“Алтан загас”-ны эмгэн шиг хуучин муу “тэвш”-тэйгээ 2020 оны сонгуультай золгов доо

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссан.  Үргэжлүүлээд  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай”  УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан.  Гэсэн хэдий ч ард нийтийн санал асуулгыг  хэзээ хэрхэн явуулах нь тодорхойгүй хэвээр байна.  Ирэх сарын 30,31 гэсэн тов байгаа ч  албажаагүй зөвхөн санал төдий юм.

УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо  одоо болтол батлаагүй, гишүүд нь тойрогтоо торолзож яваа нь учир шалтгаантай.  Эрх баригчдын яарч давчдаж  байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл  ард нийтийн санал асуулгын босгон дээр ирээд аажуурч  алгуурлах шалтгаан юу байв.

Парламентыг хугацаанаас нь өмнө тарааж ээлжит бус чуулган явуулах  намын доторх “найраа” улс төрд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэнтэй холбож тайлбарлах нь илүү бодитой байх. Өөрөөр хэлбэл, санал асуулгыг ээлжит бус  сонгуультай хамтатгах нөхцөл байдал үүсч болзошгүй болсон. Тиймээс хугацааг яаран товлож болохгүй.

Хоёрдугаарт, Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээ 30 тэрбум төгрөгт  хүрсэн. Хэдхэн сарын дараа дахиад сонгууль явуулахад  мөн ийм хэмжээний зардал гарна. Ингэж ямаан дээр тэмээний гарз гаргах нь Монгол шиг ядарсан эдийн засагтай улсын дурлах “тоглоом” биш. Гэхдээ зардал хэмнэх эх оронч санаачлага бол зөвхөн үзэгдэх өнгө нь бөгөөд үүний цаана улс төрийн  том зорилго, агуулга явж байгаа нь тодорхой.

УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч Даваа гарагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээр ярьсан хувилбар тодорхой болсны дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батална” гэжээ.  Дээр ярьсан хувилбар гэдэг нь УИХ тарж, ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явуулах тухай юм.

Ингэж тодорхой  шийдлээ тодорхойгүйн тойрогт  оруулчихаар хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог шиг юм болчихож мэднэ. Өөрөөр хэлбэл, МАН Үндсэн хуулиа ч өөрчилж чадахгүй, ард нийтийн санал асуулга, парламент хугацаанаасаа  өмнө  тарах ч худлаа болж мэднэ. Адаг сүүлд нь Алтан загасны эмгэн шиг хуучин муу “тэвш”-тэйгээ 2020 оны сонгуультай золгов доо.

М.Нэргүй

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.191Hasan   • 2019, 9 сарын 23. 23 цаг 36 минут

MAH. Iinhaan odoo ta nar yaj ch URAN dongodood nemergui dahij ta nariin togloom boloh hysel hend ch algaa

188.63.166.135Зочин   • 2019, 9 сарын 19. 14 цаг 01 минут

Hoshnogo Hurelsuh bgaa tsagt MAN d neg ch suudal ogch bolohgui shuu

66.181.161.35иргэн   • 2019, 9 сарын 19. 13 цаг 56 минут

энэ 65н амитан ингэсхийгээд шулуун замдаа орж шувтарсан бумбандаа залбирах л болж бн даа эднийг сонсох .эдэнд итгэх нэг ч иргэн бхгүй гэдгийг мэдэж авцгаа хугацаа ни блжее

112.72.12.7Зочин   • 2019, 9 сарын 19. 13 цаг 15 минут

СОНГУУЛЬ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДАХИАД ПАРЛАМЕНТИЙГ СОНГУУЛАХ ГЭСЭН АМЬТАС Л ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОСОН ТА НАР ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ГЭЖ ДАРАА НЬ ЛАЛАРТАХ ГЭЖ БАЙГААН. СОНГУУЛЬ ӨГЧ СОНГОЛТГҮЙ ТУЛГАЛТААС НЭГИЙГ НЬ СОНГОСОН НЭР ХЭМЭЭГЭЭД ДАРАА НЬ ХУЛГАЙЧ ГИШҮҮДИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААР ТА НАР ӨӨРСДӨӨ СОНГОСОН ГЭЖ АМАА АСУУЛГАХЫМУУ? ЁСТОЙ ХУЦАА 64.119-ӨӨ МАЙ ЧИ АМУУ СДА ХӨЛСНИЙ НОХОЙ МИНЬ

66.181.161.83Зочин   • 2019, 9 сарын 19. 11 цаг 52 минут

За хуцаарай ард түмнээ доромжлох эрх та муусайнд байхгүй шүү ногоон нүдэлсэн зөнөг зөрүүд өвгөн лүнда юу өөрчилж чадөх вэ дээ МАНАНгийн гар хөл болно биз

64.119.20.93БУРУУ СОНГОЛТЫН ҮРДҮН   • 2019, 9 сарын 19. 11 цаг 30 минут

ИЙМ ХҮМҮҮСТ САНАЛ ӨГЧ УИХ ГИШҮҮН БОЛГОСОН БИД БАС БУРУУТАЙ. ИЙМД ДАРААГИЙН СОНГУУЛЬД ОДООГИЙН УИХ ГИШҮҮН, ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД САНАЛ ӨГӨХГҮЙ. ШИНЭ ҮАЛУУСЫГ ДЭМЖИЖ ҮЗЭХ БОДОЛТОЙ БАЙНА. ЗАЛУУЧУУД ӨӨРСДИЙН ИРЭЭДҮЙГЭЭ ЯАЖ БОСГОХ, ТУУРГА ТУСГААР УЛСАА ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХАРЬЯ

112.72.12.8Зочин   • 2019, 9 сарын 19. 10 цаг 55 минут

Одоогийн мөрдөж байгаа ҮХ хуулийг бүүр үндсэнр нь өөрчлөхгүй л бол ард олны эрх ашгийг хангахгүй өөрчлөлт хийсэн болж маяглаад зөвшөөрөхгүй бол 8 жил одоогийн ҮХ-аар явна гэж сүрдүүлэхийн. Тэр муу цаасан дээр бичсэн ардын дайсны үзэл юу юм бэ? Өөрчилж бичиж байгаад нэг намтай парламентгүй засаглалтай болчихий. Парламент хулгай луйвар үг хэлээд ч хүлээж авч шийддэггүй хулгайч нүцгэн ардчилалаас үнэн залхаж байна. Юун хоосон тэвш хоолтой тэвштэй байхын төлөө ҮХ-ийг бүүр өөрчилье.

202.131.243.186Зочин   • 2019, 9 сарын 19. 10 цаг 39 минут

МАН улс оронд хийж гийгүүлсэн юм байхгүй хэдэн шуналтай нөхдүүд нь ЖДҮ гэх мэтээс баахан мөнгө идэж уусан авилгачдаар дүүрсэн нам ард түмэн ахиж энэ намын нөхдүүдийг бүү сонго

112.72.12.7Зочин   • 2019, 9 сарын 19. 10 цаг 07 минут

КККККК Тэртэй тэргүй алтан загасны эмгэн болдогоо болоод 30 жил болчихсон юм чинь яасан ч яахав дээ? Ард түмнээ хууран мэхлэгч лаларууд ардчилал гэгч тамын тогтолцоог бий болгоод сайхан амьдруулна гэж хуцсаар ажиллаж байсан үйлдвэр аж ахуйн газруудыг нь хоцрогдсон эд технологийг нь шинэчлэнэ хэмээн хуурч хувьдаа хусаад тэнд ажиллаж амьдарч байсан олон мянган хүнийг гудамд хөөн гаргаснаар ажилгүй орлогогүй бүүр хуучин муу тэвшчгүй хүмүүсийн арми болсоныг хэн мартчисан гээв?

199.249.230.83Зочин   • 2019, 9 сарын 19. 9 цаг 18 минут

Энэ чадамжгүй Их хурлыг тараах нь зөв. Нэг сар, нэг хоногийн ч өмнө болтугай тарааж бирдүүдийг байх газар нь байлгаж Монголын төрийг цэвэрлэж авахын төлөө бид тэмцэж УИХ-ыг тараамаар байна

202.21.105.172зочин   • 2019, 9 сарын 19. 9 цаг 06 минут

Ингэх гээд л байгаа юм. Үндсэн хуулийн хагас дутуу өөрчлөлтөө ард түмнээр дэмжүүлэх гэж Ардын нам 13 мэхээ уралдуулж байна. Мэхт мэхэндээ гэгч болчихол хөөрхий

103.212.118.121Х.Баттулга-д   • 2019, 9 сарын 19. 8 цаг 53 минут

Миний Монгол ялна л яг тэгэх гээд байна даа . Их ч дэмжсэн юмсан .

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа3 цаг 23 минутын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй3 цаг 31 минутын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ4 цаг 54 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно4 цаг 59 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ5 цаг 4 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ5 цаг 9 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ5 цаг 14 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй5 цаг 19 минутын өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ5 цаг 24 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа5 цаг 29 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа5 цаг 29 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая5 цаг 34 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ5 цаг 39 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ5 цаг 44 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд5 цаг 49 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ5 цаг 54 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ5 цаг 59 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо6 цаг 4 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ6 цаг 9 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ6 цаг 14 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ6 цаг 19 минутын өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна6 цаг 24 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй6 цаг 29 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна6 цаг 34 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно6 цаг 39 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ6 цаг 44 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна6 цаг 49 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор6 цаг 54 минутын өмнөМэргэн Соломон хаан6 цаг 59 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг7 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.