2019 оны 9-р сарын 18
10 цаг 05 минут

“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон Улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн 08-09 сард зохион байгуулдаг билээ.

Олон Улсад энэ жил Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг бол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock event hall-д зохион байгуулсан залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, залуучуудын олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган юм.

Тус чуулган нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй залуучууд оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Учрал нар илтгэл тавьж, чуулганд оролцсон залуучуудтай холбогдох асуудлуудын хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөдөлмөрлөх, амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зорилгоор “10 санаачилга – 10 ажил” үйл ажиллагааг орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Тухайлбал:

  • Залуу гэр бүлд хандсан эерэг сэтгэгдэл, санал санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоотойгоор цахим орчныг эерэг болгох зорилготой “1 санаачилга-1 эерэг мэдээ”, “Залуусын дуу хоолой” аянууд,
  • Залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлдэг, тэдний хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аянууд,
  • Залуучуудын сайн дурын ажил, нийгмийн оролцоог дэмжих, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гүйе!, Түүе!” аян,
  • Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах зорилгоор орой бүр хүүхдүүддээ үлгэр унших, түүний ач холбогдлыг сурталчлах зорилгоор “Үлгэрч аав ээж” аяныг өрнүүлж байна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн урт хугацааны нислэг7 минут 36 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ12 минут 36 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна17 минут 36 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ22 минут 36 секундын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ27 минут 36 секундын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   27 минут 58 секундын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ32 минут 36 секундын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна37 минут 36 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод42 минут 36 секундын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна47 минут 36 секундын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам48 минут 11 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ52 минут 36 секундын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ57 минут 36 секундын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 3 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 6 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 8 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 13 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?1 цаг 18 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ1 цаг 23 минутын өмнөНобелийн өдөрт: Дайны нурам дээр төрсөн суутан1 цаг 28 минутын өмнөЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна1 цаг 33 минутын өмнөХөтлөгч Ууганаа эхнэртэйгээ рок хувцасаар ижилсжээ1 цаг 38 минутын өмнө“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ1 цаг 43 минутын өмнөГазар тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна1 цаг 45 минутын өмнөЭрдэмтэд уснаас цэвэр түлш гарган авах аргыг сайжруулжээ1 цаг 48 минутын өмнөХавдраас айх хэрэггүй харин...1 цаг 53 минутын өмнөС.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна1 цаг 55 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна1 цаг 58 минутын өмнөNational Geographic: Хүн төрөлхтөн 30 жилийн дараа хүнс, усны хомсдолтой нүүр тулна2 цаг 3 минутын өмнөХүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.