2019 оны 9-р сарын 22
15 цаг 05 минут

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна.

2019 оны 09-р сарын 22-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи зүүн өмнөөс 5-10 м/сек. 22-24 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад хэсгээр 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.169.108иргэн   • 9 сарын 23. 10 цаг 21 минут

Намар налайх ч сайхан шүү. Хүн малын зоо тэнэгэр байдагсан. Сайхан дулаахан намар болж байна энэ жил.

Шинэ мэдээ

Орос улс хуурай газар дахь цөмийн хүчнээрээ АНУ-аас илүү гарчээ4 минут 27 секундын өмнөЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!9 минут 27 секундын өмнөМаркетингийн үнэгүй атлаа хамгийн сайн 10 програм14 минут 27 секундын өмнөАНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...19 минут 27 секундын өмнөЗалуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ24 минут 27 секундын өмнөШавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо29 минут 27 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина34 минут 27 секундын өмнөSaudi Aramco компанийн гаргасан IPO 25.6 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоов39 минут 27 секундын өмнөДээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа44 минут 27 секундын өмнөЦагдаагийн бэлтгэл хошууч А.Хүүхэндүү Ази тивээс мөнгөн медаль хүртжээ49 минут 27 секундын өмнөАНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ54 минут 27 секундын өмнөГэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ59 минут 27 секундын өмнөСонгодог хөх өнгийг ирэх жилийн гол өнгөөр тодорхойлсон байна1 цаг 5 минутын өмнөЗимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна1 цаг 10 минутын өмнөБ.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 15 минутын өмнөЛиванд эсэргүүцлийн жагсаал болжээ1 цаг 20 минутын өмнөУИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ1 цаг 25 минутын өмнөГренландын ойролцоогоос эртний галт уул олджээ1 цаг 30 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 35 минутын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 40 минутын өмнөУлсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ1 цаг 45 минутын өмнөЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ1 цаг 50 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 55 минутын өмнө"ОйлГОЁ ХҮНдэлье" аян хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан"2 цаг 15 минутын өмнө“ӨВЛИЙН ИДЭШ”: Хонины мах кг нь  5500-6000, үхрийн мах 6500-7000 төгрөг байна2 цаг 29 минутын өмнөН.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой2 цаг 34 минутын өмнө11 настай хүүхэд: Цанын бааз явах гээд асаалттай машин "хулгайлсан"2 цаг 45 минутын өмнөР.Дарьхүү: Багш хүн бэлэг авахаас татгалзах, тэвчих ёс зүйтэй байх ёстой2 цаг 54 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 15 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.