110 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн  Архангай, Сэлэнгэ аймагт гэнэтийн шалгалт хийж  тухайн бүс нутагт цуцлагдсан уурхайнуудын олборлолтын талбайд хийж буй нөхөн сэргээлтийн байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт  усны эх бүрдэх газарт олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан 10 ААН-ийн 13 зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон.

Харин энэ үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгахад:  Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт тус тус хийжээ.

Төлөвлөгөө ёсоор  "БМНС" ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. "Улз" ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол "Алтай голд" ХХК 15 га-аас 9 га-д, "Батдөлгөөнмөрөн" ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт  110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хуваариар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байгаа ажээ.

Эх сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Зочин   • 9 сарын 24. 9 цаг 48 минут

Худлаа худлаа. Жишээ нь: Заамарын тэнд гэхэд л нөхөн сэргээлт гэсэн ор нэр төдий л юм байна лээ. Үнэхээр аймаар

202.126.88.47Зочин   • 9 сарын 21. 11 цаг 43 минут

Ядахдаа газрын тэгшлээд орхиосой . Бурхан минь мөн ч их нүгэл хийж дээ .

66.181.161.17Зочин   • 9 сарын 20. 18 цаг 46 минут

Үнэн юм уу

202.9.43.57Tseegii   • 9 сарын 18. 21 цаг 02 минут

Nutgiig min sergeej ug.haana bna? Bid alt uuj idehgui.us min urgamal min heregtei bna.Ongon dagshin nutgiig min ymar bolgoson bilee.Uvug deedsiin hairlaj hamgaalj irsen saihan nutgiig min ymar bolgoson bailaa haramsmaar.malnaas door teneguud.***** bolohooroo gazar uhaj bgaa.uhaantai baisan bol tegehgui.Gazar nutgiig min iim bolgoson ta nariig haraal idnee.hurdan sergeej ug

98.113.248.233Avilgach   • 9 сарын 18. 18 цаг 23 минут

Zurag ni hudlaa zurag bna aa! Yag yamar nohon sergeelt hiisniig ni haruulaachee! Hudlaa medeelel bitgii ogood baigaarai. Avilgachdaa!

202.179.25.220Зочин   • 9 сарын 18. 17 цаг 41 минут

hiigeegui 20,30 jil boljoogoo gazaruudig yaahuu???,dargaa

Шинэ мэдээ

МАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим нэг саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн20 минут 5 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ24 минут 3 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ29 минут 3 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная34 минут 3 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна38 минут 11 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга39 минут 3 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...44 минут 3 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно49 минут 3 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ54 минут 3 секундын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ59 минут 3 секундын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ1 цаг 5 минутын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг1 цаг 10 минутын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ1 цаг 15 минутын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна1 цаг 20 минутын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 25 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 30 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 30 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 35 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 40 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 45 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 50 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 50 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 55 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ2 цагийн өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу2 цаг 5 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа2 цаг 7 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ2 цаг 10 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо2 цаг 15 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?2 цаг 20 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.