2019 оны 9-р сарын 20
8 цаг 40 минут

П.Мөнхбаатар: Мэргэжлийн эмч нараар албан ёсны бичиг баримттай тарилга хийлгэх нь чухал

Сүүлийн жилүүдэд хүмүүс үрчлээний эсрэг болоод гоо сайхны эмчилгээний зорилгоор тарилга хийлгэх нь ихэссэн. Энэ төрлийн тарилгануудын ялгаа болон онцлогын талаар “Гоёл клиникийн”  эмч П.Мөнхбаатартай ярилцлаа

Танай эмнэлэгт хэдэн төрлийн тарилга хийж байна вэ. Тэдгээрийн ялгааг тайлбарлахгүй юу? 

Манай эмнэлэгт ботокс, филлер, нүүрний цасан цагаан тарилга, хуйхны тарилга гэсэн дөрвөн төрлийн тарилга хийж байна. Ботоксийг дух, хөмсөг хоорондын үрчлээ, хамрын хөндлөн болон нүдний цацраг үрчлээнд хийдэг. Энэ тарилгыг хийхэд 10 минут зарцуулдаг. Хийлгэснээс хойш 3-10 хоногийн дотор үрчлээ татагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, булчингийн үйл ажиллагааг сулласнаар үрчлээ тэнийж эхэлдэг. Тарилга маань 6 сараас нэг жилийн хугацаанд үйлчилдэг. Үйлчилгээ нь гараахаараа өмнө ямар байсан тэр хэвэндээ орно гэсэн үг. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Жирэмсэн болон хөхүүл хүнд хийж болдоггүй, 20-иос дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн хийлгэх боломжтой. 

Бусад тарилганууд нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Филлерийг хамар өндөрлөх, хамрын муруйлт, хэлбэр засахад тарьдаг. Мөн уруул томруулах, хэлбэр засахад ч тариулж болно. Нас ахихаар хамар, уруулны дагуу үүсдэг гурвалжин гүн үрчлээ, завьж унжихад үүсдэг гүн зураасыг дүүргэж тарьж болдог. Хамар хөдөлгөөнгүй эрхтэн учраас 2 жилийн хугацаанд тарилга маань үйлчилдэг. Бусад нь 6 сараас нэг жилийн үйлчилгээтэй. Хугацаа нь дуусахаар бага багаар шимэгдэж, байхгүй болно. Гайморит туссан болон гаймориттай хүнд хийлгэж болдоггүй сөрөг заалттай. Хамар дээр нь идээтэй батга гарсан тохиолдолд хийлгэж болохгүй. Эдгэснийх нь дараа хийлгэж болно. 

Цасан цагаан тарилгын хувьд нүүрэнд хийдэг, өндөр тунтай витамин C юм. Витамин C нь арьсыг цайруулж, өнгийг сэргээнэ. Тэжээл өгдөг болохоор сэвх, нөсөө, бор сорвийг бүдгэрүүлдэг тарилга л даа. Долоо хоногийн хугацаатай дөрвөн удаа хийлгэж байж нэг курс болдог.  Харин хуйхны тарилга нь хуйхны витамин гэсэн үг. Хуйхруу шууд тарина. Мөн долоо хоногийн хугацаатайгаар таван удаа хийлгэж нэг курс эмчилгээ болно. Ихэвчлэн үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмжих үйлчилгээний зориулалттай. Удамшлын гаралтай халцралт ч юм уу, их хэмжээгээр унадаг үсэнд нөлөөлдөггүй. 

Хувь хүн ч юм уу зарим гоо сайхны газар ямар ч бичиг баримт, баталгаагүй тарилгууд хийдэг тохиолдол бий. Танайх эдгээр тарилгыг хаанаас оруулж ирдэг вэ? 

Манайх Өмнөд Солонгосын “SCL” групптэй хамтарч ажиллан, тарилгануудаа албан ёсоор оруулж ирдэг. Тарилга хийлгэж буй хүмүүстээ тариагаа харуулж, баталгаат хугацаатай нь танилцуулж бүрэн бүтэн байдлыг нь баталгаажуулж байж хийдэг юм. Бүх тарилгыг хийхэд 10-15 минут болдог. Ер нь тариа хийсний дараа шууд үр дүн нь гарч эхэлдэг болохоор тариа хийхээс өмнөх зураг, дараах зургийг нь харьцуулж харуулдаг. 

Үрчлээг тэнийлгэж, дүүргэдэг гэсэн. Ямар найрлагатай вэ, химийн төрлийн бодис агуулагддаг уу?

Химийн ямар нэгэн найрлагагүй. Ботокс буюу ботулинум токсин нь байгалийн цэвэршүүлсэн уураг. Маш бага тун нь нүүрний үрчлээсийг үүсгэдэг идэвхитэй булчингуудыг сулруулж өгөх үйлчилгээтэй бэлдмэл юм. Ботокс нь тухайн хийсэн булчиндаа л үйлчилдэг. Биеийн бусад булчинд нөлөөлдөггүй. Хэрэв та мэс заслын бус аргаар үрчлээсгүй толигор сайхан харагдахыг хүсвэл ботокс зүгээр. Дүүргэлтийн тарилга буюу филлер тарилга нь хүний арьсны гүнд агуулагдаж байдаг гиалуроны хүчил хэмээх өөрт байгаа хэмжээнээс 1000 дахин илүү чийгийг агуулж байдаг гелен хэлбэрийн тарилга юм. Хамар өндөрлөх, муруйг нь засахад болон гүн үрчлээнд хийдэг дүүргэлтийн тарилга юм. Тарилга хийлгэсний дараа ус, чийгийг татаж, арьсыг чийгшүүлэн хөгшрөлтийг удаашруулдаг. Хүнд өөрт нь хэрэгтэй уураг болж, шингэдэг учраас ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. 

Тарилга нь дасал болдог уу? Үйлчилгээ нь гарахаар дахиж хийлгүүлэх шаардлагатай юу?

Дасал болдоггүй. Цаанаасаа дасал болж, хийлгэхээс өөр аргагүйд хүргэдэггүй. Тухайн хүний өөрийнх нь сонирхлоос л шалтгаална. Дахиж хийлгэж ч болно, хийлгэхгүй байхад ч зүгээр. 

Хүмүүсийн дунд тарилгын үйлчилгээ нь гарахдаа илүү их үрчлээтэй болдог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

Хүмүүсийн дунд тийм яриа байдаг ч худлаа. Тарилга хийлгэхээс өмнө ямар байсан тэр хэмжээндээ л байна гэсэн үг. 

Танай эмнэлэг тарилгуудаа хэдээр хийдэг вэ. Үнийн хувьд үйлчлүүлэгчдэдээ хэр уян хатан ханддаг вэ?

Манайх намрын урамшуулал зарлаад бүх тариандаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Үнийн хувьд утсаар холбогдоод асууж болно. Эсвэл фэйсбүүк хуудсаар ч холбогдох боломжтой.

Гүн үрчлээс суухаас нь өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй.

Тарилга хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст зөвлөгөө өгнө үү. Шийдэж чадахгүй эргэлзэж байгаа хүмүүс ч байж магадгүй.

Хүмүүс ихэвчлэн нас тогтсон хойноо тарилга хийлгэдэг. Нэгэнт гүн суусан үрчлээ бүр мөсөн арилдаггүй, ботокс хийлгэсэн ч зураас үлддэг л дээ. Тэгэхээр гүн үрчлээ суухаас нь өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй. Эдгээр тарилгыг 20 наснаас хийж эхэлдэг учраас урьдчилан сэргийлэх үүднээс аль болох эрт хийлгэсэн нь зүгээр.  Хүмүүс хамраа өндөрлүүлэх, муруйг нь засуулахдаа мэс засал хийлгэх үү, филлер тариулах уу гэж эргэлздэг. Цаг хугацааны хувьд л ялгаатай. Мэс засал хийлгэхэд насан туршийн өөрчлөлт орно, эдгэрэх хугацаа нь ч урт. Харин филлер тарилга хийлгэхэд 10-15 минут зарцуулаад л үр дүнгээ харна. Эдгэхийг нь хүлээх, өвдөх зүйл байхгүй. Хоёр жилийн хугацаанд шимигдэхэд нь дахин нэмүүлээд байж болно. Тарилгууд мэдээ алдуулагчтай учраас тарихад өвддөггүй. 

Сошиал сүлжээгээр гоо сайхны тарилга хийдэг хувь хүн, албан байгууллагуудын мэдээлэл харагдаж л байдаг. Танай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ? 

Манай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн, арьс гоо заслын эмч нар ажилладаг. Хамгийн гол нь эдгээр тарилгыг мэргэжлийн хүмүүс тарьж, хүмүүст үйлчлэх ёстой. Энгийн нэг гоо сайханч юм уу, сайн мэдэхгүй, мэргэжлийн бус хүн таривал буруу газар нь хатгах, судас бөглөх, хөмсгийг нь дээр доор харагдуулахаар тарих зэрэг алдаа гаргаж, үйлчлүүлэгчдийг хохироодог. Тиймээс зохих ёсны эмнэлэгт нь мэргэжлийн эмч нараар албан ёсны бичиг баримттай тарилгууд хийлгэх нь чухал. 

 
Хаяг: УБ хот , Модны-2 , Гантийн 40-А байр Утас : 8870-0909 , 7607-4713  
 Хаяг: ТБД-АНдуудын замын урд талд Богд-Ар хороолол 2-а байр / Богд-Ар хороололын голын замын Цагаан гандангийн чанх ард талд Гоёл Beauty /
 Утас : 9907-6546 , 8877-5907 , 8619-1985  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо4 цаг 43 минутын өмнөМонгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо6 цагийн өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цаг 1 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно6 цаг 6 минутын өмнөХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ6 цаг 6 минутын өмнөБагшдаа хандраад хичээлээс хөөгдөв6 цаг 11 минутын өмнөИхэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна6 цаг 16 минутын өмнөО.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг6 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн "харгис" шоронг хаана6 цаг 26 минутын өмнөДэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал6 цаг 31 минутын өмнөМанай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй6 цаг 36 минутын өмнөАрдын эмчилгээний арга ухаанаас6 цаг 41 минутын өмнөРоналду Мессигээс илүү, илүү...6 цаг 46 минутын өмнөҮүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ6 цаг 51 минутын өмнөАнгличууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр6 цаг 56 минутын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо7 цаг 1 минутын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет7 цаг 6 минутын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга7 цаг 11 минутын өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов7 цаг 16 минутын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга7 цаг 21 минутын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо7 цаг 26 минутын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно7 цаг 31 минутын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид7 цаг 36 минутын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг7 цаг 41 минутын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ7 цаг 46 минутын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ7 цаг 51 минутын өмнөДуучин шувуу7 цаг 56 минутын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ7 цаг 57 минутын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно8 цаг 1 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн8 цаг 6 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.