2019 оны 9-р сарын 23
9 цаг 50 минут

Сэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо

Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс оролцов.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Санжат ХХК ажиллаж төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өглөө. Туршилт, тохируулга, угаалга шахалт, тест хийх ажил бэлэн болсон байна.

Усан сангийн ойр орчмын айлууд нэг км гаруй газраас ундны усаа зөөдөг байна. Иргэдийн зүгээс ундны усны худагтай болох хүсэлтийг ихээр тавьж байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хотын захирагчид дуулгаж байв. Хотын захирагчийн зүгээс усан сангаа түшиглээд 2-3 худаг байгуулах ажлыг хийнэ гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хамгийн чухал амин сүнс болсон цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэж, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийн Цэвэр усны усан санг ашиглалтад оруулж байна. Энэ усан сан ашиглалтад орсноор ойр орчмын айл өрхүүд цаашлаад ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх орлогод нийцсэн орон сууцны үндсэн дэд бүтцүүдийн нэг. Энэ төслүүд хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын барилгажих ажил эрчимтэй үргэлжлэх боломж нь бүрдэж байна. Усан сангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгч байгаа Санжат ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ4 минут 24 секундын өмнөYouTube шилдгүүдээ шалгаруулав7 минут 29 секундын өмнөРэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно12 минут 29 секундын өмнөШилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо17 минут 29 секундын өмнөВьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ22 минут 29 секундын өмнөОны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо27 минут 29 секундын өмнөГэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!32 минут 29 секундын өмнөБАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…37 минут 29 секундын өмнөМЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас42 минут 29 секундын өмнөМанайхан наймд бичигдэж байна47 минут 29 секундын өмнөХүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!52 минут 29 секундын өмнөУлсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ57 минут 29 секундын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл1 цаг 3 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ1 цаг 8 минутын өмнөД.Трампын шийдвэрийн дараа зэсийн үнэ дахиад өслөө1 цаг 13 минутын өмнө“Жем Интернэшнл” олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ1 цаг 18 минутын өмнөХятадад 2016 оноос хойш зика вирусын гаднаас орж ирсэн 30 тохиолдол бүртгэгджээ1 цаг 23 минутын өмнөThe HU хамтлаг “Папа Роач”-ийн Жэйкоби Шаддиxтай хамтарсан ШИНЭ бүтээлээ цацлаа1 цаг 28 минутын өмнөЭ.Цэндбаатар “Бөртэ чоно 2019” шагналын шилдгийн шилдгээр шалгарав1 цаг 33 минутын өмнөТайваний сонинд монгол тоглогчийн тухай нийтлэл хэвлэгдлээ1 цаг 38 минутын өмнөМаргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана1 цаг 43 минутын өмнөМбаппе дэлхийн хамгийн үнэтэй тоглогч1 цаг 48 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 цаг 53 минутын өмнөДонбасс: Сөргөлдөөний улмаас 2019 онд 26 энгийн иргэн амиа алджээ1 цаг 58 минутын өмнөАНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ2 цаг 3 минутын өмнөЗагварын ертөнцийн өвөрмөц төрхтэй моделиуд2 цаг 8 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...2 цаг 13 минутын өмнөБаярын өдрүүдэд арьсаа хэрхэн хамгаалах вэ2 цаг 18 минутын өмнөФиладельфи 76 баг Бостон Селтиксыг хожлоо2 цаг 23 минутын өмнөМонголын өвөл /фото/2 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.