2019 оны 9-р сарын 18
8 цаг 40 минут

“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг Штэйн Мюллерийн технологи, зөвөлгөө, сургалтад түшиглэн хийх боломжийг судалж байгаа аж. Тус компанийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуудад цахилгаан станцуудын зуух болон уурын зуухнуудыг шинэчлэн утааны хорт байдлыг бууруулахад хамтарч ажиллах, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулах, Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад өөрсдийн технологийг нэвтрүүлэх саналтай байгаагаа уламжиллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэхэд энэ төрлийн технологийн дэвшилтэт шийдэл хэрэгтэй байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад нээлттэй. Эцсийн үр дүн хамгийн чухал” гэлээ. Түүнчлэн талууд цахилгаан станцуудын нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагуудын талаар нээлттэй ярилцав.

Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх, М.Мэнд-Очир, нийслэлийн Гадаад харилцаа,  хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг,  нийслэлийн Төсөл хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга  Б.Пүрэвжав болон Штэйн Мюллер инженеринг компанийн албаны дарга Лутц Брендау, болон Штэйн Мюллер инженеринг компанийн Оросын Холбооны Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Петер Крэемер нар байлцав.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа3 цаг 40 минутын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй3 цаг 49 минутын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ5 цаг 11 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно5 цаг 16 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ5 цаг 21 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ5 цаг 26 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ5 цаг 31 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй5 цаг 36 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ5 цаг 41 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа5 цаг 46 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа5 цаг 46 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая5 цаг 51 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ5 цаг 56 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ6 цаг 1 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд6 цаг 6 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ6 цаг 11 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ6 цаг 16 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо6 цаг 21 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ6 цаг 26 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ6 цаг 31 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ6 цаг 36 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна6 цаг 41 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй6 цаг 46 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна6 цаг 51 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно6 цаг 56 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ7 цаг 1 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна7 цаг 6 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор7 цаг 11 минутын өмнөМэргэн Соломон хаан7 цаг 16 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг7 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.