2019 оны 9-р сарын 18
14 цаг 42 минут

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

Үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна.

Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож байгаа зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлах зэрэг тариаланч, ногоочдын тавьсан санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байна.

 

Товч мэдээ

-  Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.

-  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэлх ам.долларын зээлээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

-  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

-  Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн урт хугацааны нислэг26 минут 46 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ31 минут 46 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна36 минут 46 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ41 минут 46 секундын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ46 минут 46 секундын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   47 минут 8 секундын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ51 минут 46 секундын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна56 минут 46 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 2 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 7 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 8 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 12 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ1 цаг 17 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 22 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 25 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 27 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 32 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?1 цаг 37 минутын өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ1 цаг 42 минутын өмнөНобелийн өдөрт: Дайны нурам дээр төрсөн суутан1 цаг 47 минутын өмнөЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна1 цаг 52 минутын өмнөХөтлөгч Ууганаа эхнэртэйгээ рок хувцасаар ижилсжээ1 цаг 57 минутын өмнө“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 2 минутын өмнөГазар тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна2 цаг 4 минутын өмнөЭрдэмтэд уснаас цэвэр түлш гарган авах аргыг сайжруулжээ2 цаг 7 минутын өмнөХавдраас айх хэрэггүй харин...2 цаг 12 минутын өмнөС.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна2 цаг 14 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна2 цаг 17 минутын өмнөNational Geographic: Хүн төрөлхтөн 30 жилийн дараа хүнс, усны хомсдолтой нүүр тулна2 цаг 22 минутын өмнөХүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.