ТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчлал, Авлигыг илчилсний шагнал...

Парламентыг тараах сураг 

Улирч буй долоо хоног УИХ хугацаанаасаа өмнө тарах дуулианаар эхлэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ тухай албан ёсоор ам нээж “ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна” гэдгийг иргэддээ дуулгалаа.  

Эдүгээ үүний араас улс төр хөвөрч байна.  УИХ-ыг тараах саналыг дэмжиж олонхийн бүлгийн 50 орчим гишүүн гарын үсэг  зурсан  гэх мэдээлэл байгаа.  Хэрэв 51 гишүүн гарын үсэг зурвал энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэх боломжтой болно.

-УИХ-ын даргын захирамжаар энэ долоо хоногт  УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа. Эрхэм гишүүд ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл тойрогтоо ажиллах юм.

Авлигыг илчилбэл 10 хувийн шагналтай

УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг  санаачиллаа.

Уг хуулийн төсөлд авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож байхаар тусгажээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийж буй төрийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр  БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.  

Монгол Улсын төрийн тэргүүний БНЭУ-д 10 жилийн дараа хийж буй энэ айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг  олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэх  асуудлыг хэлэлцэнэ.  

Засгийн газар ажлаа тайлагнаж байна

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа сурталчлах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохиож байна.  Энэ хүрээнд  16-27-ны өдрүүдэд ЗГХЭГ, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлагууд ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Ерөнхий сайд нээлттэй өдөрлөгийг нээж эхэлсэн үгэндээ “ Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ” гэлээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ

Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн нутагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих шийдвэрийг гаргалаа. Энэ зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутгийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо.

УЦС-ыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг юм.

Усан цахилгаан станц барихад шаардагдах 288.5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм байна.

Товчхон

-Даваа гарагт  Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ. Энэ гүүр нь 477 м урт бөгөөд  42.38 сая ам.долларын төсөвт өртөгтэй юм. Төслийн ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан бөгөөд  гүйцэтгэгчийн зүгээс 100 жилийн чанарын баталгаа өгч буй аж.

-“Найрамдал” зуслангийн эзэмшил газраас  хууль бусаар олгосон  болон газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийг хүчингүй болгосноо Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

М.Нэргүй

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.232.45.213Зочин   • 9 сарын 23. 1 цаг 43 минут

battulga uy ch hihgui harj l bgaarai ter uy ch hiihgui MAFI

64.119.18.26иргэн   • 9 сарын 22. 16 цаг 38 минут

60 тэрбумынхан төрийн албыг эзэгнэчихээд байгууллагын толгойд сандайлчихаад юу ч мэдэхгүй байж мэддэг хүнийг замаасаа зайлуулах гээд ядчихсан байна гэнээ.

202.9.43.1Зочин   • 9 сарын 22. 8 цаг 06 минут

Арчаагүй сул дорой хүлцэнгүй тэмцдэггүй сохор харанхуй гуйлгачин гурван сая монгол хүний хүүхэд болж төрж зовж амьдарснаас УИХ-ын хулгайч нарын хүүхэд болж төрөөд жаргасан дээр юмуу даа.

202.9.42.52Зочин   • 9 сарын 21. 23 цаг 59 минут

Avilgal neheed ajil hiilgeh bgaa yumiig tegeed yah yum be odoo mongold chin avilgal ugch baij ajild orno avilgal ugch baij alban tushaal ahij bna shtee uuruur ajil hiij amidrah bolomj alga bna

91.78.160.193Ман   • 9 сарын 21. 14 цаг 31 минут

Мммм..

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.