Жүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ

Мөнхбатын Бундмаа болон Батцэцэгийн Батгэрэл нар

 Жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа билээ. Тэд Токио хотноо болсон ДАШТ-д  амжилтгүй оролцсон нь ийн хариуцлага хүлээх шалтгаан болсон юм. Үүний дараа жудогийн шигшээ багийг  гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар удирдахаар болсон.   

Х.Болдбаатар хамтран ажиллах багаа өөрийн сонголтоор  бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ.  Тэгвэл Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын багт “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон МУГТ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа нар багтжээ. 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатарын хувьд  48 настай. 1992 оны Барселоны олимпийн наадмын 7-р байр, 1996 оны Атлантагийн олимпийн наадмын 5-р байр, 1997 оны ДАШТ-ий шагналт 5-р байр, Дэлхийн цомын алт, Азийн наадамд 1998 онд алт, 1994 онд хүрэл, ААШТ-ээс 3 мөнгө, 2 хүрэл медаль, 1999 оны Универсиадын аваргын алтан медальт. Тэрээр Азийн наадмаас Монгол Улсын жүдо бөхийн анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан. Үндэсний шигшээ багт 2003-2005, 2006-2008 онд ажилласан бөгөөд олимпийн анхны алтан медальт Н.Түвшинбаярын дасгалжуулагч байв.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Мөнхбатын Бундмаа

1985 онд төрсөн. Тэр 2010 оны Токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. М.Бундмаа 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байв.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Чимэд-Ёндонгийн Болдбаатар

1983 оны 10 сард төрсөн.  2011 онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс мөнгө, 2011 оны Амстердамын Гранпри, 2010 оны Абу-Дабигийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос хошой алтан медаль хүртэж байв.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Батцэцэгийн Батгэрэл

 1989 оны 4 сард төрсөн. Жүдо бөхийн УАШТ-д2015, 2016 онуудад мөнгөн медаль хүртэж байсан. 2013 онд Ташкентын Гранпри, 2016 онд Улаанбаатарын Гранпри тэмцээнүүдээс мөнгө, 2013 онд Миамигийн Гранпри, 2014 онд Тбилисийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл медаль хүртсэн.

2017 оноос МУГТ М.Бундмаагийн хамтаар Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва

 Армийн “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад үндэсний шигшээ багт ирж байна. 1996 болон 2000 оны хоёр олимпод оролцож байсан.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.193Зочин   • 9 сарын 23. 7 цаг 54 минут

Ч.Болдбаатарын оронд Г.Болдбаатарын зургийг тавьсан байна. Сольж зөв зургийг оруулаарай.

202.126.89.53Зочин   • 9 сарын 22. 10 цаг 58 минут

Тамирчидын барилдаан дээр ажиллах чадварыг нэмэгдүүлж, сэтгэл зүйн талаар сайн ажиллахгүй бол нэлээн учир дутагдалтай бгаа шүү. Их халирамхай няцамхай . Гарч ирээд гар хөлийн үзүүрээр унадаг гадаад бөх байхгүй болсон бна.

202.126.89.106Зочин   • 9 сарын 22. 10 цаг 08 минут

Эмэгтэй дасгалжуулагч Гэрэлт Од маш сайн туршлагатай байсан. Яагаад болиулж байгаа юм бол. Нас хийж гүйцэтгэсэн ажил бол туршлага. Олимпийн мөнгөн медальтан төрүүлсэн биздээ. Шинэ хүн 1 жилийн дотор туршлага судлах гэсээр байтал олимп болно. Хуучин дасгалжуулагчийг давхар байлгаж байж амжилт гарна.

103.10.23.193Зочин   • 9 сарын 23. 7 цаг 52 минут

Эрдэнэт-Од

203.91.115.40иргэн   • 9 сарын 21. 12 цаг 13 минут

челеетийн эмэгтэй 57 59 76 кг ийн жингийн барилдааны дэлгэрэнгуй мэдээлэл бичиж тавибал их баярлана шуу

64.119.17.116Ахмад тамирчин   • 9 сарын 21. 11 цаг 41 минут

Дэлхийн аварга Болдбаатар мөн бол яагаад бичээгүй байна вэ? Цагаанбаатар гэдэг увс хүнийг сурган хүмүүсжүүлэх ажлаас алс хол байлгахгүй бол ёс суртахууны талаар маш доголдолтой этгээд байна лээ. Эсрэг хүйсний хүн байвал л буруу санаагаар шуналтан зүтгэж байдаг энэ нөхрийг тамирчин, ирээдүйн аварга болох охид хүүхнүүдээс тээр хоол байлгаарай гэж хэлэх хэрэгтэй.

103.212.118.171Зочин   • 9 сарын 21. 9 цаг 55 минут

Ч Болдбаатарыг Балжинням хүчээр хийгээгүй бол Цагаанбаатар байх байлаа

Шинэ мэдээ

МАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим нэг саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн23 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ4 минут 21 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ9 минут 21 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная14 минут 21 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна18 минут 29 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга19 минут 21 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...24 минут 21 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно29 минут 21 секундын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ34 минут 21 секундын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ39 минут 21 секундын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ44 минут 21 секундын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг49 минут 21 секундын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ54 минут 21 секундын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна59 минут 21 секундын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 5 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 10 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 10 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 15 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 20 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 25 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна1 цаг 30 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам1 цаг 30 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ1 цаг 35 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ1 цаг 40 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу1 цаг 45 минутын өмнөНийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа1 цаг 47 минутын өмнөФунт стерлингийн ханш унажээ1 цаг 50 минутын өмнөЛиверпүүлийн дараалсан 17 хожлыг Манчестер Юнайтед зогсоолоо1 цаг 55 минутын өмнөГадаад харилцааны сайд НҮБ-ын индрээс юу хэлэв?2 цагийн өмнөБрүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ2 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.