2019 оны 9-р сарын 18
9 цаг 25 минут

С.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хурлын эхэнд “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой вэ” сэдвээр,  “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн захирал Б.Болор-Эрдэнэ дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн үр дүнг танилцуулж, илтгэл тавьсан юм.

Бага хурал “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү” хэлэлцүүлгээр үргэлжилж, панелистуудаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Ерөнхий сайдын ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ, “Анд Глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Ай Си Ти” групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нар оролцов.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зорилго, зорилт болон нийт эдийн засагт дижитал хувьсгалыг хэрхэн холбох боломж, цахим эрин дэх Монгол Улсын бэлэн байдал, цаашид баримтлах стратеги, үндэсний технологийн шийдлүүдийн талаар болон технологийн салбарын олон улсын томоохон оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлаар панелистууд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

Төслийн хүрээнд Аксесс Сольюшинс ХХК болон Оксфортын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын цахим хөгжлийн бэлэн байдлын судалгааг хийж, технологийн хөгжлийг ашиглан эдийн засгийн хөгжлийг хурдасгах стратегийг боловсруулсан байна. Өнөөдрийн хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулж, цаашид баримтлах цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн талаар стратегийг хэлэлцэх, технологийн салбарын хүний нөөц болон боловсролын дижиталчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн урт хугацааны нислэг17 минут 15 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ22 минут 15 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна27 минут 15 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ32 минут 15 секундын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ37 минут 15 секундын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   37 минут 37 секундын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ42 минут 15 секундын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна47 минут 15 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод52 минут 15 секундын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна57 минут 15 секундын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам57 минут 50 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 3 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ1 цаг 8 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 13 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 15 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 18 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 23 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?1 цаг 28 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ1 цаг 33 минутын өмнөНобелийн өдөрт: Дайны нурам дээр төрсөн суутан1 цаг 38 минутын өмнөЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна1 цаг 43 минутын өмнөХөтлөгч Ууганаа эхнэртэйгээ рок хувцасаар ижилсжээ1 цаг 48 минутын өмнө“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ1 цаг 53 минутын өмнөГазар тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна1 цаг 55 минутын өмнөЭрдэмтэд уснаас цэвэр түлш гарган авах аргыг сайжруулжээ1 цаг 58 минутын өмнөХавдраас айх хэрэггүй харин...2 цаг 3 минутын өмнөС.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна2 цаг 5 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна2 цаг 8 минутын өмнөNational Geographic: Хүн төрөлхтөн 30 жилийн дараа хүнс, усны хомсдолтой нүүр тулна2 цаг 13 минутын өмнөХүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ2 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.