг байхгүй юу. УИХ чадамжгүй тохиолдолд тарна гэж хуулинд байгаа. Үнэхээр 34 эр зоригтон гишүүн байвал өргөдлөө өгчих юм бол тэгээд л тарчихна.

С.ЭРДЭНЭ: УИХ-ЫГ ТАРААХ АСУУДАЛ ЯРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭХЛЭЭД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

МАН ёс зүйгүй, жудаггүй, УИХ-ын гишүүний төрд өргөсөн тангаргаасаа няцсан гишүүд нь олонх болчихоод байгаа. УИХ-ыг тарах нь зүйтэй гэдэг саналыг манай нам аль хоёр жилийн өмнө тавьсан. Өнөөдөр гэнэтхэн юу болоод эрх барьж байгаа нам дотроо ийм зүйл яриад унав гэдэг нь сонирхолтой байна. Манай намын байр суурь бол тодорхой. Бид бол УИХ-ыг тарсан ч, эс тарсан ч хариуцлага ярина. Өнөөгийн эрх барьж байгаа нам аливаа юмны үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг шүү дээ. Түүнтэй адил эрх баригчдын явуулж буй алдаатай бодлого  үнэнд арга буюу үнэнд гүйцэгдэж байна. Яагаад УИХ-ыг тараах асуудал яриад эхлэв гэдгийг анзаарах юм бол эд нар ерөөсөө л хариуцлагаас зугатаах гэж байгаа юм байна. Хэрвээ УИХ-ыг тарах тухай асуудал ярих гэж байгаа бол эхлээд хариуцлагаа хүлээ. Хуулийн хүрээнд болон ёс зүйн, улс төрийн хариуцлагаа хүлээ. Тэрний дараа УИХ тарах эсэх асуудлыг ард түмэн өөрсдөө шийдээд өгнө.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.216Зочин   • 2019, 9 сарын 19. 10 цаг 52 минут

ман өөрсдиинхөө арчаагүй чадваргүйг ойлгосондоо биш өөр муу муухай юм сэдэхдээ сайн башир аргаар дахин суух балиар заль зохиохнээ

150.129.141.146Зочин   • 2019, 9 сарын 18. 17 цаг 59 минут

Чухам л тараахгүй бол үхлээ гээд байсан улсууд бусуу?

103.212.119.189Зочин   • 2019, 9 сарын 18. 15 цаг 37 минут

Эрдэнэ,Баасанхүү хоёр ямар айх зүйл байх биш.УИХ тарлаа тараалаа гэхэд мань 2 дараагийн сонгуульд өрсөлдөөд шууд нэг хоероор сүнгэнэл гараад ирнэ. Харин нам нь олонхи болвол Эрдэнэ ЕС болно.

27.99.65.74Зочин   • 2019, 9 сарын 18. 14 цаг 03 минут

Баасанхүү хоолноосоо салчих гээд үхэх гэж байна уу? Дараагийн сонгуулиар нэр дэвшинэ гэж бодож яваа бол эндүүрч байна даа

112.72.12.10Зочин   • 2019, 9 сарын 18. 12 цаг 53 минут

Парламент тараа С.Эрдэнийн толгой бөндгөс юм биш үү? Тэрнээс биш тараая аа тараая гээд л чухам үг сүггүй цамнаад байсан хүн чинь яахаараа тараахгүй ээ тараахгүй гээд унав аа?

66.181.170.73Зочин   • 2019, 9 сарын 18. 11 цаг 01 минут

2016 оноос хойш сайн цусалсан улс цаджилдээ. одоо өвлийн утаа түгжрэл өр зээл гээд бөөн асуудал босохоос өмнө ээлжит бус сонгууль зарласан болоод аль нэг хулгайчуудад нь төрийн жолоо атгуулаад зайлж үзье гэж бодож байгаа юм байна.

112.72.12.10Зочин   • 2019, 9 сарын 18. 10 цаг 53 минут

Юуун бас сонгууль вэ? Нам гэж нэг хэдэн луйварчин хулгайч нарын үгсэн нэгдсэн нэг юмнаас нэр дэвшсийн гэнээ гэсэн нэг зураг харж хэн нэгний худлаа гуцахыг сонсож байгаад сонгочихдог нөгөө зураг нь зурагтаар ярьсан болж хулгай хийгээд хулгайчдыг дэмжсээр дөрвөн жил нь дуусдаг сонгуулиар яадгийн яршиг цаашаа. Бас шинэ хүн сонгый монгый гэнээ болиод өгөөрөй 122.72-оооооооооооо. Сонговол еранхийлөгчийг л сонгый. Парламент огтоос хэрэггүй хог

202.179.24.164иргэн   • 2019, 9 сарын 18. 10 цаг 52 минут

угаасаа УИХ Тарсан нь дээрээ Үйл ажиллагаа явуулах ямарч чадамж чадваргүй Гишүүд нь Гэмт хэрэгт холбогдсон шүү дээ

112.72.12.3Зочин   • 2019, 9 сарын 18. 10 цаг 44 минут

Юууууу вэ? Энэ Баасанхүү **** чинь МАХН-ы гишүүн юм уу? Өө хөөө тэгвэл МАХН чинь МАНАН-гаасаа ялгаа байна уу? Очиж очиж энэ Баасанхүү МАХН-ыг төлөөлөхдөө ч яадгийн шившиг

122.201.21.48СОНГОЛТОО Л ЗӨВ ХИЙЕ   • 2019, 9 сарын 18. 9 цаг 48 минут

ТАРСАН Ч БОЛЬСОН Ч ХҮМҮҮС МИНЬ СОНГОЛТОНДОО Л АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ОДООГИЙН 76 ОГТ ХЭРЭГГҮЙ. ДАНДАА ШИНЭ ХҮН СОНГОНО ШҮҮ

112.72.12.7Зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 24 минут

КККККК АН-ы энэ нэг фязда чинь юу болчоо вэ? УИХ-ыг тараах бол хариуцлагаа хүлээ ч гэх шиг ардчиллын фязда нар улсынхаа хамаг мөнгийг хулгайлж хувааж авчихаад л улсаа дампууралд оруулаад МАН -ыхан ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж амь зогоож байгаагийн хариуцлагыг хүлээхгүй байж юун солиотой юм ярьдаг муу хар дарваан бэ? Дарвас дарвас хийсэн хар муу ёр чинь

202.131.234.194Зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 42 минут

tiishde

202.70.33.242МАНАН   • 2019, 9 сарын 18. 9 цаг 18 минут

MАНАН 60 тэрбум Миеэ Эбэгийн хөл гар аалзнууд ийм л үнэн төрхөө нуусан алуурчин хулгайч дээрэмчид тар тар

103.57.95.252Зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 16 минут

Хэдхэн хоногийн емне тараая!! гээд чарлаад байсан хvмvvс юу болчив оо!! Яг vнэндээ монголын тереер ингэж л тоглоом хийж суудаг байхгvй юу?!

150.129.142.101зочин   • 2019, 9 сарын 18. 9 цаг 13 минут

С.Эрдэнэ хариуцлага хүлээхгүй байж бусдаас хариуцлага хүлээхийг шаардах эрхгүй шүү дээ.

183.81.171.2хэхэхэхэхэххэхэ   • 2019, 9 сарын 18. 9 цаг 00 минут

ХЭХЭХЭХ Хэдхэн хоногийн өмнө нэг хүн УИХ-ыг тараана гээд жагсаал зохион байгуулаад байсан: Худлаа жагсаал байжээ дээ. Дахиж л жагсаал магсаал хийнэ гэж хүмүүсийн дургуйг хүргэв дээ

202.21.105.186Zochin   • 2019, 9 сарын 18. 8 цаг 44 минут

Erdenr ichij ukheesee, ta nar taraana geed l gariin useg zuraad bsan yaasan. Baasankhuu ch yaakhav, gartsgui bolood l kheden sar suukhaa bodoj bgaa biz

66.181.170.130Зочин   • 2019, 9 сарын 18. 8 цаг 29 минут

өөрсдөө хоосон хоцрохоо мэдээд эсэргүүцэж байна да. Сайхан цэвэрлэгдэх байхдаа

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа2 цаг 59 минутын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй3 цаг 8 минутын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ4 цаг 30 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно4 цаг 35 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ4 цаг 40 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ4 цаг 45 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ4 цаг 50 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй4 цаг 55 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ5 цагийн өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа5 цаг 5 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа5 цаг 6 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая5 цаг 10 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ5 цаг 15 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ5 цаг 20 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд5 цаг 25 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ5 цаг 30 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ5 цаг 35 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо5 цаг 40 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ5 цаг 45 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ5 цаг 50 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ5 цаг 55 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна6 цагийн өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй6 цаг 5 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна6 цаг 10 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно6 цаг 15 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ6 цаг 20 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна6 цаг 25 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор6 цаг 30 минутын өмнөМэргэн Соломон хаан6 цаг 35 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг6 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.