2019 оны 9-р сарын 21
11 цаг 55 минут

Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, дөрвөн бөөний дундын цэг,  130 гаруй жижиглэнгийн цэг ажиллаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дундын бөөний цэгийн үйл ажиллагааг шалгаж, борлуулагч нартай уулзлаа.

Одоогийн байдлаар дундын бөөний нэг цэгт 700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний  нөөцтэй байна. Борлуулагчид сайжруулсан түлшний борлуулалт  сайн байгааг дуулгаад, иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй гэдгийг  хэлсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг жижиглэнгийн цэгүүдэд тонн-оор буулгахдаа задгайгаар биш, 25 кг-ын савалгаатай ирүүлж байвал  борлуулагчдын ажил илүү хялбар байх болно гэдгийг учирлалаа. Нийслэлийн удирдлагууд “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд нэгдүгээр хорооны айлуудаар орж, шахмал түлшний хэрэглээний талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны өндөр настан н.Дангаа хэлэхдээ “Сайжруулсан түлш шаталт сайн, бас илчлэгээ удаан хугацаагаар барьж байна. Түүхий нүүрсийг бодвол асах явцдаа хэсэгхэн утаа гарч байгаад, бүрэн шатаад ирэхээрээ утаа гаргахгүй байна” гэв.

Хотын Захирагчийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөцийг дундын бөөний цэгүүдэд нэмэгдүүлж ажиллахыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.183.178Зочин   • 9 сарын 22. 21 цаг 10 минут

ҮНС ИХ ГАРДАГ ЮМ БАЙНА

80.215.93.103Зочин   • 9 сарын 22. 17 цаг 18 минут

Бүтэхгүйээ

203.91.115.44Зочин   • 9 сарын 22. 16 цаг 12 минут

Уг нь хөдөөнийх гээ биздээ амьдрал мэдэхгүй өдөрт 2 шуудай нүүрс авах гээд 1-2 буудал газар автобусаар явах юм уу тэрэг түрээд явах юм уу

122.201.22.82Зочин   • 9 сарын 22. 8 цаг 33 минут

Өртөг зардал ч өнгөрсөөн, нэг тн түлш 200000 төг гарсан бх,

66.181.161.118зочин   • 9 сарын 22. 1 цаг 14 минут

энэ яасан эрт үнэлгээ өгдөг гар вэ ? өвөл эхлээгүй байна утааны бас нэг үйлдвэрлэгч автобус тээврийн хэргэсэлүүдээ яах вэ ? түлшний асуудлыг нэгэнт эхэлсэн хойно давжэ гарахын тулд үйлдвэрээ томруулах шугамаа нэмэх өртөг зардлыг хөсөр хаях замаар зүтгүүлж байна даа

122.201.22.82Бхт   • 9 сарын 21. 21 цаг 32 минут

Нөхөр бат сарын дараа дахин бичээрэй. Одоо эрт бна

66.181.182.209Бат   • 9 сарын 21. 21 цаг 06 минут

Ханан зууханд хэрэглэж үзсэн. Онц үнэлгээ өгч байна. Агаарын бохирдол буурна гэдэг чинь их сайн зүйл. Ядаж хүүхдүүд өвдөх нь багасч ажил алба тасалдахгүй болбол аштай юу. Энэ худлаа гүжир бичээд байгаа нохдуудыг мэдэхэд их амархан. Нам дагасан бууны ноход тул зохион байгуулалттайгаар гүжирдлэг хийж байгаа юм. Хаяг байршлаа дурдахгүй байгаа биз дээ. Магадгүй хорлон сүйтгэх ажиллагаа явуулж гүжир зохиож магадгүйг анхаараарай.

182.160.37.226Зочин   • 9 сарын 21. 21 цаг 01 минут

2 тонноор нь яаж авах вэ?

66.181.161.7Энн   • 9 сарын 21. 16 цаг 22 минут

Ханан пийшингээ соль гэх бх шүү

59.153.85.86Зочин   • 9 сарын 21. 14 цаг 18 минут

naad tulsh chini ene uvul asuudaliig daguulna daa ! nam daralttai hanan piishinetei ailuudiig halaahgui ee ! hotiin dargaa . hotiin zahiin zuun bused baigaa ail nuursee tulj bno biz deee !

103.229.120.85Зочин   • 9 сарын 22. 14 цаг 49 минут

ХӨДӨӨДӨӨ ОЧИЖ ДУРААРАА НҮҮРСЭЭ ТҮЛЖ САЙХАН АМЬДАРДАА ОРОН НУТГААС ШИЛЖИН ИРЭГЧ МИНЬ

202.126.89.192Үнэн амьдрал   • 9 сарын 21. 13 цаг 47 минут

Энэ өвөлийг яаж давнаа,энэ түлш ч магтсан хүүхэн хуриман дээрээ гэдэг үгийг санагдуулаад байгаа эд дээ,түлж үзсэн асман эд байна лээ,Дарга нар ямар ханан пийшэнтэй шавар байшинд амьдардаг биш зовлонг нь мянга тайлбарлаад ч ойлгохгүй л дээ

Шинэ мэдээ

Сингапур, БНХАУ цэргийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлжээ11 минут 53 секундын өмнөКурдын дайчид хилийн тосгоныг орхиж, Туркийн хяналтад өгөв16 минут 53 секундын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эрэгтэй одод21 минут 53 секундын өмнөЛууван хамгийн ач тустай хүнсний ногоо26 минут 53 секундын өмнөForbes: Дэлхийн брэнд болсон спортын багууд31 минут 53 секундын өмнөМАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн32 минут 55 секундын өмнөОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ36 минут 53 секундын өмнөАвстралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөг шаардаж нүүр хуудсаа таглажээ41 минут 53 секундын өмнөАмжилтыг нь эргэн саная46 минут 53 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна51 минут 1 секундын өмнөӨвөл нүдний шилээ цантуулахгүй байх арга51 минут 53 секундын өмнөПеп Гвардиолла: Бид Ливерпүүлээс 8 оноогоор хоцорч буй нь үнэн, тэгээд...56 минут 53 секундын өмнөКлубын “ДАШТ-2021”-г зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшигч цор ганц орон Хятад байх болно1 цаг 2 минутын өмнөМарк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ1 цаг 7 минутын өмнөАНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ1 цаг 12 минутын өмнөӨлсгөлөн баавгай хүмүүс рүү дайрчээ1 цаг 17 минутын өмнөДэлхийн хамгийн урт хугацааны нислэг1 цаг 22 минутын өмнөХүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНАСАУ-д эхэлжээ1 цаг 27 минутын өмнөКанадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна1 цаг 32 минутын өмнө“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ1 цаг 37 минутын өмнөХагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ1 цаг 42 минутын өмнө“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   1 цаг 43 минутын өмнө“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ1 цаг 47 минутын өмнөДундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна1 цаг 52 минутын өмнөКПОП: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй одод1 цаг 57 минутын өмнөДэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна2 цаг 2 минутын өмнөР.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам2 цаг 3 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ2 цаг 7 минутын өмнөЯпоны эрдэмтэн Хятадад баривчлагджээ2 цаг 12 минутын өмнөНүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу2 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.