2019 оны 9-р сарын 23
8 цаг 20 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо.

Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм.

Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц угтаж, Монгол хийдийн олон эргэлчид, мөргөлчдийн өмнө үүдээ нээж, өдөр тутам үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцууллаа.

Монгол хийд нь дэлхийн 510 сая буддистын хамгийн дагшин мөргөлийн нэгд тооцогдох Бодь мод, Их бодь суврагаас 1 км-ын зайтай оршдог бөгөөд Дээрхийн гэгээнтэн 2017 онд хүрэлцэн очсоноор хийдийг албан ёсоор нээж байжээ.

Монгол хийдтэй танилцсаны дараа Төрийн тэргүүн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Махабоди сүм болон Цогт Наландарын их сургуулийн туурийг үзэж сонирхсон юм.

Бодь Гаяа хотод байх буддизмын төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том боловсролын төв гэгдэж байсан Цогт Наландарын их сургуульд  буддизмын гүн ухаан төдийгүй одон орон судлал, анагаах ухаан, математик зэрэг олон салбарын мэдлэг олгодог сургалт явуулдаг байжээ.

Тус туурийг ЮНЕСКО-гийн соёлын өвд 2016 онд бүртгэсэн байна.

Харин Махбоди сүм 2002 онд бүртгэгдсэн бөгөөд энэ газарт Сидхарта Гаутама Будда болж гэгээрсэн гэдгээрээ алдартай юм. Сүмийн баруун талд Бодь мод болон түүний гэгээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу байдаг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга соёлын өвүүдтэй танилцах үеэрээ хадгалалт, хамгаалалтын асуудлаар холбогдох хүмүүстэй санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.2.194Amgalan   • 9 сарын 24. 10 цаг 08 минут

Battulgad amjilt hvsyee

122.201.19.99Зочин   • 9 сарын 23. 10 цаг 25 минут

Маш ариун газар даа

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо4 цаг 37 минутын өмнөМонгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо5 цаг 53 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 54 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно5 цаг 59 минутын өмнөХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ5 цаг 59 минутын өмнөБагшдаа хандраад хичээлээс хөөгдөв6 цаг 4 минутын өмнөИхэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна6 цаг 9 минутын өмнөО.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг6 цаг 14 минутын өмнөДэлхийн хамгийн "харгис" шоронг хаана6 цаг 19 минутын өмнөДэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал6 цаг 24 минутын өмнөМанай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй6 цаг 29 минутын өмнөАрдын эмчилгээний арга ухаанаас6 цаг 34 минутын өмнөРоналду Мессигээс илүү, илүү...6 цаг 39 минутын өмнөҮүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ6 цаг 44 минутын өмнөАнгличууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр6 цаг 49 минутын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо6 цаг 54 минутын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет6 цаг 59 минутын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга7 цаг 4 минутын өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов7 цаг 9 минутын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга7 цаг 14 минутын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо7 цаг 19 минутын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно7 цаг 24 минутын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид7 цаг 29 минутын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг7 цаг 34 минутын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ7 цаг 39 минутын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ7 цаг 44 минутын өмнөДуучин шувуу7 цаг 49 минутын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ7 цаг 50 минутын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно7 цаг 54 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн7 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.