2019 оны 9-р сарын 22
14 цаг 05 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв

Бүгд Найрамдах Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо. 

Уулзалтад Энэтхэгийн  Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчид оролцож, санал бодлоо солилцов. 

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн салбарт баримталж буй бодлого, хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт зочид, найз нөхөд, бизнес эрхлэгчид ээ,

Хатагтай, ноёд оо,

​Өнө эртний уламжлалт, найрсаг харилцаатай, “оюун санааны хөрш” Энэтхэг улсад айлчилж, Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож байгаа Та бүхэнд баяр хүргэе!

Энэтхэг улс нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой, манай “гуравдагч хөрш” улс юм. Хоёр улсын харилцаа өргөжин тэлсээр “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд дөрвөн жил болжээ. Цаашдаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн айлчлалаар нээгдэж буйг тэмдэглэхэд миний бие таатай байна. Монгол Улс нь дэлхийн долоо дахь эдийн засаг болохЭнэтхэг улстай эдийн засгийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно.

Хатагтай ноёд оо, найз нөхөд өө,

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид Та бүхний хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, уул уурхай, эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа эхлэн, өргөжүүлж байгаад таатай байна.

Ерөнхий сайд Нарендра Модигийн манай улсад хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам шийдэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам зэргийг Монголын тал барьж дуусгаад байна. Зөвхөн энэ төслийн хүрээнд гэхэд Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид та бүхэнд олон шинэ боломжууд нээгдэж байгаа юм.

Энэтхэг улс нь мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийн арвин туршлагатай. Хоёр улсын хүн амын харьцангуй залуужсан байдлыг анхааран улам бүр цахимжиж буй өнөөгийн ертөнцөд мэдээллийн технологийн салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор манай хоёр улс Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах, 1994 онд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэгийн талтай хэлэлцэж буй бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өөр хаа нэгтээгээс эрээд байхааргүй маш их нөөц боломжууд байна. Эдгээр нөөц боломжуудыг илрүүлэн гаргаж ирж, ажил хэрэг болгоход бид бүхний хүчин зүтгэл шаардлагатай. Нөгөө талаас хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зарим бэрхшээл шалгуур байгааг ч бас ойлгож байна. Гэхдээ хийх хүн аргыг нь олно, хийхгүй хүн шалтаг хайна гэсэн үг байдгийг санацгаая. Хоёр талын хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, Монгол, Энэтхэг хоёр улсыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөөх үйлсэд хамтдаа урагшилцгаая.

Бизнес уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.