2019 оны 9-р сарын 21
12 цаг 05 минут

Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо

Нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” ур чадварын тэмцээн өнөөдөр Авто худалдааны нэгдсэн төвд боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан оролцов. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлэн байдлыг танилцуулах, туршлага солилцох, иргэд олон нийтэд  үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгуиуллагууд  давс, бодис цацдаг төхөөрөмж, тусгай зориулалтын машин техник, багаж хэрэгслүүдээ  дэлгэн үзүүлж, өөр өөрсдийн ажлаа сурталчлан таниулж байв.

“Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол их хотыг цэвэр цэмцгэр байлгах гэж бие сэтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдыг төрийн албан хаагчийн орон сууцанд оруулах, шат дараатай ажлуудыг төлөвлөж нийгмийн асуудалд нь  анхаарч ажиллах болно”  хэмээн  хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Анх удаа зохион байгуулж байгаа Тохижилт үйлчилгээний байгууллагуудын ур чадварын тэмцээнийг  жил болгон хийх аж. Ур чадварын тэмцээнийн нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, хоёрдугаар байранд Улаанбаатар шинэчлэл ХХК, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Иранд осолдсон онгоцны "хар хайрцгуудыг" Украинд шилжүүлэн өгнө4 минут 59 секундын өмнөДугуйтай аялагч Сомен Дебнат Монгол орноор аялж байна9 минут 59 секундын өмнө"Ливерпүүл" премьер лигийн эхний 22 тойрог дараалан гоолдлоо14 минут 59 секундын өмнөЗ.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарын шүүх хурал энэ сарын 22-нд болно19 минут 59 секундын өмнөБуриадын бөө нар Африкийн зайрангуудтай хамтарна24 минут 59 секундын өмнө“Google”-ийн толгой компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг давжээ29 минут 59 секундын өмнөМонгол Улсын Шилдэг 30 багшийн нэг Ж.Буянхишиг: Хүүхдийн зөвхөн IQ-г нь биш бусад Q-нүүдийг нь хөгжүүлэх шаардлагатай34 минут 59 секундын өмнөӨнгөрсөн онд БНХАУ-ын экспорт өсжээ39 минут 59 секундын өмнөСургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ44 минут 59 секундын өмнөБалбын ууланд аялж явсан иргэд сураггүй болжээ49 минут 59 секундын өмнө“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов54 минут 59 секундын өмнөСан Антонио Спөрс талбайдаа Миами Хитийг буулгаж авлаа59 минут 59 секундын өмнөМесси 433, Роналдо 432 гоолтой1 цаг 5 минутын өмнөБ.Ундармаа гишүүний ЖДҮХС-аас авсан зээлийн хэргийг прокурор хянаж байна1 цаг 10 минутын өмнөВенесуэлд цахим валютын казино байгуулахыг зөвшөөрчээ1 цаг 15 минутын өмнөДэлхийн 330 гаруй брэнд ноолуураас татгалзжээ1 цаг 20 минутын өмнөС.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод ороод гарсан гэсэн1 цаг 25 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна1 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 цаг 30 минутын өмнөИранд онгоцны ослоор амиа алдагсдын шарилыг нутагт нь авчирлаа1 цаг 35 минутын өмнөБолзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье1 цаг 40 минутын өмнөМэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурал эхэлнэ1 цаг 45 минутын өмнөMatteo Pellicone: Кайл Дейкийн үнэмлэхүй ялалт1 цаг 50 минутын өмнөБоксчид гурван алтан медаль хүртэв1 цаг 55 минутын өмнөФОТО: Энэ сард хамгийн эрэлттэй эмэгтэй кпоп одод2 цагийн өмнөЗалуучуудын Өвлийн наадмын гүйлтийн цанын төрөлд манай тамирчид өрсөлдлөө2 цаг 5 минутын өмнөМеган Марклын эцэг охиноо буруутгажээ2 цаг 10 минутын өмнөН.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэх хурал хойшиллоо2 цаг 15 минутын өмнө2024 оноос хойш Путиний эрх мэдлээ хадгалж үлдэх төлөвлөгөөг таамаглаж байна2 цаг 20 минутын өмнөТөрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.