2019 оны 9-р сарын 18
10 цаг 15 минут

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.

Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.

Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 33 сая төгрөг.

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • “ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
  • Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
  • 10 минут хүртэлх хугацаатай байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ

Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:

  • “Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Сайтын бүтээлд тавигдах шаардлага:

  • “Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага: 

  • “Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • 3-5 минут хүртэлх хугацаатай байх

Нэвтрүүлгийн төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1 - Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр - 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Цахим контентын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1 - Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)  

Холбоо барих утас: 11325044, 88099260

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн урт хугацааны нислэг7 минут 29 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ12 минут 29 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна17 минут 29 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ22 минут 29 секундын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ27 минут 29 секундын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   27 минут 51 секундын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ32 минут 29 секундын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна37 минут 29 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод42 минут 29 секундын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна47 минут 29 секундын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам48 минут 4 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ52 минут 29 секундын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ57 минут 29 секундын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 3 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 6 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 8 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 13 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?1 цаг 18 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ1 цаг 23 минутын өмнөНобелийн өдөрт: Дайны нурам дээр төрсөн суутан1 цаг 28 минутын өмнөЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна1 цаг 33 минутын өмнөХөтлөгч Ууганаа эхнэртэйгээ рок хувцасаар ижилсжээ1 цаг 38 минутын өмнө“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ1 цаг 43 минутын өмнөГазар тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна1 цаг 45 минутын өмнөЭрдэмтэд уснаас цэвэр түлш гарган авах аргыг сайжруулжээ1 цаг 48 минутын өмнөХавдраас айх хэрэггүй харин...1 цаг 53 минутын өмнөС.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна1 цаг 55 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна1 цаг 58 минутын өмнөNational Geographic: Хүн төрөлхтөн 30 жилийн дараа хүнс, усны хомсдолтой нүүр тулна2 цаг 3 минутын өмнөХүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.