Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад Төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.217.139.225irgen   • 9 сарын 23. 9 цаг 16 минут

ter chigtee yawaad ergej bitgii ireesei

66.181.161.35иргэн   • 9 сарын 19. 20 цаг 18 минут

ай.хөөрхий нэг бодолтой л явж бдг бх даа .засаг төр ни завхарч самуурч бх юм даа . мнгл төр гэж .төрийн сүлд хиймори гэж нэг юм бдг л бсн даа .энэ засаг ч зам ни шулуудав бололтой!

202.126.89.198Зочин   • 9 сарын 19. 16 цаг 24 минут

ГАНЦ Ч ОЛИГТОЙ УЛСЫН ҮЙЛДВЭР БАЙХГҮЙ . ГАЗРАА Л УХААД БАЙНА . ЭНЭ ЧИНЬ ШАВХАГДДАГ ЗҮЙЛ МОНГОЛЧУУД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА . ЯАЖ ХӨГЖИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ? ЯДАХДАА АЙМАГ БОЛГОНД БАЙСАН ТҮҮХИЙ ЭДИЙН АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭЭ Л ДЭЭ . ТЭНГЭРИЙН ЮМ ЯРИАД Л ДЭЭГҮҮР СЭВЭЭД БАЙХ ЮМ .

202.9.42.198МОНГОЛ ХYН   • 9 сарын 19. 14 цаг 19 минут

САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ЯАГААД МАНАЙ МОНГОЛД ИЙМ МУУХАЙ АМНЫ БЭЛЭГГYЙ БYХЭЛ БYТЭН ДАВХАРГА БИЙ БОЛВОО???( ТЕР, ЗАСГИЙНХАА ТАЛААР ТУРШ МУУ АМЛАЖ ЭЛДЭВ ЮМ БИЧИГЧДИЙГ ХАРААД ИЙМ СЭТГЭГДЭЛ ТЕРЕВ).. БОДИТ ШYYМЖЛЭЛ БА ХУТГАН YЙМYYЛЖ 2_ЫГ САЛГАЖ ОЙЛГОХ ЕСТОЙ

202.131.228.202Зочин   • 9 сарын 20. 13 цаг 22 минут

хийсэхн ажилгүй идэж ууж, хор найруулаад, эрх мэдлийн төлөө алалцаад байгаа хүмүүсийн жүжгийн тайз болсон болохоор хүмүүс харааж зүхэхээс өөр хэлэх үггүй болоод байна..... өөрөө хаагуур тийм сайн сайхан зүйл олж хараад баярлаад яваа хүн бэ... хуваалцаач

64.119.23.247Иргэн   • 9 сарын 19. 12 цаг 35 минут

Хүнд үйлдвэр хариуцсан сайд яагаад явсангүй вэ

202.55.184.18Зочин   • 9 сарын 19. 12 цаг 24 минут

Энэтхэгээс хүртэл юм гуйж иэнэгиэх вий дээ.

202.126.89.217Зочин   • 9 сарын 19. 11 цаг 53 минут

Өөрөө тансаглаад улсын мөнгөөр жаргасан баагий .

122.201.22.195O   • 9 сарын 19. 11 цаг 22 минут

Baahan yavah haana uu hiij bgaa um be

174.211.19.39Zochin   • 9 сарын 19. 9 цаг 33 минут

Za manguu mini baahan guilgachin oruulj irev ee !! Tegvel chamaig talbai deer zogsoogoor chin arga hemjee avna shuu.

Шинэ мэдээ

Г.Дэнзэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр болно39 минут 9 секундын өмнөТурк, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хууль баталлаа39 минут 41 секундын өмнөУрьд шөнө дөрвөн дэлхийн аварга хожигдон "жагсаалаас гарлаа"44 минут 41 секундын өмнөӨргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв49 минут 41 секундын өмнөБНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна54 минут 41 секундын өмнөЦ.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна59 минут 41 секундын өмнөАНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 цаг 5 минутын өмнөЯллагдагч Б.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 10 минутын өмнөТрампын экс өмгөөлөгч хоригдох хугацаагаа багасгахыг хүсчээ1 цаг 15 минутын өмнөБорис Жонсон тэргүүтэй консервативчууд сонгуульд ялж байна1 цаг 20 минутын өмнөКанадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ1 цаг 25 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 30 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 35 минутын өмнөНИТХ өнөөдөр хуралдана1 цаг 40 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 45 минутын өмнөЗ.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ1 цаг 50 минутын өмнөКубын Ерөнхийлөгч: Бид WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хоригийг эсэргүүцэж байна1 цаг 55 минутын өмнөХар тамхи худалдсан Нигерийн иргэдэд ял оноолоо2 цагийн өмнөАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа2 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгчийн хаалттай мэдээлэл хойшилжээ2 цаг 10 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 15 минутын өмнөWorld Masters 2019: Өнөөдөр Саид Моллаеи тэргүүтэй 6 бөх барилдана2 цаг 35 минутын өмнөМЕТРО ХОТ:Бусдаас суралцаж амьдаръя2 цаг 55 минутын өмнөТ.Ням-Очир: "Үдийн цай" хөтөлбөрийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, 1200 төгрөг болгоно3 цаг 5 минутын өмнөАвлигын гэмт хэрэг үйлдэгчдийг 2-10 саяар торгодог АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ3 цаг 5 минутын өмнөМонголчууд Итгэлт хамба, Утай, Гүмбэнд очиж,  жилд 400 сая ам.доллар "цацаж" байна3 цаг 15 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 35 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 45 минутын өмнөWorld Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ12 сар 12. 18:49Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 12. 18:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.