2019 оны 9-р сарын 23
10 цаг 20 минут

"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа

ТЕГ-аас "Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал болон бусад удирдлагууд оролцож үг хэлсэн юм. Сургалт зөвлөгөөнд 318 татварын улсын байцаагч оролцлоо. Тэдний 213 нь санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй бол татварын албанд 25-аас дээш жил ажилласан 13 татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцсон юм.

Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Татварын II шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүний нөөц, боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтаар "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгожээ.

Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад шинэ үеийн татварын алба үүсч хөгжсний 28 жилийн ой, "Татварын албаны ажилтны өдөр -2019" өдөрлөгийг албаны хэмжээнд зохион байгуулах бол 23-ны Монголын татварын албаны "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг зохион байгуулна. 

Сургалт зөвлөгөөний оролцогчид УРИАЛГА гарган хамгийн ахмад, хамгийн залуу татварын улсын байцаагчид оролцогчдыг төлөөлөн ТЕГ-ын дарга Б.Заяабал болон ТЕГ-ын газар хэлтсийн дарга нарт гардууллаа.

УРИАЛГА

Татварын ерөнхий газраас 2019 оныг “Татварын шинэчлэл”-ийн жил болгон зарлаж, татварын хууль эрх зүйн 2 дахь шинэчлэлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байгааг сайшааж;

Монголын татварын албаны өмнө хүлээгдэж буй татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Татварын удирдлагын нэгдсэн системийг амжилттай нэвтрүүлэх нөр их ажил нь бидний бүх талын хамтын ажиллагаа, нэгэн зорилгын төлөөх зүтгэлээс хамаарна гэдэгт бүрнээ итгэж;

Цаашид Сумын татварын байцаагчдын улсын зөвлөгөөнийг 4 жил тутам зохион байгуулах нь зүйтэй болохыг тэмдэглээд,

Татварын улсын байцаагч ТА БИД ХАМТДАА:

Татварын хууль тогтоомжийг улс орон даяар тэгш шударга хэрэгжүүлж, Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглээг татвар төлөгчтэй хамтран нэвтрүүлж, татварын үйлчилгээг хялбар болгох зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө хөгжүүлж, ёс зүйгээ чанд сахин, нийгэмд үзүүлэх төрийн үйлчилгээг ХАРИУЦЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД үзүүлж, хамтран ажиллагсад болон бусад төрийн албан хаагчдаа үлгэрлэн МАНЛАЙЛЖ ажиллахыг уриалж байна.

Албан татвар, төлбөр, хураамж хураах, холбогдох төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах бүрэн эрхтэйн хувьд ШИНЭЭР БАТЛАГДСАН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧТАЙ БҮХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН БҮХ СУМДЫН ЗАСАГ НАРТ УРИАЛЖ БАЙНА.

СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН

УЛСЫН 2 ДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.58Зочин   • 9 сарын 23. 13 цаг 06 минут

Юунч сүртэй гарчиг вэдээ

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо5 цаг 32 минутын өмнөМонгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо6 цаг 49 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цаг 50 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно6 цаг 55 минутын өмнөХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ6 цаг 55 минутын өмнөБагшдаа хандраад хичээлээс хөөгдөв7 цагийн өмнөИхэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна7 цаг 5 минутын өмнөО.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг7 цаг 10 минутын өмнөДэлхийн хамгийн "харгис" шоронг хаана7 цаг 15 минутын өмнөДэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал7 цаг 20 минутын өмнөМанай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй7 цаг 25 минутын өмнөАрдын эмчилгээний арга ухаанаас7 цаг 30 минутын өмнөРоналду Мессигээс илүү, илүү...7 цаг 35 минутын өмнөҮүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ7 цаг 40 минутын өмнөАнгличууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр7 цаг 45 минутын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо7 цаг 50 минутын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет7 цаг 55 минутын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга8 цагийн өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов8 цаг 5 минутын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга8 цаг 10 минутын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо8 цаг 15 минутын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно8 цаг 20 минутын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид8 цаг 25 минутын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг8 цаг 30 минутын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ8 цаг 35 минутын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ8 цаг 40 минутын өмнөДуучин шувуу8 цаг 45 минутын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ8 цаг 46 минутын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно8 цаг 50 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн8 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.